Энэ 7 хоногт
Банкууд ДАШТ-д бооцоо тавьжээ
Энэ жил дэлхийн шилдэг хөрөнгө оруулалтын банкууд Хөлбөмбөгийн ДАШТ-ий талаар таамаглал дэвшүүлдэг маркетингийн шинэ арга бодож олжээ.
Энэ жил дэлхийн шилдэг хөрөнгө оруулалтын банкууд Хөлбөмбөгийн ДАШТ-ий талаар таамаглал дэвшүүлдэг маркетингийн шинэ арга бодож олжээ. Goldman Sachs, JP Morgan, UBS бүгд л өөр өөрсдийн ДАШТ-ий гарын авлага гаргаад байна. Харин эдгээр банкууд хөрөнгө оруулагчиддаа өгч буй зөвлөгөөгөө өөрсдөө мөрдвөл нэг их өөдтэй юманд хүрэхгүй л болов уу. Яагаад гэвэл тухайн багийн өчигдрөөр өнөөдрийг нь тодорхойлох боломжгүй билээ. Хөлбөмбөг нэв шувт мэддэг хүний нүдэнд тэдний таамаглалууд нь ДАШТ-ий урт түүхтэй дэндүү уялдаатай харагдах бөгөөд сүүлийн арваад жилд хөлбөмбөгийн спортод гарсан томоохон өөрчлөлтүүдийг ерөөсөө тусгаагүй байна.
Өнөөг хүртэлх 19 удаагийн ДАШТ-ий арван хоёрт нь гуравхан улс түрүүлснийг Goldman Sachs онцолжээ. Бразил 5, Итали 4, Герман 3 удаа тус тус түрүүлсэн. Харин Уругвай дээр үед 2 удаа, Аргентин 1978, 1986 онуудад, Англи, Франц хоёр аль аль нь ганц түрүүлсэн. Мөн түүнчлэн бүх шөвгийн тоглолтуудад Бразил, Итали, Герман, Аргентин дөрвийн ядаж нэг нь тоглосон аж.
Харин хөлбөмбөг мэддэг хүмүүс энэ жилийн ДАШТ-д оролцож байгаа Европын багуудаас Испанийг хамгийн их үнэлж байгаа. Учир нь Испани сүүлийн гурван жилийн байдлаар маш сайн тоглосон, байрлал бүртээ сайн тоглогчтой. Дээр нь тэдгээр тоглогчид нь сүүлийн таван жил Аваргуудын лигийг магнайлсан Англи, Испаний багуудад гол үүрэг гүйцэтгэсэн. Мөн хоёр жилийн өмнө нэг төвшний бүрэлдэхүүнтэйгээр Европын аваргад түрүүлж өөрсөддөө итгэлтэй болсон билээ. Гэтэл энэ бүхнийг UBS-ийн мундаг толгойнууд огт тоохгүй бололтой, тэднийхээр хүн болгон шахуу найдаж байгаа Испани сайн тоглохгүй, шөвгийн дөрвөөс өмнө мултрах гэнэ.
Иймэрхүү хуучинсаг дүгнэлтэд сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн спортыг асар их өөрчилсөн даяарчлалын нөлөөг тусгаагүй байдаг. Өнөөгийн ДАШТ бол хуучин шиг тив тивийн тоглогчид анх удаа хоорондоо таардаг тэмцээн биш ээ. Одоогийн 32 орны шилдэг тоглогчид Европын мэргэжлийн лигүүдэд долоон хоног тутам хоорондоо таарч тоглодог. Тийм болохоор хүмүүсийн анхаарал ДАШТ-ээс илүүтэй эдгээр лигүүд рүү шилжсэн. 1990-ээд оноос хойш бий болсон энэ тоглогч, дасгажуулагч нарын нүүдэл суудлаас улс орнуудын чансаа эрс өөрчлөгджээ. Африкийн шигшээ багууд нэгэнт дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болчихсон. Харин Европын хувьд Англи, Испани, Италийн хүчирхэг лигүүдэд дэлхийн шилдэг тоглогчид тоглодог болсноос хойш шигшээ багууд нь улам хүчирхэгжсэн. Английг дэмждэг хүмүүс энэ удаа Италийн туршлагатай мэргэжилтэн Фабио Капелло дасгажуулж байгаа учраас энэ удаа баг нь ялна гэж үзэж байгаа. Хэзээд хүмүүсийн хайрыг татдаг Бразилийн шигшээг энэ жил бас л ялна гэж байна. Гэхдээ хуучин шигээ самба стилийн гайхамшигт тоглолтоороо бус харин европ маягийн хамгаалалтын тактикаар тоглох учраас хожно хэмээн тооцжээ.
Дэлхийн эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан хардаг эдгээр байгууллагуудын таамаглалууд харамсалтай нь хоцрогдсон, Европт хэтэрхий тал өгчээ. Жишээлбэл Goldman Sachs Чили, Хондурас хоёр Швейцарт ялагдана, Дани Камерунаас дээгүүр байрт орно, Словак Парагвайд нэг ч гоол алдахгүй гэх мэт таамаглалууд гаргасан байх юм.
Гэхдээ Goldman Sachs бусад банкуудаа бодвол баг болгоны танилцуулгыг хийжээ. Даанч зарим нь хэт түүхий болсон байна. Зарим багийн танилцуулгыг хөлбөмбөг биш хувьцаа, үнэт цаас, ханшаар мэргэшсэн улс бичсэн гэдэг нь улаан цайм мэдэгдэнэ. Харин Камерун, Кот Д’Ивуар, Англи, Герман, Францын шигшээг сайн дүгнэсэн байна билээ. Италийн шигшээг маш тодоор харуулж хэтэрхий “хөгширсөн” гэж дүгнэсэн. Goldman Sachs Хойд Солонгосын шигшээг хүртэл “гадарлаж” байх юм. Тэдний гарын авлагад хуучин Испаний шигшээгийн Анхел Убидэгийн бичсэн “Испаний бөмбөг эзэмшилт, тактикийн хөгжил” гэдэг гайхамшигтай анализ оржээ.
Goldman Sachs-ийн тааруу таамаглалуудыг дурьдвал: Өмнөд Африкийг хэсгээсээ хоёроор гарна (Франц дээр бооцоо тавьсан нь дээр), Серб, Австралийн аль нэг нь хэсгээсээ гарч Гана мултарна, Швейцар Чили, Хондурасыг ялна, Мексик Нигерид хожигдоно. Гэхдээ Wall Street-ийн шилдэг банк шөвгийн тоглолтыг таах гэж оролдоогүй. Англи, Аргентин, Бразил, Испани шөвгийн дөрөвт багтана гэжээ. JP Morgan харин математик судалгааны аргаар урьд өмнөх ДАШТ-ий амжилт, ОУХБХ-ны чансаа болон өөр статистикийн баримтуудад тулгуурлан таамаглал дэвшүүлсэн байна. JP Morgan нарийвчлалуудаа харуулахгүйгээр шөвгийн тоглолтонд Англи Испанийг ялж Нидерланд гуравт орно гэж залжээ.
UBS харин Бразилийг хожно гэдэг үнэмшилтэй таамаглал дэвшүүлсэн байна. Африкийн орнуудаас ганцхан Өмнөд Африк л хэсгээсээ гарна гэдэг эргэлзээтэй таамаглал хийжээ. Гэтэл үнэндээ Гана, Камерун хоёр гарах магадлал илүү өндөр юм. Харин ч Өмнөд Африкт зохион байгуулж байгаа учраас шигшээ баг нь автоматаар шалгарсан, хэрвээ тэгээгүй бол Африкийн тэмцээнүүдэд тун муу тоглосон билээ. UBS шөвгийн дөрөвт Бразил, Герман, Нидерланд, Итали дөрвийг үлдээсэн нь харьцангуй боломжийн ч гэсэн Герман, Итали хоёр түүхэн амжилтуудаараа Испанийн өмнө сонгогдсон хэрэг аж.
"Үндэтний Тойм" сэтгүүл №19

Зочин
german
Woldcup
Зочин
П....