Яасан сайхан өглөөв. Өчдөрийн хоносон хоолтой, жоодгойнд татах тамхитай, автуусанд болно доо болноо яваастай, айлын охин хажуугаар салхи татуулан өнгөрөөстэй. Ийм өглөө ч ховорхон байдаг шүү. Багашаарагхан залуу байхад ганц нэг тохиолдож байсан санагдах юм. Бага гэснээс саяхан Хонгилдон үзээд эргээд нинжа болдымуу гэж бодлоо.

Бага байхад хонгилдон гэж нэг лүдийн кино гардаг байваа. ах нар хонон өнжин аймгийн театрт оочерлож байгаад билетийг нь хүч түрэмгийлэн авч тэр киног үзнэ. Маниус шиг бацаануудад олдодгүй байлаашд. Сувдаг сэтгэлтэй ханаж цададгүй дураакууд хэд хэд үзээд үг бүрийг нь цээжилчихсэн байж дахин дахин үзэээд бидэнд гайхуулан ярьж өгөөд. Мань мэт үзээгүй байж яриулсаар байгаад цээжилчихсэн цэцэрлэгийн бацаануудад ярьж өгнө.
Хонгилдон гарч ирээл "Сонгино сармис үнэртсэн сонин сэлэмтэй япоон бэ" гээд цавчингуут дайсны хар нинжа "Өвсөн дундаас үсэрч гарсан өөдгүй муу Хонгилдон бэ" гэнгүүтээн утаа хаяад алга болж байгаан аймааруу. Нээрээ мэдүү гэж мэгээд бурж өгдөг байваа.

Хонгилдон бол манай нийгэмд кино урлаг ямар хүчтэй нөлөө үзүүлж болхыг харуулсан кино шүү дээ. Адгийн би л гэхэд хөлдөө сонины бичигтэй тугалга дөрөв дөрвийг уяаж байгаад нэг муу халгайн дээгүүр үсэрдэг байв. Том болоод хөгшин модон дээгүүр үсрэх гэж байгаан. Барилгын хуванцар гуурсанд дэрсний үзүүрт тэвнэ зоож байгаад хашааруу үлээнэ, гараа хумбайлгаж байгаа үүү үүү гэж дуграад л, гөлмөн төмрөөр од хийчихсэн айлын гахайруу шидээд гөө мөн их бэлтгэл хийдэг байв шүү дээ. Бүүр утаа гаргаж алга болдгыг сурах гэж элдэв утаа туршиж заримдаа шатаж үхэнгээ алддаг байвшд. Ямар сайндаа 10 төгсөх гэж байхад ямар мэргэжилтэй болох вэ, ямар сургуульд конкуурс өгхийн гэхэд нь Нинжа болно, Нинжагын сургуульд явна гэж нүүр бардам хариулж байхав дээ. Аргагүй дээ амьдрал нь нинжа болох хүсэл тэмүүллээр явж ирсэн хүн юм чинь.

Ингэж их бэлтгэсэн хэрнээ зодооны урлагыг оогт бэлдээгүйгээрээ хамгийн том алдсан юм шиг байгаан. тэрнээс өдийд би хар нинжа болцон үсэрч гарч ирээл энд тэнд согтуу хүмүүс сэгсрээд бишээ нинжа хүн сайн юм хийх ёстой эрүүлжилхэд орохгож байсан найзнараа цагдаа нараас аварч эднүүс. Бүүр шээх гээд жорлон олдохгүй байж яджаагаа хүнд гэнэт хар нинжа гарч ирээд пэпсиний сав өгөөд тогжигноод гүйгээд алга болно, халууцаж ядаж яваа тарган эгээ явжаангуут хар нинжа гэнэт гарч ирээд сугаруу нь хэд сайн үлээгээд явж одох, 70 мянгадаа оочерлоод чихэлдэж халууцаж яджаагаа хүүг оочероос нь суга татаж гаргаж ирээд утаа хаяад алга болох, өвөө эмээ автуусруу алалцаж байнгуут хар нинжа татаж үлдээгээд дараагийн автуусанд суух боломж олгох гэх мэтчилэн сайн үйлсүүд бүтээж болжээн. Хар нинжа Гаамп гээл сонин хэвлэлээр яригдаал. Тэгсэн гэнэт цагаан нинжа Артгаа тэнэгтээд шүгэлдцэн хармаандаа гараа хийчихсэн явжээдийн. Шууд бөлдөгдөж унагаагаад гээл хадуураад явчихгүй юм. Сүүпэрмээн эднүүс шиг гэмт хэрэгтнүүдтэй орооцолдож байдаг жижиг гар биш.

Багадаа нинжа болчоод харж явдаг охинлуу маань дээрэмчид дайрангуут би гэнэт гарж ирсэнээ аврангуутаа алга болчихын. Аймаар биз. Охин гайхаал оройжин намайг бодоод. Би тэхэд сайн үйлс хийсийм чинь гээд оогт тоохгүй. Тэгсэнээ нөгөө ангийн бас нэг охиныг дээрэмчидээс нүдэн дээр нь авраал шарыг нь хөдөлгөөд би бас л нээх юм бодохгүй алга болоол гэж мөрөөддөг байж билээ. Хаана ч байгаан харж явдаг охин нь хаана ч байгаан дээрэмчин нь. Гол нь миний нинжа хаа байнаа. Багын мөрөөдөл ийм сайхан байхад одооных шүгэлдэж яваа цагаан нинжа бөлдөгдөх муухай зөрөөтэй байгаам шүү.

ай хөөрхий мөрөөдөл маань муухай алга болж шүү. Хүмүүс сайхан эмч жолооч цагдаа болох гэж байхад би өтөлж байж нинжа л байдаг.