2021.06.07-НЫ БУЮУ МЭТГЭЛЦЭЭНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ
Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр буюу 6-р сарын 07-ны өдрийг мэтгэлцээний өдөр болгон зарласан. Мэтгэлцээн 17:20 цагт Үндэсний ТВ дээр явагдах байсан боловч нэр дэвшигч Д.Энхбатыг корона туссан хэмээн шалтаглаж эл арга хэмжээг явуулах боломжгүй хэмээсэн билээ. 21-р зууны Монгол улсад Энхбатыг МҮОНРТ дээр авчрах, эсвэл Энхбатын өрөө рүү аварга том тоног төхөөрөмж оруулах гэсэн хоёрхон сонголттой байсныгаа дэлхийгээс нууж амьдрах ёстой байх.
Онлайн мэтгэлцээний шаардлага
Ингээд онлайн мэтгэлцээний саналууд болон шаардлагууд хөвөрч эхлэв. Гэтэл У.Хүрэлсүх таг алга болчихов. Штабынхан нь ч таг. ХҮН, АН талуудаас ямар ч төрлийг мэтгэлцээнд бэлэн байгаагаа зарлаад л байлаа. Удаж төдөлгүй АН-ын залуус, С.Эрдэнэ нар Клабхаус дээр өрөө нээв. Нэр дэвшигч Д.Энхбат “айлын талбар” ч гэж цааргалалгүй оров. Хоёр нэр дэвшигч байгаа өрөө тул 8 мянган хүн цугларч рекорд эвдлээ.
Өрөө нээсэн залуус “бид нам бус залуус байгаа” гэхчлэн байсгээд л ярина. Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орж ирчихсэн ч сууж байх шиг. “Би чинь зүгээр нэг иргэн” ч гэж байх шиг. МАН-аас Б.Энхбаяр, Лодойсамбуу нарын улсууд дээшээ гарчихсан микрофоны эрхтэй болжээ. ХҮН-аас ганц Доржханд харагдана. Би гараа мянга өргөөд дээш нь оруулсангүй. Өрөө нээгчид “бид нам бус” гэдгээ хэлсээр. Байдал бүхэлдээ нэр дэвшигч У.Хүрэлсүхийг хүлээсэн байдалтай байв. Хязгаар нь тулчихаад 8 мянгаас хэтрээгүй болохоос тэр өрөөнд хэдэн хүн орж ирэх байсныг чөтгөр бүү мэд.
МАН-ын мэдэгдэл
Удаж удаж МАН-аас мэдэгдэл хийв. “Мэтгэлцээнийг ер нь нүүр нүүрээ хараад хийвэл аятайхан байдаг. Ер нь ч тэгж хүний талбай руу орж жүжиглэж чадахгүй” гэсэн агуулгатай. Олон мянган монголчуудад энэ тайлбар гайхалтай агаад ойлгомжгүй санагдсан тул дахин шуугилдаж Хүрэлсүхийг гарч ирэхийг шаадлаа.
Үүнтэй зэрэгцээд МАН-аас “ер нь мэтгэлцээнд Энхбат л буруутай, хэн корона тус гэсэн юм” гэж давшилцгаав. “Хоёр тун хийлгэх шаардлагатай байхад нэгийг хийлгэж яваад өвчилсөн, хариуцлагагүй” гэцгээнэ. Үнэндээ нэгийг хийлгэсэн, хоёрыг хийлгэсэн ялгаагүй өвчилж байгааг. Бас тун хийлгээгүй хүн өөрөө л өвдөх магадлал нэмэгдэх болохоос таван тун хийлгэсэн ч тээгч болох боломжтойг мэдэхийн дээдээр мэдэж байв. Түүнчлэн хууль, эрхзүйн хувьд нэг ч асуудал үүсэхгүй ч байлаа. Мөнгө нь, түүх нь, хүн нь, байшин нь гээд бүх юм нь аварга том энэ намаас хэтэрхий жижигхэн хорон санаанууд гарч, сурталчилгааны хугацаа ч эхлэхээс өмнө сонгуулийн уур амьсгалыг бүтэн хордуулсныг сүүлд тусад нь өгүүлнэ. Хамтад нь урьд өмнө улстөрчдийн хүсээд хүсээд ирдэггүй байсан иргэд, залуусын халуун дэмжлэг аяндаа өөрөө түрхрэн үүссэн гайхамшигт түүхийг хамт бичнэ.
Хүүк хайцым бэ?
Ингээд Хүүкийн сураг байдаггүй ээ. Хүмүүс хүлээсээр. Хүүкийг эрж хайсаар. Уугаад бие нь муу байгаа л гэлцэнэ. Корона туссан л гэнэ. Ерөөсөө мэтгэлцэхээс айгаад байгаа шүү дээ ч гэнэ. Нэг нөхөр бүр “дарга хөдөөнөөс ирээгүй байгаа” ч гэж байх шиг
ХҮН 22 цагаас зүүм мэтгэлцээн зарласнаа хэлж, АН тодорхой шийдэл хэлэхгүй уяж, МАН-ын зарим хүмүүс бүр зориуд үгээ зөөж удаашруулж хүртэл ярьж байх шиг санагдана. Сурталчилгааны хугацаа дуусчихвал хоёр яс салж санаа амрах гээд байгаа юм.
Гэтэл 21:50 цагийн үед өрөөний модератор Чинбат гэх залуу “за сая МАН фэйсбүүкээр ахиад мэдэгдэл хийлээ. Хүрэлсүх дарга корона тусаад бие нь их муу байгаа юм байна” гэж зарлав. Бөөн шуугиан. Үг дорхноо жиргээ рүү орж хүн бүр шахуу бичиж байсан боловч тийм лайв хийсэн гэх линк, баримт олддоггүй ээ. Цаг харин нэлээд явчихсан байлаа.
Урхинд оруулсан нь
Клабхаусын тэр өрөөнд байгаа хүмүүсийн бүрэлдэхүүнд нэг л мэдэхэд том өөрчлөлт орж АН-ын залуус болон экстремист жиргээчид дүүрч, ХҮН-ын нэг ч хүн байхгүй харин Д.Энхбат ганцаараа үлдчихэв. Тэнд “Энхбатыг алж” байгаа тухай л сонсогдсоор. Модератор наашаа харж “Эрдэнэ гуай тэ энэ дээр ямар байр суурьтай байна вэ?” гэмэгцээ цаашаа харж “За Энхбат!” гэх мэт. Нам бус гэгдэх модераторууд нь АН-ын гишүүд, үгүйдээ л улаан фэнүүд болохыг нь сошл зам мөрөөс нь харсан хүмүүс скриншот хийж тавьцгаав. Энхбат яг л чонон сүрэг дунд орсон гөрөөс шиг боллоо. Дэмжигчид нь түүнийг яг тамын чөтгөрүүд шиг тал талаас нь жадалж байгаа энэ өрөөнөөс гараад ирээсэй гэж тэсгэлгүй хүлээсэн ч тэрээр шийр заан суусаар байв.
Эцсийн эцэст тэр "Одоо хоёр асуултад хариулаад гарна" гэж байгаад энэ өрөөг орхисон. Өрөөнийхөн үлдсэн дүрсийг нь хэмлэсээр үлдэв. Өнөөдөр ч үргэлжилж байна. Харин Д.Энхбат бараг өдрөөс хойш ярьж байсан, өөрийнхөө өрөөнд, өөрийнхөө зүүмд, тодорхой модератортай, дохионы хэлмэрчтэй, видео дүрстэй өрөөндөө орсон. Хэдэн мянган залуус түүнийг сонсож, үзэж эхэлсэн.
Эндээс хамгийн амархан логик гарч ирнэ. Мэтгэлцээн хийхгүй байх зорилготой нь МАН байж. ХҮН-ыг яаж ийгээд шавартай хутгах үүрэгтэй нь АН байж. Мэтгэлцээн хийх гэж байна гэж бодсон нь ХҮН байжээ. Хорвоогийн нэг өдөр ийнхүү өнгөрөв.
Зочин
Зочин
Иргэн
ESUIGEN
сонсогч
Оркуудад ялагдлаа , тэнэгтэй тэмцээд ялдгүй гэж
?
hm
Жи
Зочин
Хүрлээ
Иргэн
Хайна
zochin
Өгөөмөр
Зочин
zochin
Зочин
Үнэн
зочин
Зочин
Шшш
ЗОЧИН
Зочин