Харж тоглосон тоглоомууд
Гадуур нусаа гоожуулсан майжиг хар юмнууд жигтэнйхэн гангарчихаад ээж аавыгаа жинхэнэ тамлаж байнаа. Энийг ч авна, энийг ч иднэ, ууна, тоглон гээл бөөн уйлаан майлаан
Гадуур нусаа гоожуулсан майжиг хар юмнууд жигтэнйхэн гангарчихаад ээж аавыгаа жинхэнэ тамлаж байнаа. Энийг ч авна, энийг ч иднэ, ууна, тоглон гээл бөөн уйлаан майлаан. Ээж аав нь дуртай дургүй хөтлөөд л хэдэн цаасаа байдгаар нь атгачихаал хар хөлсөө цувуулаад халуун наранд алхаад байна шүү дээ. Ээ дээ мөн ийм баярыг жилд нэг тэмдэглэж байгаа нь их юмоо. Мань мэт аав болуул бүүр энэ баярыг тэмдэглэхийг нь хүртэл болиулах байхоо. Гэртээ хэвтээл хичээлээ хий загнаал байжаах шиг сайхан юм хаа байна.
Би бас хүүхэд байсым шүү. шууд ийм гүзээтэй том залуу эхээс төрөөд пиав уугаад далжигнаад давхиагүйм шүү. Бас ээжийн алаг үр, эмээгийн ууртай хар байсым шүү. Хүүхэд л болсон хойно бас баяр болхоор өмсдөгүй цамцаа угааж индүүдээд хар бажийнкаа тослоод гардаг л байлаа. Хэтэрхий гангарцан болхоор хамаагүй тоос шороотой хутгалдахгүй үдээс өмнийг бараад үд гэхэд замабараагаа алддаг байсан даа. Ер нь бүгд л өмдөө гөвсөн, тоос шрооноос зугтаасан гял цал, томдож багадсан эрээн алаг хувцастай юмнууд байлаа шүү дээ. Өглөө хүн хүүхдүүд баярлаж байна гэж хардаг бол үд болход хармааны хулгайч, траншэйний хүүхэд гэж сэжиглэнэ шүү дээ.
Хэдэн гудамж дундаа шийдтэй байлаа. Мань мэт бол тоглох гэхээр бөмбөг байхгүй. Бөмбөг ирэнгүүт 3-4-р ангийн томчууд гарж ирээд ирээд тоглоод тэднүүсээс ч томчууд хаяа ирээд мань мэт өдөржингөө шороон дээр хөлөө жийж сууж байгаад орой тоголсон ч юм байхгүй нэг л их сагсан бөмбөг ярьсан улс, балиашигласан улс гэр гэртээ харьцгаадаг байлаа. Гэр орныхон бол өдөржингөө бөмбөг нүджаагаад ирлээ гэж загнахаар муухай юм болцон байна. Яс юман дээрээ гарсан бөмбөгөнд хааяа гүйж авчирч өгсөнөөс өөр бөмбөг нүдсэн юм байхгүй шүү дээ.
Зиа тэгэж байтал байрны орц хонгилоор плэйстээшн гэж нэг тоглоом тоглуулдаг байлаа. Үнэ нь дийлдэнэ гэж байхгүй. Мань мэт ёстой хархын заяа байхаас хазхын заяа байх биш өдөржингөө хараад зогсчино шүү дээ. Дэккэээн гэж нэг мундаг тоглоом байлаа. Бүжиглэдэг Эдди гэж хартай, Ёшимуци самуурай, хөөрхөн хүүхэн гээд баатрууд хоорондоо тулалдана. Тулалдахдаа элдэв коомби хийж өөр өөрийн давтагдашгүй авьяасаар хүчэээ үздэг байв. Би ч өглөө тийшээ орж харж зогсоол орой гарч ирнэ. Тоглуулдаг болон тоглож байгаа ах нарын тамхинд гүйгээд л. Сүүлдээ би бүх хүнд заадаг болж иржээн. Бүх комби ид шидийг нь мэддэг болцон "тэрийгээ дараач, ээ чи одоо иймхэн юм мэдэдгүй мангар амарханшд. Эртүүд нус Гамбаа наадхыг чинь аймаар хйисийшд, иймхэн юм мэдкүү би байсан бол алахгүү юу" гэж мэгээл аан. Шинэ ирсэн хүүхдүүд бол намайг улаан тоглоомчин гэж бодхоор шүү дээ. Дөрөв таван жил тасралтгүй хараад зогсчихоор тэхгүй яахав дээ. Өдгөө арав гаруй жил өнгөрхөд тэр тоглоомыг тоглож үзээгүй л явна даа хөөрхий гэж.
Дараа биллиард гараваа. Хаа ах нар тоглоол. Хүнд гар бол яахуу шилжилтийн насны гар аан. Аль болох охид хүүхэнд харагдчих гээл яваад байна. Биллиардан дээр атмануудын тэнд очоод зогчихноо. Бас л тоглох гэхээр мөнгө төгрөгний асуудал, атмануудын дээрэнгүй байдал зэргээс болоод надад тоглох боломж түй ч гардагүй байлаа. Харж зогсоод хэдэн сайхан дуудлагатай болчихсо "Бужигнаан дундаас булан, түплэ булан, хэрчиж булан" зэрэг үгнүүдийг маш чадварлаг хэрэглэж сурсан байх бөгөөд мэдэхгүй хүн харвал эгээ л спортын мастер мэт аашилна шүү дээ. Бүүр "гөхийг нь гаргаад, бороо голд нь хий" гэх мэт сээгс утга агуулсан хэллэгүүд ч мэр сэр байдаг. Энэ талаар бүтэн бичлэг хийхээс аргагүй. Аймгын захын үүдэнд болхоор тэрүүгээр явжаагаа охид хүүхнэүүд намайг лаг тоголдог, атмаанууд дунд нэртэй гар байна гэж бодхоос аргагүй байдалд орно шүү дээ. Би ч тэндээс хэрэглэхээ больсон муруй, хугарсан палк олоод хэзээний тоглож байгаа хүн шиг түшиж зогсоод, хойно урд нь гарч зааварлаад явж өгнөө. Би хот ороогүй бол энэ хэвээрээ 50 гарах байх гэж боддын шүү.
Эргээд хархад бүх насаараа харж, тэрүүндээ баясаж явж дээ. Хазаж голд нь орж баярлаж чадалгүй өнгөрч. Би ганцаараа бишээ нэг хэсэг нь тоглож наадаж баясаж байхад нөгөө хэсэг нь харж тэрүүгээрээ баясаж байдаг хорвоо хойно доо. Гаднаас харж, баясаж баярлаж явсан бүхий л залуустаа, одоо харж баярлаж байгаа бүхий л бацаанууддаа хэдүүлээ үргэлж хамт шүү гэж хэлий даа. Баярын мэнд хардагуудаа.
GUMP ?
GUMP ?
amaraa
joshva
chuka
Зочин
Чинзо
Зочин
garaa
ÝÃ×
naraa
Зочин
hugshin togloomchin
hehe
maruujin
uugii
Зочин
АРХИ
Зочин
hehehe
bi
Зочин
Зочин
buyanaa
zoirgii
Ugsaatan
hahaha
yoooo
Hehe
95128870
95128870
Анжигай
Зочин
VIRUS
bas l hardag
NB
Зочин
eldve
chinbaa
шавь нь
Зочин
Зочин
buka
Ä¿¿ðýí
zovlon negt
hahaha
goy
jkkk
k
mendee
Зочин
batuush
Зочин
kkkk
Зочин
d
ehnii hund
Зочин
davaa
сайхан
nara
Зочин
korea-s