I’m Not Me…Би гудамжны галзуу
Гудамжны галзуу. Энэ бол та нарын надад өгсөн нэр. Нэгдүгээр сарын хүйтэнд шагайгаар татам зузаан цасан дээр хөл нүцгэн гүйж таэквондогийн эргэлттэй өшиглөлтөөр цасан хүний толгойг тасдан зугаагаа гаргадаг.
Гудамжны галзуу. Энэ бол та нарын надад өгсөн нэр. Нэгдүгээр сарын хүйтэнд шагайгаар татам зузаан цасан дээр хөл нүцгэн гүйж таэквондогийн эргэлттэй өшиглөлтөөр цасан хүний толгойг тасдан зугаагаа гаргадаг. Тэр муу цасан хүн өөрөө дургүй хүргээд миний зааж өгсөн хип хопыг дуулахгүй гүрийгээд байсын хохь нь. Цэмэнт тоосгоны хэлтэрхийг нэг хачин зохихгүй товч болгон зүүчихээд өөрийгөө арманигийн хослолтой гэж хөөрөн биеэ тоосон дурак, одоо толгойгүй хохь нь, тэнэг цасан хүн.
Энэ цасан хүнийг ногоон туфльтэй эрлийз охин өдөржин гараа дааруулан байж босгосон. Харин түүний ногоон туфлийг хэнд илүү зохидог байсныг би мэднэ, яагаад гэвэл би гудамжны сахиул. Зүүн талын байшингийн баян бүдүүний жингэр дөрвөн өнгийн найман туфльтэй байсан. Гэтэл эрлийз охин нөгөө нохойг хугацаа нь дууссан консэрвоор аргалж туфлийг нь хулгайлж өмссөн.
Тэр баян эр яагаад нохойндоо туфль өмсүүлдэгийг ч би мэднэ, тэр консэрвны.хугацаа нь хэзээ дууссан бэ гэдгийг ч би мэднэ, тэр охин хаанахын эрлийз вэ гэдгийг ч би мэднэ, би бол би.
Миний орчинд хээ нь үлдсэн гутлын мөр болгоны цаана ямар этгээдүүдийн өсгий нуугдадгийг хэлж чадна. Хэрвээ надаас асуувал шүү дээ. Даанч галзуугийн үгийг эрүүл хүмүүс ойлгохгүй л дээ.
Халуун нар хацар түлж хар шил моодонд орох цагт би солиотой царайлан тарваган малгай нэхий дээлтэйгээ дэвхцэж, буцалсан ус оочин амьтан хүнд ширтүүлнэ.
Хэний шүлстэй шээстэй бөөлжистэй чулуу газраас атган шидэж байгаагаа мэдэхгүй нэгнийхээ тархийг хагалах жааалуудыг би галзуу инээдээрээ шоолно.
Ам дүүрэн шүлсээрээ би хэний ч нүүрийг ариусгаж магадгүй, гэхдээ бүү санаа зов. Нүүрлүүгээ нулимууллаа гээд хэнд ч хохирол учрахгүй, үүнийг дохио гэж ойлго.
Хөл муутай эмгэний хэтэвчийг суйлж буй кааяачны гар луу би шороо цацсан, түүн рүү латин аялгаар хараалын үг чулуудаж удган бөө мэт цамнасан, би бол гудамж үймүүлэгч. "Хөөрхий минь овоо хэд хоног томоотой байсан юмсан, дахиад галзуу нь хөдөлчихлөө дөө" гэж хүмүүс халаглахыг сонсоод би өөдөөс нь рок аян дээр иип аап дуулж дэвхцэнэ.
Модны сүүдэрт жаргалтайгаар тэврэлдэн суух хосуудын чанх дээрээс нь би шээсэн. Эрэгтэйгийнх нь эрхтэнээс өөр хүүхний үтрээний үнэр салаагүй, эмэгтэйгийнх нь хөхөнд өөр залуугийн хурууны хээ үлдээстэй. Миний шээсэнд тэр хоёр бузартах биш ариусна за юу.
Бүгдийг гомдоодог ч гэсэн хэнийг ч хохироодоггүй, надаас бүү ай. Харин өөрсдийнхөө эрүүл ухаанд мэгдэцгээ.
Ухаан галзуурсан болохоор бие нь дагаад буруу ажиллахын. Гэдэс өлсөж хоржигноход баримлын шавраар бууз хийж идээд цадчихдаг болж, би галзуу ходоодтой. Өөө миний баримлын шавран шоргоолжнууд гүйлдээрэй, бөгсийг чинь кислотатай хэмээн сахилгагүй жаалууд сорж магадгүй шүү.
Надад чамд туслах сэтгэл байгаа, надад чамайг инээлгэх сэтгэл байгаа, надад өмдний чинь уранхайг нөхөх сэтгэл байгаа, надад чамайг хайрлах сэтгэл байгаа, надад нүүр лүү чинь нулимах сэтгэл байгаа, надад гутал руу чинь сарих сэтгэл байгаа, надад чамайг зодох сэтгэл байгаа, би солиотой.
Гаж хувцастай галзуу надаас жигшсэн хүүхэн гүзээтэй орсгоо хужаатай амраглаж гоёмсог пудр нүүрэндээ түрхэх хувьтай, тэр эрүүл, би солиотой. Эрүүлчүүд сархадын хорлолд өртөж самуун үйлсэд түүртсэндээ ичин өчигдрийнхөө жаргалын төлөө маргааш нь зовдог, ухаанаа алдсандаа ичдэг. Би ухаанаа алдаагүй, гэхдээ галзуу. Би галзуугаараа бахархдаг. Би бол би.
Тархи галзуу болохоор хүйс дагаад солиорчхын. Шаналсан үедээ эмэгтэй ууртай үедээ эрэгтэй болоод л. Эмэгтэй хүний нулимс амархан урсдаг учраас биенийхээ усны нэг хувийг ч гэсэн гадагшлуулж шээсний сүвээ гамнах гэсэндээ шаналсан үедээ эмэгтэй болдын. Хаалк уурлахаараа яадаг билээ, цөмийн бөмбөг дэлбэрэхэд гараа ээгээд зогсдог гэж хэлэхгүй ч арай л үхчихдэгүй аймар гар даа. Хаалк шиг байхыг мөрөөддөг учраас уурласан үедээ эрэгтэй болдын, би хүйсгүй эсвэл олон хүйстэн, би бол би.
Миний дурлал бас л галзуу солиотой, гудамжны хананд зурсан хүүхнийхээ царайнд дурлаад гурав хоног нүд цавчилгүй ширтэж дур тавьдаг. Хажууд нь бас нэг эрэгчин сармагчин зураад түүнтэй нь хардаж тав хоног тунирхдаг. "Хананы зурагтай яриад хөөрхий минь бүүр засрашгүй галзуурчээ" гэж хүмүүс халаглаад байхын, хөөш ээ энэ чинь миний дурлалын гурвалжин за юу, би бол дурлагч этгээд.
Гурван настай балчирхан хүүхдийн урдаас нүүрний арьсаа хуулж айлгаад идэж буй зайрмагийг нь хайлуулж нүүрэнд нь нялна, уучлаарай жаалаа бүү ай, амьдрал энэнээс галзуу, чи одооноос дасах ёстой. Бүгдийн дургүйг хүргэж нүдэнд нь ад үзэгдэж зүүдэнд нь зэтгэр болдог гудамжны галзуу сайхан биш, би гэхдээ сайн хүн.
... Ёоооо ёооо, юу вэ хэн нэгэн араас хутга зоочихын. Галзуу хүн гай болоогүй л юмсан чи чинь яаж байна аа. Намайг хэн үхүүлэхийг хүсээ вэ? Нүгэл бүхнийг нь би мэддэг манай гудамжны муу хүн үү, эсвэл зүгээр гудамж бузарлалаа гээд уурандаа дүрчихсэн нэг мэдрэл муут юм болов уу. Галзуу хүний цус галзуу солиотой эрээн өнгөтэй олгойдон гарна, ёолохын оронд дуулна, би бол би.
Новш гэж би ингээд үхчихлээ. Миний бүх юм галзуу би бол би. Миний үхэл ч бас галз ... галз… галз… Oh shit I’am Not Me.
Markus
mishka
тэх
hvn
hi
Зочин
Ynshlaa ..daj yum bna
divine
Зочин
hi
reaper
east coast & west coast
shawi
eenkhokho
95128870
doodohiin doodoh zochind
idiot
zochin
Odko
ge
ge
zz
Зочин
Зочин
ok
Зочин
tanidag xun min deeeeeee
lucifer
eko
amjilt
kkk
kkk
tanidag hun
Boldoo
”Баазаа би галзуу биш л дээ” зарим хүн намираад б
ganbaa usa
Зочин
nrj
Зочин
sonin
Зочин
maani padmihun
lady
Зочин
tsevelmaa
eco_mon
star
Shudraga
wow, odoo angliar uliaach
Зочин
Narhan
bagshaa boliyooo
Зочин
Dondog
wow
аа
ýðëýãèéí ýë÷
Зочин
Зочин
Зочин
Õàðàìñàë
Hehe
Зочин
hehe
jesusenkh
Зочин
irgen
kraken
Энгийн ард
bachka
bi
oz
bagabandi