Эрчүүдийн харааны онцлог хийгээд харилцан ярины учир шалтгаан оршвой.
За тэгээд эрчүүд гэдэг чинь тийм болхоор л хамар доорх цагдаагаа ч харкуу тэлээгээ барьж, тохойноосоо татуулаа л түцний араас гараад ирдэг байх нь байшд.
-Гүэ хө... хөгшнийхөө утсыг хараагүйз?
-Харсан
-Хаа байна?
-Хамар доор чинь
-За хэлээд өгөө. Хаа байгаан?
-Хамар доор чинь л байна даг
-Аль?
-Энэ л байна ш дээ! Энэ энэ энэ!!!! Энийг харку байнуу?! Үүүннэн сохороо!
-Өө тийм бээнэ, хэхэ.
Гэсэн ийм яриа гэр бүлүүдэд нэлээн болноо тээ. Гү яахав алсын хараатай эр хүн ийм ойрхон юм харкуу нь хэр шд. Биеэ өмөөрөөгүй байнаа. Зарчмын үүднээс л ярьжийнэ. Зарчим гэж мэднэ биз дээ? Жишээ нь, хэрвээ би эмэгтэй хүн байсан ч гэсэн яаг энэ бичлэгийг, яаг энэ цагт, яаг ингээ л үг үсгийн зөрүүгүй бичээд суужаах байсан. Яг мэджийнэ. Энэ чинь зарчмых. Зарчмын юманд хувийн эрх ашиг, жээндэр мэтийн асуудал ерөөсөө хамаагүй байдийн.
За тэгээд эрчүүд гэдэг чинь тийм болхоор л хамар доорх цагдаагаа ч харкуу тэлээгээ барьж, тохойноосоо татуулаа л түцний араас гараад ирдэг байх нь байшд. Хайран 5 цаас. Тэхээ мэдсэн бол нэмээд 2 пиав уучдаг л байсан газар шд. За тэгсэн бол жүүлх ч явах байсийм билүү. Шээжээгаад баригдсан нь л болж. Ер нь ицсийцст гараа л чигээрээ харьсан бол болох байхгүй юу. Хаачих вэ гээээ л фоонбүүкээ ухаж долингортоод зогсжээтэл давсаг нь чинчиж байгаа нь энэ шд. Пиавны чинэлт огцомыг хэлхүү, Улаанбаатарын гудамжинд жорлонгийн зий ч байхгүйг хэлхүү.
За хот тохижилтийг түр орхиод эрчүүдийхээ алсын харааг ярьцгаая.
Тухайлбал эрчүүд хаалган дээр зөрсөн хүний малгайны өнгийг ч анзаараагүй байхад ойрын хараат эмэгтэйчүүд тэр хүнийг юу өмсчжүү, юу зүүчжүү гээд бүгдий нь хормын дотор хялайгаа харцан л байжаах жишээтэй. Эмэгтэйчүүд ихэвчлэн том нүдтэй байдгаас ч тэгдийм болуу эсүүл. Нүднийх нь алим аяган дотроо сайн эргэлдээд. Эрчүүд тэгж эргүүлэх гэхээр шууд хар нь алга болоод цагаан нүдтэй болчоод байдаг байх, ий!
Аа гэтэл алсад яваа хүнийг эрчүүд бид яадгав? За нэг харилцан яриагаар жишээгээ таты, эхнэр нөхөр 2 шивнэлджийнэ:
-Хөөе чи цаад хүнээ хар даа
-Аа нэг цагаан өмдтэй юү?
-Тийн чи яаж мэдсий, сая л гарч иржийшд.
-Түрүүн төө тэнд явжилээсийшд.
Эрчүүдийн харааны энэ онцлогийг туулайны харах өнцөгтэй зүйрлэхийг би эрс эсэргүүцэж байгаа. Гэхдээ одоохондоо хэн ч зүйрлээгүй байгаа ч гэсэн би өөрөө зүйрлэчээд эсэргүүцжийнэ. Туулай бол урдаа тулсан биеийг хардаггүй харин тэрний цаадхыг хардаг. Туулай, чи жинкэн мужик шүү!
За эрчүүдийг ойлгосон уу, ойлгосон бол цаашаа явий. Өөр юм ярий. Тухайлуул би яагаад ойр ойрхон харилцан яриа ашигладаг вэ гэвүүл нь байнаа.. ер нь амьдрал гэдэг бол харилцан яриа л юм шүү дэ таа нартаа л гээ хэлчxэд.
Жишээ болгож амьдралын хэдхээн хэлбэрүүдийг харилцан яриагаар илэрхийлий:
а) -Би тэртлаас нь явжаахуу?
-Мхм
-Хэр зайтай хадах билээ?
-....
-Хөөеэ! Хэр зайтай хадхым бээ?
-....
-Хадхымуу яахий, дугараач!
-10 санж аа. Амандаа хадаас зуучаад байхад хар л даа өөрөө.
б) -Чи чинь Довдонг өнкрөөд өглөө гээгүй билүү?
-Тээгсэн. Яацрав?
-Сая энэ гадаа явжаахчү. Эгээтэй чи амьд юмуу гэцэнгүй. Сэжиг ч хүрээд толгой дохио л бушуу зугтаалаа.
-Тэр чинь дүү нь ээ дүү нь балай минь! Гэрийнхэнд нь ханьтай гээд дүүгийнх нь саяхан нүүж ирсийн гэнэ лээ!
в) -..ахиад! ...хүчтэй!
-мг! мг!
-... ахиад! .. yoohoo!
г) - За овоо юм унах нь уу?
- Аа гайгүй, одоо батлуулчуул болоо явчна
-Цаадуулаараа конооп даруулхаар болсон уу тэгээд?
-Тэрийгээ аргалалгүй дээ, гэснээс хаврын чуулган хэзээ хаах билээ?..
Гэх мэтээр амьдрал янз бүрийн л харилцан яриагаар ургэлжилж байгааг та бид бэлхнээ харлаа. Ингээд харилцан яриа, амьдрал 2-н хамаарлыг ойлгосон бол цаашаа явий. Цаашаа тэр чигээрээ яваад жагсаалдаа очоод нийлчхийн сэн. Манай салбарынхан цалингаа нэмүүлкээд жагсаад алжээшд цаана чинь. Гэснээс Өвөрмонгол хипхопын заншлаар бол би бичлэгээ хийчээд ямруу ямруу?!!! гэж орилох ёстой шд одоо.
-Ямруу?
-Янжтай тааржийнаа! гэж хариулах ёстой байх л даа зирийтл нь.
UGI
санаа
booloo nene
Зочин
goe bolj
buyanaa
Зочин
Ulzii
Ulzii
Ulzii
Bayaraa
eggie
Зочин
Зочин
Tuuguu
Зочин
Зочин
Зочин
sos
unshigchdaa hyndelmeer yum
Зочин
Зочин
oilgomjgui
Зочин
zochin
Зочин
эмч
Зочин
hm
demjigch
demjigch
manaraa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mongol
baylag buteegch
яанаа
Зочин
Зочин
nandia
zochin
fun chin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин