Та нарын сайн сайхны төлөө
Би энэ дэлхийдээ аймаар хайртай шүү.
Би энэ дэлхийдээ аймаар хайртай шүү. Бодоод үз л дээ миний, чиний бид бүгдийн төлөө аягүү олон хүн санаа тавьж байна шүү дээ. Сайн ажиглавал их байнаа. Бүүр ажиглахгүй байсан ч чиний төлөө хийж байна хүүе гээл хэлээд байна шүү дээ. Хүний төлөө өөрсдийгөө зольсон зүрхээн сугалаад замаа гэрэлтүүлээд баахан хүн авардаг Данко шиг. Баярламаар бахдмаар байшүү дээ. Ийм байхад би одоо юу хийх вээ дээ. Хүний төлөө амьдарч байгаам шиг хэн миний сайн сайхны төлөө юу хийх бол гээл хүлээгээд сууж байхад болхын байна гэж бодлоо
Нэг сайхан госчоомтой мундаг залуу нэлээд өндөр үнэтэй билет зараад биднүүсийн сайн сайхны төлөө өөртөө түй ч ашиг авахгүй гээд лээкц уншиж байгаа нь нулимс унгамаар сайхан юм. Бас нэг нөхөр бидний сайн сайхны төлөө баар, караоке ажиллуулж байгаагаа ярьж байхын. Өөрт нь ашиг хэрэггүй гэнээ сайхан сэтгэлтэй гэж жигтэйхэн ийм улс байхад бид тэр баар саваар үйлчлүүлэлгүй яахав дээ. Бүүр бидний сайн сайханы төлөө энд тэнд сүлдний тахилга хийдэг хүн байна. Тэгсэнээ хандив авнаа гэхийн. Бидний төлөө хийж байгаан бол бид хандив өгөлгүй яахав чааваас. За тэгээд бидний сайн сайхны төлөө төлбөртэйгөөр Лам нар ном уншиж, бөө нар бөөлж, үзмэрчид үзэж харж алдаж байнааа. Тэхдээ биднүүс сайн сайхныхаа төлөө болхоор тэднүүст нэлээд мөнгө өгөх хэрэгтэй. Бидний хамаг зам мөр тэгшрээд бөөгийн болоод буддын шашинаар давхар хамгаалуулаад ирхээр бид чинь одоо зүгээр сууж байхад л болно биздээ. Бидний сайн сайхны төлөө тэд бөөлж, ном уншиж, тахилга хийж хамаг хүчээ зарж байхад бид байдаг мөнгөө барихаас юугаа харамлахав. Хамгийн сонин нь тэдэнд ашиггүй мөнгө чухал биш гэсэн ч биднээс мөнгө аваал байдын.
Бидний сайн сайхны төлөө амжилтанд хүргэх аргачлал, баяжих арга мэх, хэрхэн удирдагч болох вэ, яаж бизнэс эрхлэх вэ энээ тэрээ гэсэн сургалт, ном, гарын авлага, лээкц симнарыг өөрснөө баяжаагүй, удирдагч болоогүй, амжилтанд хүрээгүй хүмүүс маш их хийдийн байна. Өөрснөөө яахавдээ гээл баяжаагүй биднийг баяжиж амжилтанд хүрэг гэж л бодож явдаг байх зайлуул. Тэхэд бид үүнийх нь төлөө хэдэн цаас төлөөд явхад готойх юм алга.
Бас бидний сайн сайхны төлөө элдэв холбоо сайн дурын байгууллага, проонт хөдөлгөөнүүд үй олноороо байхын. тэднүүс бас өөрснийгөө гаргуунд нь гаргасан улс. Бүүр өөрийгөө бодох булчирхайг нь аваад хаяцан эсүүл угаасаа ч ийм булчирхай байгаагүй. Зөвхөн улс эх орныхоо төлөө бидний төлөө ажилхаар заягдсан улс шүү дээ. Бүүр бидний төлөө өлсөж, амь насаа золиослон барин тэмцэж байна.
Манай улстөрчид байна. Бүүр бүх яриа нь бидний төлөө юу хийж байгаагаа тайлагнаж эхэлдэг. Тэгээд бидний төлөө юм хиймээр санагдаад тэнд очиж ажиллах сонирхолтой хүмүүс бүүр үй олноороо оочерлоол хоорондоро өрсөлдөөл сонгууль явуулна. Ийм сайхан сэтгэлтэй улс тийм олон байдагт эргэлзмээр боловч үнхээрийн олон хүн сонгууль өрсөлддөг биздээ. Бүүр хүний сайн сайхны төлөө юм хийхгүй л бол хатгаад байж суух нөхцөлгүй болдог байх л даа. Тэгээд бидний төлөө маш их юм хийдэг гэсэн.
Ийм их биднийг гэсэн улс орноо гэсэн зүйлс байхад бид сайна сайхан явкуу, улс орон маань хөгжихгүй эцсийн дүндээ нөгөө биднийг гэсэн улс нь сайжраад дуусдаг нь сонин байгаан. Хөгшчүүл хэлдэг сайн санааны үзүүрт шар тос гэж. Ийм сайн юм хийжаагаа улс өөрийн мэдэлгүй л баяжаад байдаг байх. Эсүүл бүүр эхнээсээ өөрснөө баяжих гэж хийсийн энээ тэрээ гэх хүн байдаг л юм би итгэдгүймаа.
Би тэхэд бусдын төлөө юм хийж үзээгүй өөрийнхөө төлөө ч юм хийснүү дээ ер нь. Хүний төлөө байг гэхэд өөрийнхөө төлөө юм хум хийхийсэн.
boldoo
чингүүн
би
би
Жаргал
Зочин
sevjid
uugii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
emo
Ganaa
oogi
doorhi zochind
Зочин
suseggui negen -d
Зочин
suseggui negen
bi jinhene gump
Зочин
jargal
neg aldaa baina hardaa gaampaa
Зочин
Ikar
Ikar
delgermaa
M
Уншигч
lol
Зочин
уншигч Соо
lady
zochin
Зочин
Зочин
hehe
МОНГОЛ
ANTOSHKA
Алтанхүү
NEGEN HUU
зочин
Дэмжигч
uyanga
huuhed
Avatar