Хонхны баярын дурсамж

Хавар болоод хонхны баяр болхоор лайтай шүү тээ. Хаа сайгүй гуя хасаа гаргасан гоёлын дээлтэй охид сэтгэл гижигдээд аан. Хэн ч гэсэн тийм охидыг харахгүй байж яахан чадах билээ. Хонхны баяртай таарвал тийм охид харчих гээл дайрдаг нь чивэлт хорвоогийн жам хойно доо. Худлаа бүлтэрцгээгээл хонхны баяр бол лонхны баяр, завхайрдаг энээ тэрээ гэдийн. Яс юман дээрээ яг баяраа тулаад ирвэл бүгд л гуяа алгадаад тэмдэглэх гээд гүйдэг байж. Би бас чурдгар гуяа алгадаад гүйж л байлаа. Зиа өмнөх өдөр нь яахвээ гоонж моонж авах гэж худалдагч бүрт мөрөө дээш нь өргө загнуулаад. Бөгтөр төрсөн хүнийг яахвээ дээ. Цаашдаа ч бөгтийж явах юм чинь бөгтөрт сайхан зохиж байгаа гонжоом авах гээд хотыг бүтэн тойроод намхан бөгтөрт таарсан гоонж хүүхдийн дэлгүүрээс олж байлаа. Урьд өдөр нь догдлоод унтаж чадахгүй хоол ордогүй өлсөх ч чадвараа алдаж байлаа гээд зовлон яриул ярина л даа. Тэхдээ зовлон ярихгүй ээ жаргал ярина.


Зиа өглөө болоод жигтэйхэн ганган амьтан орой амралтан дээр өмсөх байлдааны хувцасаа торонд хийж бариад автуусны буудал дээр зогсож байлаа. Аа байс гээл шинэ гонжоом өмсцөн хүн өмдрүүгээ хараад, дэлгүүр хоршоо, машины толинл өөрийгөө тольдож байгаад нэг автуус анзааралгүй өнгөрөөж л байлаа. Автуусанд оронгуут хүмүүс аая хонхны баяртаа явжаагаа залуу байна гэсэн болтой бүгд шивэр авир хийлцээд бас л хэрэндээ од аан. Автууснаас буугаад сургуульруугаа алхаж явтал ангийн нэг далбийсан охин такситай хажуугаар өнгөрч эднүүс үнэн сэхлээ авчижээ. Үс мүс нь ёолкын мод шиг боолчоод хачин бариу дээл байдгаар нь чихээд өмсөж орхижээ бас. Хамаг үсээ дээрээ овоолж сэгсийлгээд, чихсэн дээл нь нуглараад нүүрэн дээгүүрээ саа цацаад урт урт хумс хийчэээд эвгүйен яасан гээд явжээсэн чинь харин бүх охид тийм болцон байдаг байгаа.

Зиа тэгээл эрчүүд тамхи татаал хөдөлж ядаал бие биенийхээ зангиаг зангидаж өгөөд зогсож байсан чинь дурсамж хичээл орно гэхийн. Пал гээд явчиж байгаан. Өөдтэй дурсмамж байхгүй урд суудаг охиныхоо лээвчигийг цамцных нь гаднаас татаж харвасан, гонжоомон дээр пүүз өмсөж ирж байсан, өлсөөд муужирч унаад буудал дээрээс гөөхий авж идэж сэргэж байсан, охин дуудаж байгаад чулуугаа томдуулаад оюутны байрны цонх хагалсан гэсэн дурсамжуудтай хүн чинь дурсамж хичээлээс ичээд орох байх газраа олж ядаж байж билээ. Тэгсэн харин таануус хөөрхөн хүүхдүүд байсаншүү гэсэн хэдэн халтуурны юм яриад өнгөрч билээ.


Зиа ирстраанд ороод сайхан идсээн голоор нь уугаал. Анх удаа л идэнгээ ууж байгаа нь тэр. Уг нь уунгаа голцуу жоол жуул юм иддэг байсын. Нэг мэдсэн далбийгаад иржээнэ шүү өөрийн гонтроолгүй. Энэнээс хойш хонхны баярын бичлэг дээрээс үзсэн юмаа ярьжээн. Аа хүмүүс чап пад гээд зураг аваад цэцэг тэвэрцэн гүйлдэж байхад бид пиав тэвэрцэн л явжаагаа харагдаж байхын. Аа бас нэг камер барьцан охидын хөл бөгс аваад яваад байхын. Энэ камернаас болж одоо хүртэл загнуулдын шүү хүмүүст. Зиа талбай орж зураг авхуулсан чинь автуусандаа унтаад байгаан тэгсэн 2 нөхөр гарж ирсэнээ ангийхан бөөнөөрөө авхуулхад хамгийн урд зогсоож байгаад араас нь түшээд авхуулчиж байнаа хөөрхийс нэг анги юм гэсэндээ. зиа амралтанд яваад хүмүүс тоглож наадсан чинь бүгд байлдааны хувцасаа өмсцөн задгай авж байхад би бол гонжоомтойгоо гол харалтал тоостой хутгалдаж байхын. Сольчоочээ ногооноо гээл өөрийн эрхгүй уулга алдаж билээ.


Зиа орой болоод дисконд орсон яг говийн зэрэглээ дээр гардаг шиг хөл гар нь салбалзаад бүжиглэх гэж бужигнуулж байнаа. Хүн амьтан шоолоод байхад мэджаагаа юм алга. Тэгээл овоо эрүүл болохнуу дээ гэтэл нэг пиав барьж авж хөнтрөөд эргэж нармалдаад явхымаа. Зиа тэгээд ширээний тээнис, сагсан бөмбөг, биллиард гээд бүгдэнгээр нь тоглоно гэж дайрахын бүүр хөдөөний бацаануудтай тэвэг хүртэл тоглож явхым даа. Тав зургаан охин дээр очоод чи миний анхны хайр майр гээд юм яриад нүдний булай болжээн, хиам бүхлээр нь идээд хиамаар хэхрүүлээд байхын, жорлонд бие засжаагаа хүмүүс дээр очоод гаднаас нь юм яриад тухтай бие засуулахгүй амьтаны уур бархын. Унаж өхгүүүмаа гол нь. Тэгэж тэгэж нэг годройтоод унаж байхым даа. Унаагүй бол цаашаа алах байхаа. Гэртээ ирээд яг 2 хоног унтаж билээ. 2 хоног уухад 2 хоног унтах нь жам юм даа.


Ай мөн хөгжөөнтэй ч зус юм аа. Сайхан баяр шүү