Октябрийн эргэлт
Э.Раздинскийн зохиол “Сталин” баримтат туужийг Баабар орос хэлнээс орчуулж дуусч байна. Удахгүй энэ ном монгол хэлээр хэвлэгдэн гарна.
Э.Раздинскийн зохиол “Сталин” баримтат туужийг Баабар орос хэлнээс орчуулж дуусч байна. Удахгүй энэ ном монгол хэлээр хэвлэгдэн гарна. Манай сонин уг зохиолын Октярбийн хувьсгал ялж буй хэсгийг уншигчиддаа сонирхуулж байна.
КОБАГИЙН ТОГЛООМ
Коба мэдээж тоглоомоос гадуурхагдаагүй. Энэ өдрүүдэд тэр өөр тоглолттой байсан, үүнийг Троцкий мэдэхгүй байх учиргүй.
Анна Аллилуева: “Октябрийн эргэлтийн яг өмнө Ильич ирлээ. Хонх дарав. “Танд хэн хэрэгтэй вэ?”. Босгон дээр үл таних хүн зогсоно. “Сталин байна уу?” Дуугаар нь би Ленин гэж танив. Ээж түүнийг хоолонд урьсан боловч татгалзсан. Тэр хоёр цөөн хэдэн үг солилцоод хамтдаа гараад явсан”.
Энэ дурсамж Сталиныг тахин шүтэж байх үед бичигдсэн учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ яг ингэж... Троцкий бас бичсэн!
“Гол төлөв Сталинаар дамжуулан Ленинтэй холбоо барьж байсан”. Энд л хамаг тайлал байна! Кобагийн гол үүрэг редакци биш, нууц байранд орогносон Ленинийг босогчидтой холбоход оршиж байв.
Троцкий бичсэнээ мэдээж тодотгосон “Цагдаагийнхан хамгийн бага сонирхох хүний хувьд Сталинаар дамжуулан Ленинтэй холбоо барьж байлаа”.
Ганц тэр ч биш, 7-р сарын ширүүн өдрүүдэд Ленинийг аварсан хүний хувьд. Жолоодогч тун болгоомжтой нэгэн. Түүний хулчгар зан, зодуулж нүдүүдэхээс үхтлээ айдаг нь ах нь дүүжлүүлж үхсэн аль бага насны үеэс нь эхтэй. С.Аллилуевын гар бичмэлд нэгэн зугаатай явдлыг дурдсан байдаг. Емелъяновын өвсөн овоохой руу явахынхаа өмнө Ленин вокзал орох замаа газрын зураг дээр сайтар ажиглан тогтооно. Хэдийгээр Аллилуев түүнд замаа сайн мэднэ, ямар ч аюул байхгүй гээд байхад Ленин шөнөжин газрын зургийг хараад л сууж.
Хэрэв бослого амжилтгүй болбол өөрийг нь ёстой хайр найргүй сүйд хийнэ гэдгийг Ленин сайн ойлгож байлаа. Тиймээс тэрээр долоон сард чадвараа харуулсан итгэлт нөхөр Кобад биеэ даатгажээ. Ингэхээр Лениний сонирхол бол цагдаа Кобаг аль болох анзаарахгүй байх ёстой, иймээс түүнийг Смольныйгоос хол байлгажээ. Төрийн эргэлтийн үеэрхи намаас Кобад өгсөн үүрэг роль энэ байх нь. Ийм даалгавар авахын тулд тэр ч их хичээсэн – энэ нь шинэ Кобад дуртай байрлалаа эзлэх боломж олгож байгаа юм: ялбал үр жимсийг нь хүртэнэ, ялагдвал аюулгүй үлдэнэ.
Ингэхээр тэр Лениний хүчээр тоглоомоос гадуур байж. Ийм ч учраас эргэлтийн маргааш л тийм амархан тоглолтонд эргэж орсон байна.
Бослогын гол штаб Смольныйд байлаа. Смольныйг сүйдэлчихвэл цаана нь нөөц штаб ч байсан: Петропавловск цайзад Павловын хороо, хоёр дахь нь Балтын экипажийн хуаран, гурав дахь нь “Аврора”. Ингэж бослогын удирдагчдын нэг Подвойский бичжээ.
Лениний аюулгүй байдлыг хамгаалах бүхэл бүтэн схем төлөвдөгдсөн байжээ: бослого бүтэлгүй болбол нөөц байранд аваачих, тэгээд Жолоодогчийг цааш нь Петроградаас холдуулж Финлянд руу шилжүүлэх. “Цагдаагийнхан хамгийн бага сонирхох хүн”-ий хувьд Коба энэ ажлыг гүйцэтгэх ёстой аж. Түүний маш чухал, гэхдээ баатарлаг биш үүрэг ийм ажгуу.
Тэр өөрөө ч, бусад удирдагчид ч энэ талаар дуугүй байсныг дээрд үзэх болсон юм. Сталины албан ёсны түүх судлал мань хаширыг бужигнаж байгаа Смольныйд байрлуулж, Лениний хамтаар бослогыг удирдуулжээ. Эргэн тойронд нь нэр усгүй баахан хүн эргэлдэнэ, учир нь тэднийг бараг бүгдийг нь Сталин буудаж орхисон.
Энэ өдрүүдэд Коба “тайван зам” гэдэг тоглоом тоглож байв. Зөвлөлүүдийн хоёрдугаар их хуралд үүрэг хүлээсний хувьд маргааш нь болох их хурлын өмнөх төлөөлөгчдийн зөвөлгөөнд оролцохоор үдийн алдад троцкийн хамт тийш очижээ. Эмерүүдийн нэг нь асууж байна: “Хувьсгалт цэргийн зорилго юу вэ – бослого уу, эмх замбараа тогтоох уу?”. “Эмх замбараа” – гэж Коба дор нь хариулав.
Тайван замын тухай хурал дээр суртчилж суусан ч Коба Ленинтэй холбоотой байсаар. Лениний орогнож байсан гэрийн эзэгтэй В.Фафановагийн дурсамж Намын архивт хадгалагдаж байгаа: 24-ий өглөө болуут Политехникийн дээд сургульд болж буй цуглаан дээр үг хэлж байгаа Сталинд В.И.-ийн зурвасыг дамжуулах хэрэг гарсан”.
Кобатай байнга холбоотой байсны хүчинд эргэлтийн амжилттай явцын талаар ленин бүрэн мэдээлэлтэй байв. Хоёрдугаар сарын хувьсгал давтагдах нь илэрхий боллоо – ямар ч эсэргүүцэо гарахгүй нь. Хорогдох байрандаа ялалт бүрэн дустал байж байх тохиролцоог ленин зөрчив. Түүнийг хамгаалж байсан фин үндэстэн Рахъя: “Сталиныг дуудахыг Ильич даалгалаа”. Энэ нь цаг авсан ажил болохыг ойлгоод дүрээ хувиргаад Смольный руу Кобагүй гарч одов.
Ялалт тодорхой болчихсон байсан ч Ленин Смольныйд ирээд багаа авсангүй. Троцкий: “Владимир Ильич бид хоёр сууж байлаа. Тэрээр шүд нь өвдсөн хүн шиг зузаан самбаагаар эрүүгээ ороосон, нэг их том нүдний шил зүүчихсэн – ер нь л харахад хачин инээдэмтэй. Хажуугаар өнгөрсөн меньшевик Дан энэ хачин хүнийг их л анхааралтай ширтсээр холдов. Ленин намайг тохойгоороо түлхээд: муу шаар чинь таньчихлаа”.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
Шөнө нь Ленин ТХ-г хуралдуулж засгийн газар байгуулав. Большевик хүүхэн С.Равич дурссан нь: “Шалаар нь нэг польто хаялсан жижигхээн өрөөний муухан гэрэлтэй ширээ тойроод сууна. Өрөөний хаалгыг байн байн тогшиж бослогын дараа дараагийн амжилтыг илтгэнэ. Энд Ленин, Троцкий, Зиновьев, Каменев, Сталин нар байсан”. Коба Смольный руу тун ч яарч иржээ – шинэ засаг байгуулагдаж байна шүү дээ. Францын хувьсгалыг дандаа жишээлж байдаг Троцкийн саналаар шинэ сайд нарыг ардын комиссар гэхээр боллоо. Ленинд энэ таалагдав. Бүрэлдэхүүн ярьж эхэллээ. Төрийн эргэлтийн гол зохион байгуулагчийн хувьд Троцкийг Ардын комиссариатын Зөвлөлийн дарга болохыг Ленин санал болгов. Троцкий энэ талаар сонсохыг ч хүссэнгүй, түмэн шалтгаан тоочсоны нэгэнд өөрийнхөө жүүд хүн болохыг сануулав. Ленин аргагүй болж өөрөө энэ суудлыг эзэллээ. Троцкийд “гадаад хэрэг” гэсэн суудал санал болгов. Мэдээж Ленин үнэнч Кобагаа мартсангүй. Гүрж эр үндэсний асуудал хариуцсан гол комиссар болох нь тэрээ.
Шөнийн үлдсэн цагийг шинэ засгийн тэргүүн энэ жижиг өрөөний шалан дээр сонин дэвсээд өнгөрөөв. Шинэ ардын комиссар унтсангүй – Түр засгийн газрыг түлхэн унагасныг тохиолдуулан ард түмэнд хандах үгээ бичиж байна. Яг энэ үед уг нь Түр засгийн газар унаагүй, Өвлийн ордондоо байсаар байлаа.
Өдөр 14.45-д Смольныйн их танхимд Петроградын Зөвлөлүүдийн онц хуралдаан эхэллээ. Нэгэн гэрчийн бичсэн нь: “Хоёр эгнээ цалин цагаан багана ярайж, танхимыг болор люстр гэрэлтүүлнэ. Дотроос нь эзэн хааны зургийг хуу татаад авчихсан алтан жаазны наана тэргүүлэгчдийн ширээ ярайна... Ёслолын хар костюм дээр цэрэг шинээл нөмөрсөн Троцкий гарч ирлээ. Тэрээр Зөвлөлүүдийн нэрийн өмнөөс Түр засгийн газар үгүй болсныг зарлав. Троцкийн хурц дайчин үгс тархи өрөмдөнө. Энэ үгс яг л хайлсан төмөр лугаа адил урсана. Түүний үгийг амьсгал даран сонсох хүмүүс хаашаа л бол хаашаа дагахад бэлэн болтлоо автжээ!”.
Дараа нь Ленин үг хэлж, ажилчин – тариачны хувьсгал ялсныг зарлав.
Молотовын дурсамж: “Би тэргүүлэгчдийн эгнээнд, индрийн арханд сууж байлаа. Ленин танхим руу хандахдаа өрөөсөн хөлөө өргөж ярина. Үг хэлэхээрээ ингэдэг зуршилтай байсан юм. Гутлынх нь ул харагдана. Ул нь цоорчихсон нь надад ажиглагдсан”.
Хязгааргүй их эрх мэдэл цоорхой ултай шаахайнаас эхэлжээ... Хожим нь хурлыг Коба “редакторласан”. Түүний түүхчид зөвхөн Лениний илтгэлийг л үлдээжээ.
Коба Смольныйгаас гарахгүй хорогдоно. Түр засгийн газар Өвлийн ордонд байралсаар. Одоохондоо большевикууд бол ердөө л үймээн дэгдээгчид. Ленин уурсан: “Юу ч болсон хамаагүй Түр засгийн газрыг л тонилгох хэрэгтэй”.
Энэ хооронд Зөвлөлүүдийн хоёр дугаар их хурал эхэллээ. Коба индэрт суух олон дарга нарын дунд алга. Ленин айсан хэвээр, тиймээс нүүрний будагтайгаа. Коба Смольныйн аль нэг өрөөнд нуугдан, хэрэг гарвал хувьсгалын Жолоодогчийг аваад алга болоход бэлэн байдалд байлаа.
Асуудал тийм ч өөдрөг харагдахгүй байна. Керенский бүслэгдсэн Өвлийн ордноос мултарч хүчээ зузаатгахаар фронт руу явжээ. Дотор нь Түр засгийн газар байрлан хуралдаж байгаа Ордон эсэргүүцэл үзүүлсэн хэвээр.
Подвойский: “Өвлийн ордныг бид 25-ы өглөө дайрах ёстой байсан юм. Товыг хагас өдрөөр, дараа нь зургаан цагаар сунгаснаа сүүлдээ ерөөсөө тов зарлахаа больсон. Ленин нэг жижиг өрөөнд бүгнэ. Зөвлөлүүдийн хурлын нээлтэнд тэр оролцоогүй... В.И. хараал талбин хашгичиж биднийг бараг л буудахад бэлэн байлаа”.
ШИНЭ ЕРТӨНЦ
Орой зургаа гэхэд Өвлийн ордон орох бүх замыг бослогын цэргүүд хаав. Ордныг хамгаалалтынхан хаяж одлоо. Шөнө дунд гэхэд эмэгтэйчүүдийн суман, цаана нь хэдэн цэрэг ордонд үлдэв. Одоо болоиж гарлаа. Петропавловск цайзас болон “Аврора” онгоцноос хий буу тавьлаа. Чимээг нь хот даяара сонслоо. Ингээд Төв штабын хаалганаас байлдааны буугаар буудаж эхлэх нь тэр. Ордны сараалжин хаалгыг эвдэн онгойлгов.
Хоёрдугаар сарын хувьсгал төгсгөл боллоо. “Нарлаг хавар эхэлсэн зүйл энэхүү аймшигт зэврүүн намраар төгслөө... Хүмүүс эзгүйрч, дэр норж, гэрэл унтарлаа... Буудалцах чимээ энд ч сонстоно... Тулалдаан үргэлжилсээр... буудалцааны гал цахилгаан цахих шиг маналзан манай тагтнаас ч харагдана” – хэмээн тэр шөнө Занаида Гиппиус тэмдэглэжээ.
Буудсаны дараа дайралт эхэллээ. “Большевикууд тэр шөнө хэдэн хүүхнийг л ялсан юм шүү дээ” – хэмээн эмэгтэйчүүдийн сумангийн ахлах унтер офицер Мария Бочарникова дурсчээ.
Шөнийн 1.50 гэхэд (10 дугаар сарын 26 эхэлжээ) Ордныг эзлэв. Ингэж л эхэлсэн юм даа!
Сүүлчийн хааны тасалгаан дахь үнэтэй хавтас бүхий өрсөн номуудыг тарааж шидэн, үнэт эдлэлийг нь тонон, ордныг нэгжсээр подволд орон дарсны агуулах руу орцгоолоо. Дарсыг зөөн талбайд гаргаж хуарангууд руу ачлаа. Баривчлагдсан сайд нарыг гудамжны бэхлэлт дундуур туун Петропавловск шорон руу авч одов.
Бочарникова: “Хүүхнүүдийг баривчилсан. Гренадорын хорооныхны хүчээр л бидний хэн нь ч хүчиндүүлээгүй. Бидний зэвсгийг хураасан... Нэг л хүн алагдсан”. Гэхдээ эднээс олон хүүхэн ямар ч зэвсэггүй гэртээ харьж яваад алагджээ. Согтуу байлдагч, усан цэргүүд тэднийг хүчиндэн, өндөр байшингаас гудамж руу чулуудаж байв.
Бочарникова энэ удаа амь гарсан боловч сүүлд нь иргэний дайнд алагдсан.
Энэ үед их хуралд меньшевик Абрамовичийн сөөсөн хоолой танхимын шуугианыг давах гэж оролдон цахиртана. Тэрээр ордныг “Аврора” буудаж байгааг одоохон зогсоо гэж орилно. Өвлийн ордонг эзэллээ хэмээн “Аврора” хөлгийн усан цэрэг зарлангуут нижигнэтэл алга таших чимээ түүний ядарсан хоолойг нам дарав. “Дөнгөж ингэж зарласан хойно л Ленин хиймэл үсээ авч, нүүрний будгаа арилгасан” – хэмээн Троцкий бичсэн байна.
Хурал өглөө тав хүртэл үргэлжлэв. Дараа нь ядарсан ялагчид түр нойр авлаа... “Хэн нэг нь шалан дээр бүтээлэг хулдаад дэр тавьсан дээр Владимир Ильич бид хоёр зэрэгцэн хэвтэв. Өглөө болсон хойно Ленин: “Нууц байдлаас засгийн эрх рүү дэндүү түргэн шилжлээ дээ... толгой эргэмээр юм” хэмээн яагаад ч юм германаар хэлсэнсэн” – хэмээн Троцкий бичжээ.
Сэтгэл хөдлөм энэ энэ агшинг үнэнч Коба ажиглаж суусан байх.
Хоёр удирдагчийн нөхөрлөлийн үнэ цэнийг тэр сайн мэднэ. Хоёр удирдагч гэж байдаггүй юм даа.
Төрийн эргэлт хийсэн хүмүүс Смольныйн олон өрөөнд энэ үүрээр хичнээн их аз жаргалтайгаар нойр аваа бол. Энэ өрөөнүүдийн нэгэнд цог нь унтарсан гаанстай жижигхэн дүнсгэр гүрж унтаж байна. Энэ олон аз жаргалтнуудыг тэр хожим бут ниргэх болно.
Манантай жихүүн өглөө болж нойтон цас хаялана. Сониуч нэг нь Өвлийн ордны өмнүүр алхаж эвдэрсэн гудамжны гэрэл, энд тэндгүй тараагаад хаячихсан түлээг гайхан харна.
Энэ өглөө шинэ ертөнц төрсөн юм. Кобагийн ертөнц.
Баабар орчуулав