Аугусто Пиноче
1960-аад оноос социалист үзэл бодол өмнөд Америкаар хүчтэй тарж, бараг бүх оронд зүүний хүчнийхэн төрийн эрхэнд гарч эхлэв.
1960-аад оноос социалист үзэл бодол өмнөд Америкаар хүчтэй тарж, бараг бүх оронд зүүний хүчнийхэн төрийн эрхэнд гарч эхлэв. Чилид С.Альенде дөрөв дэх оролдлогоороо сонгуульд ялж, хэдхэн жилийн дотор газар, үйлдвэр, уурхай, дэлгүүр, аж ахуйн бүх газруудыг эздээс нь хураан улсын мэдэлд авч, гадаадын компаниудыг хөөжээ. Удалгүй улс орны эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүнс, өргөн хэрэглээний бусад бараа хомсодсоор эдийн засаг нь дампуурч эхэлжээ. 1973 онд армийн удирдлагууд төрийн эргэлт хийж, Засгийн газрын ордонд нь Ерөнхийлөгчөө буудан алж, социалист үзэл бодолтой хүн бүрийг баривчлан, мөрдөн хөөж, дүүжилж байлаа.
Цэргийн хунтын удирдагч Аугусто Пиночет АНУ-д их сургууль төгсөж, зах зээлийн онол судалсан олон залуучуудыг сайдаар томилж, өмнөх засгийн хурааж авсан хөрөнгийг эздэд нь буцаан олгож, зах зээлийн харилцааг сэргээж, улс орны дэд бүтэцдээ асар их хөрөнгө оруулан, эдийн засгаа босгожээ. Хорин зургаан жил армийн хүчээр төрийн эрх барьсан Аугусто Пиночетийн олон арван мянган иргэдээ хөнөөж хийсэн эдийн засгийн өөрчлөлтийг манай улсад энхийн замаар хийж байна. Заавал ард түмнийхээ амь нас, эрх чөлөөний үнээр төлөхгүйгээр зөвөөр тусган авч, хийж чадвал монголчууд бид нийгэм, эдийн засгийн хөгжлийн тодорхой амжилтад хүрч болох зүйлийг энэ дарангуйлагч хийсэн юм байна.
Пиночетийн Засгийн газраас Чилийн өнөөгийн амжилтад онцгой үүрэг гүйцэтгэсэн хоёр ажлыг онцлон хэлмээр санагдав. Энэ бол эдийн засгаа шинийг санаачлах зарчим дээр суурилуулсан болон ахиад цэргийн эргэлт гаргахгүйгээр, төр засаг шударга, тогтвортой, залгамж чанартай байхаар Үндсэн хуулиа өөрчилж чадсан явдал. Эхний ажлын хувьд Америкийн ITT (International Telephone and Telegraph) компаниас хурааж авсан хөрөнгийн оронд Чилийн шинэ Засгийн газар 1974 онд 87 сая доллар төлөх тухай хэлэлцээр байгуулжээ. Харин энэ мөнгийг Чили улсад хөрөнгө оруулбал, ялангуяа “шинжлэх ухаан, технологийн судалгаа хийх, түүнийгээ хэрэгжүүлж, эдийн засагт нэвтрүүлэхэд” оролцвол Чилийн Засгийн газар яг адилхан хэмжээгээр нэмж санхүүжүүлэх тухай хэлэлцэн тохиролцжээ.
Ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтарсан, ашгийн төлөө бус хөгжлийн сан бий болж, уул уурхайн орлогоо, эдийн засгаа төрөлжүүлж, үйлдвэржүүлэх замаар нийгэм эдийн засгаа хөгжүүлэхэд ашиглан, эдийн засаг, нийгмийн хөгжлийнхөө гол чиглэлийг тогтоон, улмаар эдийн засгаа шинийг санаачлах зарчим дээр суурилуулж чадсан гайхамшигт амжилтын эхлэл тавигджээ. Төрийн яамд, хувийн хэвшлийн төлөөлөл Удирдах зөвлөлд нь ордог, үйл ажиллагаа нь хувийн компанийн зарчмаар явагддаг энэхүү “Чилийн Сан”-д өнөөдөр хувийн компаниуд хандив өргөдөг болжээ.
Зэс үйлдвэрлэгч хамгийн том орны хамгийн том хөрөнгө оруулагч BHP компани саяхан 20 сая доллар хандивлаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бий болгохын төлөө хамтран ажиллаж байна. Тогтворжилтын сангаа гадаадад байрлуулан, хүүгээр нь эдийн засгийн шинэчлэлийн талаар хийж байгаа судалгаа шинжилгээний ажлуудыг санхүүжүүлдэг юм байна. Дараагийн том ажил бол Пиночетийн 1980 онд боловсруулсан Үндсэн хууль. Дарангуйлагчийн боловсруулсан Үндсэн хууль нь өнөөдөр ч үйлчилж, төр засаг нь тогтвортой ажиллаж, засаг нь солигдохдоо ч урьдах Засгийн газрынхаа хийж бүтээсэн ажлыг үгүйсгэхгүй, шинэ агуулгаар баяжуулах болж, эдүгээ таван ч Засгийн газрын нүүрийг үзээд байна. Тэд Иргэний хуулиа Францыг яг дуурайн хуулчихсан юм байна. Хууль тогтоох засаглал нь (Конгресс) хоёр танхимтай.
Сенат буюу дээд танхим нь дөрвөн жил тутам хэсэгчлэн, найман жилээр сонгогддог 38 гишүүнтэй, Төлөөллийн танхим буюу доод танхим нь дөрвөн жил тутамд сонгогддог 120 гишүүнтэй. Гүйцэтгэх засаглалыг нь Ерөнхийлөгч нь удирддаг. Эдийн засгаа хөгжүүлэх гол зарчим нь бүтээмж дээр тулгуурлах, засаглалын бүтэц нь хамгийн өгөөжтэй байх тухай Монголын нийгэм эрчимтэй хэлэлцэж байгаа энэ үед хэдийгээр дарангуйлагчийн хийсэн ажил ч гэсэн дээрх хоёр гол асуудлыг сайтар тогтон судалж, цаашдын үйл ажиллагаандаа бүтээлчээр тусгах шаардлагатай байна.
urnaa
Зочин
Ipad зарна
Зочин
zochin
USA мандаг
sayahnii jishee
Hun heleeree, mal ,,,,
Hugjil hundee baidag
Монгол хүү
Зөгий
хунт жагаад
Зочин
битгий худлаа шаа
Togtvortoi hugjil
Chile Ok
Эргэлзээ
Зочин
Зочин
Б.Жавхаа.