Зурагтаар ярилцлага өгнө гэдэг чинь нарийн шүү дээ. Юун зүгээр нэг зурагчинд зурагаа авхуулах. Тэрнээс чинь ярвигтай. Одоо зүйрлүүл нэг, даалгууры нь хийхээ мартцан аймар зоддог багш мангар ууртайгаар уртлын хүүхдийг шалгаад байжаах энтэртэй л ойролцоо мэдрэмж төрнө дөө.

Би ярилцлага өгөөдөө. Жийнкэн. Эхлээ л тэр хүүхэн нь өөр тийшээ хараад ярьжээдийн. Эрхэм үзэгчдээ.. гэж мэгээд. Тэгэнгүүт л оо..о...одоо ингээд гарлаа шүү дээ гэж бодонгуут л хүүхний дуу холдоо л явцан. Нүд мүд бүрэлзээ л. Энэ дээр өөрийгөө сайн хянахкуу бол нүд чинь буцаж нээгдсэн ч гэсэн чих чинь онгойхгүй тэгээд нэвтрүүлэгч хүүхэн чам руу хөөрхөн хараа л инээмсэглээ л ам нь хөдлөө л байдийм байна лээ шүү. Ер нь дохионы хэлээр ядаж л "больёоо, байеээ" гэсэн үгнүүдийг сайн сурцан байх нь зүгээр санагдсан. Тэгээ л тэр хүүхэн рүү нэг заагаа л, чих рүү гээ заагаа л, "үгүй, үгүй, дахиулая" гэсэн дохио гараараа өх гэж хичээгээ л хий ангалзаад байлаа даа. Тэгж тэгж бүх юм зогсонгуут сая нэг нүд чих онгойж байгаа. Тэгээ л, сая яасан бэ эгчээ гээ л өндийсөн чинь найруулагч нь аймар сүртэй ирээд ширээн дээр 2 хуруугаар тулаад над руу духаараа харж, минут орчим цоо ширтээд. Аймар байгаам чинь тэр хөмсөг мөмсөг нь. Тэгж тэгжаагаа л долоовор хуруугаараа нэг аймар зангачаа л яваад өгсөн. Айсандаа улам шооконд ороод. Мидкүэ хөл мөл бол мэдээгүй л болчих шиг санагдсан. Ингээд ахиад эхлэх юм болов.

"Заа дүүбл явлооо" гээ л нэг солгой хоолойтой хүүхэн орилдийн. Байхгүй ээ байхгүй, дотор ахиа л бөмбөг дэлбэрч эхэлсэн. ...за бүрэлзэх нь дээ.... за бүрэлзлээ дээ,.... чих шуугисаан, ....хаагдлаа даа хаагдлаа... бүх юм хаагдл...


Гэнэт намайг мангар хүчтэй алгадав. Баруун гацар урагдаа л явчжугаам. Нүдээ нээгээ л харсан чинь ширээний хөл харагджийнэ. Толгойгоо эгцлээд хартал нэвтрүүлэгч маань надын дээрээс тонгойцон нөгөө гараа далайцан яг ахиж алгадах гээд суужийнэ. Тэгэхэд нь би гары нь барьж аваад "хэрэггүй дээ би аль хэдийнэ ухаан орчлоо, одоо хангалттай"! гэж эрсxэн хэлсэн юм. Ингээд шууд өндийн босч хувцсаа янзалж, үсээ хажуу тийш нь самнаад "эхлий" гэж төлөв байдлаар хэлчээд ширээнд суув.

Гэтэл найруулагч шуугиад ороод ирлээ. "Насаараа юм найруулж явлаа, цагтаа рояал ч чамаас дээр найрагдчдаг байсийм шүү" гэнгээ шууд гараа зангидаа л дух руу дэлсдийм даа. Тэгсэн л нэвтрүүлэгч эмэгтэй, "хөөш тэр зочны дух яачваа" гэж орилоо л. Тэгсэн нөгөө талаас оприатр нь орж ирэнгүүтээ "ахиад хальс үрүүл өөрий чинь хальслий шүү" гэж шивнээд нэг хурц үзүүтэй юмаар бөөр лүү гатгасан нь одоо ч дотыг минь жихүүцүүлсээр байгаа.

Ингэж ингэж будилжээж нэг юм яриандаа ороод. Дүүбл явлооо гэсэн дуу ч хадлаа, нэвтрүүлэгч ч хоолойгоо заслаа, би ч мэдрэлээ хүчлэн барьлаа, гараа дас зангидлаа, доод уруулаа цус шүүртэл хазлаа...


... Эхний асуулт дээр нэвтрүүлэгч маань намайг харж харжээснааа, "өөрөө шүтлэгтэй юу?" гэж асуудын. Тэхээр нь аймар серёзны байжаагаа л "юу л даа, би ч одоо нээх шүтлэг энтэрсээд байх юм бол байхгүй хө. Та юунаас болоод ингэж асуух болов, би тийм тохьтой, учир мэддэг хүн шиг харагдаж байгаа биз, тийн?" гээ л тэглээ. Тэгсэн харин хүүхэн, "гүэ наад духы чинь хараад чамайг бурханд нэлээн мөргөдөг болуу л гэж таалаа л даа" гэж авсан. Найруулагчаа өмөөрөөд байгаамуу яагаад байгаан. Угаасаа би тэр цохьсонд нь нээх юм хум санаагүй шд. За яахуу тэгээд ярианаасаа жоохон сийрүүлий л даа одоо:

-За тэгээд Артгаа, ер нь амьдрал ямар байнаа?

-Юу л даа, одоо тухайлуул... өөрөө яг улсын аль салбарын амьдрал асуугаад байна вэ? Улстөрийн үү, нийгмийн үү, даатгалын системийн үү, соёл боловсролын уу, уул уурхайн....

-Гүэ чиний өөрийн чинь амьдрал?

-Өө хэхэ, ийм жижхэн юм ярихиймуу би? Сонин л санагджийнэ. За яахуу би бол нэг тийм ...күүл, тээ одоо. Тэгээд олон талын... тээ бас тийм олон авьястай, ер нь.... тээ одоо. Ийм сайхан л.. нэг залуу байна л даа. ..

-Гампын тухай ярина уу, түүнийг юу гэж боддог вэ?

-За би воллл.. одоо.... Гампын тухай би мэдэхгүй, түүнийг ерөөсөө боддоггүй, ..тийн.

-Эмэгтэй 2 багшаагийхаа тухай ярина уу, ямар нэг санаа оноо байгаам биш биз?

-Дугай л бай л даа.

-За уучлаарай, өөр нэг асуулт тавий. Барбагш блог чинь....

Гээ л явжээсэн нэг мэдсэн чинь чих шуугиа л сонин, бөмбөрцөг дотор ороод эргүүлүүлээд байгаам шиг болчвоо, хамаг юм дайвалзаа л. Тэгсэн харин өлсөж үхкжээсэн байгаа байхгүй юу. Сүүлдээ бүр эрүү зуураад, ам мам ангайхаа байгаад. Нэвтрүүлэгч хүүхэн ч асуугаа л байлаа асуугаа л байлаа.


Гэнт л уур хүрээ явцан. Тэгэнгүүт ухасxийж босоо л ширээгий нь байдаг чадлаараа дэлсээ л, "миний ер нь ямар байх нь таануусд ямар хамаа байнаа! Яасан хүний хэрэгт дуртай улсуудав!" гээ л ориллоо. Тэгэнгүүтээ нөгөө хүмүүс рүү нь эргэж хараа л, "Би өлсөөдээнэ за! Мэджийнүү та нар энийг! Чи наад дурангаа унтраа! Чи битий худлаа цаас барьчаад зогсоод бай! Чи хэн юм? Иржсоороо? Тийм юу байдийн, гуцалгүй замаас холдоод өг!" гэж бүгдэнгий нь будаа болгож хаяа л нэг хаалгаар гараад явсан төөрч орхидийм байна. Баахан л коридоор, бөөн л хаалганууд. Сүүлдээ айх ч шиг. Ингэж яваад морг руу орчих вий дээ гэсэн бодол хүртэл төрөөд. Хамаагүй кино үзмээргүйм байна лээ. Тэгж тэгж нэг юм "гарах" гэсэн бичиг олоод нарийхан коридоороор түргэн түргэн алхаллоо.


Тэгээд нэг булан тойрсон чинь харин найруулагч, оприатр 2 нь яг намайг хүлээгээд коридоорын 2 ханыг түшээд зогсжээдийм даа. Шууд эргээ л нэг явчдиймуу гэснээ бас нэрээ бодоод урагшаа алхлаа. Тэгээ л "ээ хүүр! ээ хүүр! хэрэггүй түрүүн томорлоо, дугай гараа явчдаг бээж. Алуулсаан одоо. Аа яаху, аллаа гээ л орилно доо..." гэсэн шүү юм бодогджээв даа тэхэд.


Замдаа 2 удаа сууж нэг нэг гутлаа үдээд. Утсаа гаргаж харж зогсоод. Мийсэж бичээд. Хананд наасан бичиг сачиг бүгдий нь уншаад. Нөгөө 2 явдгүй ээ. Тэгээ л эцсийн аргаа хэрэглэхээр шийдэж, утсаа чихэндээ наан өөртэйгээ худлаа ярьлаа даа: "За юу байна, юмгүй дээ. Миний өчигдрийн зодсон хүн гайгүй юу эмлэгийн машин аваа л явсан даа. Ааан, одоо хэн онгироод байгаан? Байжий, одоо очоод зодно гээ хэлчих. Ай? Гуруулаа байгаамуу? Хээ! Гуруулангий нь зодно гээ хэлчих. За одоо очлоо, би исто эиймэр ууртай байна" гэж ярингаа нөгөө 2-т ойртоо л, айгаагүй дүр үзүүлээд дундуур нь гараа явчий гэсэн чинь, хүн биш хувцасны өлгүүр байсийшд дураак чинь. Эвгүй газар хувцасныхаа өлгүүрийг тавьдаг тэлвийз байлээ дээ харин ч нэг. За ингээ л гэртээ ирсэн чинь хамт амьдардаг хүмүүс намайг харснаа, чи чинь яасан хөгширчөө вээ гээд салдгүй. Толинд харсан чинь нээрэ даруй 5 насаар явцан байдийм даа. Аа яахуу, настай хүмүүс хашир байдийн, түшигтэй сайхан. Юундаа ч гутархуу.


Гэх мэтээр хорвоогийн 2 цаг гаруй хугацаанд өгөө аваатай үзлээ дээ CNN-ийнхэнтэй. Энэ долоо хоногийг дуустал дэлхийн мэдээ булангийн, өнөөгийн онцлох хүн сэдвээр орой бүр гарахын гэсэн. Осама Обама 2 нь яацын байгаан хэн мэдхэв.