Би гадаадад байхдаа
Дахиад Австрали явмаар санагдчихлаа. Урьд нь бас явмаар санагдаад байсын уг нь явж үзээгүй л дээ гэдэг онигоо шиг би дахин дахин гадаад явмаар санагдаад байдын.
Дахиад Австрали явмаар санагдчихлаа. Урьд нь бас явмаар санагдаад байсын уг нь явж үзээгүй л дээ гэдэг онигоо шиг би дахин дахин гадаад явмаар санагдаад байдын. Заавал австрали биш гадаад л бол гадаад. Эрээнэнграад хот байсан ч болно. Тэхийн тулд надаа гадаад паасвард хэрэг болно. Гадаад паасвард авахын тулд иргэний үнэмлэх хэрэгтэй. Тэр иргэний үнэмлэхийг авахаар цэрэгийн зарлан ирнэ. Цэрэгт явахаар хүн амьтанд зодуулж нүдүүлээд бүтэн жил ажил хийхгүй мөнгөгүй болоод гадаад явах лөөлөө болно. Би гадаад лав явкуу ээ. Уг нь ёстой явган ч болтугай нэг хилийн дээс алхаж гарчаад буцаж оронгуутаа ээээ эх орны маань салхи, дэлгэсэн тэрлэг шиг нутаг мутагаа гээд уулга алдаж үзхийсэн.
Уг нь нэг тэгээд хэнгэнтэл санаа алдаад нутагаа сансан сэтгэл мээнь, хүний унасан газраа гэж, аргагүй л нутгаа санах юм даа хүний нутаг удахаар, унасан нутаг угаасан ус минь гээл гоё гоё үгнүүдп хэрэглэж болно шүү дээ. Тэгээл жоохон цэмцгэр загнаал таануус жинхэнэ азтай улсаа монголдоо байна гэдэг. Би дахиж гадаад явахгүй одоо монголоо хөгжүүлэхээр ирсэн гээл яриул аан сүртэй биздээ. Зиа энэ бол эхний хэсгийн яриа шүү дээ. Ирчээл эргүүм шиг хэдэн жил болсон байж нутгаа саналаа ээжийнхээ цайг майг гээд унуул шоолуулна шүү дээ. Юмны тунг тааруулах хэрэгтэй.
Зиа жоохон удаад ирвэл бүх яриагаа намайг гадаадад байхад гэж эхлэх хэрэгтэй. Намайг гадаадад байхад мөн ч хэцүү байсы шүү тэгээл сүүлдээ янзтай болдым даа. Хүн ер нь олон хүмүүстэй аан нөхөрлөж бариад явбал. Нэг хар нөхөр байж билээ. Тэрүүнийг бол мань үйлийг нь үздэг байлааашд гэж ярина шүү дээ. Тэхээр хүмүүс юугэж ойлгох вэ гэхээр энэ гадаадад явжаагаад өөрийн хүчээр лайтай амьдарч байсан аафриг баагийгийн үйлийг нь үздэг аймаар гар байж. Монголчуудад бол африкууд чинь майк тайсоноор л бууна биздээ. Яс юман дээрээ нэг наранд харалцан ч байж болно. Бүүр нэг шар хүүхэнтэй орооцолдоод гэж авж ч болно. Зиа улс төр эдийн засгийн тухайд бол гадаад мэдээ сайн үзэж байгаа л намайг гадаадад байхад гэж яриад байж болно бүгд амаа ангайгаал сонсоно биддээ.
Зиа нэлээд удаад ирвэл би бүх юмыг үгүйсгэнэ. Аа монголчууд ёстой хийж чададгүйшд. монголд тийм юм байхгүй миа юмаа гээл ярих хэрэгтэй. Эндпээс шууд ойлгогдоно энэ нөхөр нэлээд сүрхий газар гадаадад байж дээ. Манай монголчууд иймэрхүү гардаа гээл. Монгол хүн үнэн бүдүүлэгэээ, хэзээ соёлжноо, монгол хүн үнэн домбоо, монголын агаар үнэн хуурай шүү, ёооёо чигэлэг газар байхынсан, үнэн утаатай үзнэртэй газүар шүү гээл орхи тэхэд л бүх юм ойлгомжтой аан. Энэ Гаампаа ямар лаг соёлтой гадаадууд таньдын бэ, гадаад бол үнэхээр гоё юмаа гээл. Тэгээл бүгд гадаад явах гээл иргэний үнэмлэхдээ гүйлдпэх байхдаа хөөрхийс. Хүмүүс ингээд гадаадад байсан мундаг гар гээд хүндлээд ирвэл сүүлдээ их хуралд үзсэн ч яадын. Хэн энэ муу эрээн хотоос хэтрээгүй гэхийн бэ мэдкүүшд. Эрээн орж тэрэг түржээсэн ч хамаагүй, амээркт талх хийж байсан, солонгост шал угааж байсан гээд бүгд л гадаадад амьдарч байгаа улс. Африкт архиуужээсэн ч яадын.
Би гадаад нэг явуул үнэн далжигнах байхаа. Даан ч бурхан намайг мэдээд явуулахгүй байгаа байх. Бурхан ч гэждээ энэ виз өгдөг газрууд мэдээд байгаа байх.
Зочин
naxCanyunlace
zul
gantumur
Genevees neg unshigch
neluo
chinbaa
MONGOL
MONGOL
Уншигч
hun
haha
Зочин
блогчин
redman
Марат
xas
hehe
hi
Зочин
bolovsrol n yam
ter
Nomio
Зочин
Зочин
Зочин
hm
hm
jay
bayaraa seoul s
зооз
Inter Milan
duuree
zuv
gu
tiimee
feeddii
балай юмнууд
jenny
Çî÷èí
Çî÷èí
Зочин
Зочин
tomor
Myankhai
Зочин
кк
Зочин
Зочин
Зочин
Зочин
Namaig gadaadad bhad
Б.Жавхаа
Çî÷èí
hehe
âèòàìèí
zz
pepsi
Зочин
Зочин
Lucky Strike
Зочин
tonshuul tog tog
naran
shine ygyy
THE ONE
alt
Зочин
Зочин
Зочин
hm
Зочин
Зочин
Энэрэл