Ерөнхий сайдаа Засгийнгазрынхаа “хогийн сав”-ыг дундруулаач
Шинэ зууны залуучууд түүнийг бараг тоохгүй байхаа даа.
Шинэ зууны залуучууд түүнийг бараг тоохгүй байхаа даа. 1960-аад оны үед М.Цэдэндорж гэдэг сэтгүүлч, яруу найрагч,орчуулагч, соён гэгээрүүлэгч зовж амьдарч,бичиж туурьвиж байв. Одооч гэсэн түүнийг эргэн унших сайхан байна.Улс төр эдийн засаг гүн ухааны яруу найраг нь тун сонин.”Мөнгө төгрөг хэрвээ модонд ургадаг байгаад тэр нь намрын навч шиг хийсдэг болэнэ орчлон юу болохсон болоо” гэнэ. Шинэ зууны сэтгэгчид бол “имфляц” болногээд л мэдмэртэх байх. Бас төрийн тухай шүлэгт нь “ Хог новшоо хаяж бай. Хогновш ихэдвэл хэргэтэй юм дундаас нь олдохоо болино” гэжээ. Өмсөөд дууссанхуучин муу шаахайг битгий хадгал заавал хаяж бай гэсэн төрийн сургаалын шүлэгбайна. Улс төрийн хогийн сав нь засгийн газар. Нам засгийн газар, албан байгууллагуудад авая гэхэд авчболохгүй хогийн саванд чулуудая гэхээр хайрлаад байдаг хуучин муу шаахайгаар дүүрэн гэнэ. Түүний амьдарч туурвиж байсан үед шүү дээ. Түүнээс хойш хагас зуун жил өнгөрч нийгэм солигдсон. Оросын колони байсан Монгол тусгаар тогтносон ардчилсан Монгол улс болж чадсан. Хичнээнч сонгууль болж өнгөрөв. Хичнээнч засгийн газар солигдов. Дүүрэн билэгтэй түвшин жаргалтай, дундардаггүй арвин ундрагатай нэг л юм байна. Тэр бол улс төрийн хогийн сав юм. Ямарч нам ялсан улс төрийн хогийн саваа дундлахгүй юм. Нэг үе хувийн хэвшилд ажиллаж ядахдаа машин хөөж, гахай чирч ганзгын наймаа хийж хувиараа аж ахуй эрхлэгчид овоо олзтой байсан. Энэ үед гудамжинд таньдаг хүнтэйгээ уулзаад ямар ажил эрхэлж байна даа гэхэд Арай ч төрд ажиллах дээрээ тулаагүй байна шүү гэдэг байлаа. Энэ үед арай чадалтай цагдаа, офицер, багш, эмч, инженер, сэтгүүлчид хувийн хэвшил рүү явсан.Тэр үед төрийн албан хаагчдын тоо 98 000 мянга болтлоо хорогдов.
Одоо юу болов.Төрөөс наанадаж цалин халамж, цаашлаад тендер авилга хүртэгчдийн тоо жил бүр өссөөр 157 000 хүнтэй гэнээ.Цэдэндорж гуайн зүйрэлснээр Засгийн газар хогийн сав болждээ. Тэр хогийн саванд сонгуульд нэр дэвшээд гарч чадаагүй гишүүд, гишүүдийн хамаатан садан,
танил, тал нууц амраг дүүрэн. Засгийн газрын хогийн саванд намд мөнгө өгөгсөд, долигногчид бялдуучлагчид дүүрэн. Засгийн газар хувийн компани биш төрийнх болхоор хамгийн муу инженер дарга болно. Хамгийн муу багш дарга болно. Хамгийн муу эмч дарга болно.Хамгийн муу улс төрч безнесмен болно. Хамгийн муу безнесмен улс төрч болно. Амжилт гаргахаа байсан ч Засгийн газарт хоол хороож улс төрийн хогоор дүүргэлцэнэ. Хамгийн муу цагдаа шүүгч прокурор нь дэвшээд л. Засгийн газар хогийн сав шиг болохоор тэтгэвэрт гаргасад тэтгэврээ хүлээгсэдээр дүүрэн. Эзэмшсэн мэргэжлээрээ өөрийгөө тэжээж чадахгүй бүгд засгийн газар гэдэг хогийн саванд толгой хорогдож хуучин Ерөнхий сайд болгон өөрийнхөө хогийг үлдээнэ.Саарал ордонд байгаа болгон түмний татварын мөнгөнөөс хүртчихээд мөрөөрөө явж чадахгүй, албан тушаалтангууд нь бидний мөнгөнөөс хулгай хийнэ, иднэ ашиглана. Дээр нь бас цалингаа нэмүүлнэ гэнээ. Төрөөс идэх хоолны порц намд өгсөн мөнгөний тоогоор хэмжигдэнэ. Иргэд одоо юу хүсч байна. Энэ хогийн саваа жааханч гэсэн дундлахыг хүсч байна. Нам төрийн эрх мэдлийг бүрэн атгасан Ерөнхий сайдаас иргэд юу хүсч байна. Засгийн газрын хогийн саваа нэг хараач хогийн сав дүүрэн байна. Жаахан ч гэсэн дундлаач. “Хог новшоо хаяж бай, Хог новш ихдэх юм бол хэрэгтэй жаахан юм дундаас нь олдохоо болино” хэмээн аль социализмын үеийн соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж төрийн тухай гүн ухааны шүлэгтээ бичсэн байх юм.
Zov
Дүгрээ
ббб
уншигч
Зочин
hun-hayagdal
Uyanga
Зочин
Зочин
Зочин
Зочин
hog
Uneniig medsen hun
зочин
Цогтоо
Зочин
Зочин
Зочин
CHAPAEV
Зочин
Зочин
Зочин
нл
Зочин
UNEN
Зочин
Зочин
Uls hugjih undesgui
Hogiin savand hog l baidag
tq
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
turiin ahaagch
SAR
Зочин
Зочин
Зочин
Zochin
Баатар
Зочин
Зочин