Төрийн терроризм
Онгоцоор байшин мөргөх, машинаар гэр мөргөхийн хооронд ялгаа бий юу?
Дөрөвдүгээр сарын 5-ны орой "ММ" агентлагаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Хэрэв ямар нэг юм болбол хариуцлагыг нь зохион байгуулагчид нь шууд хүлээх ёстой" гэж мэдэгдсэн. Замын цагдаагийн газрын хурандаа...-ны "Машиныг зэвсэг болгон хэрэглэж хүний амь хөнөөхийг завдсан хэрэг учраас замын цагдаад хамаагүй" гэсэн богино ярилцлага гарсан ч түүнийг сайтаас авахуулчихсан байна. Харин энэ хоёр ярилцлагын дунд юу болов? УИХ-ыг тарах шаардлага тавьж суулт хийсэн хүмүүсийг хоёр дахь хоногийн үүрээр М.Машбат гэгч "Ланд круйзер-80" машинаар дайрлаа. Хэд хэдэн үзүүлэлт энэ бол зохион байгуулалттай хэрэг гэдгийг харуулж байх шиг санагдаж байна.
Нэгдүгээрт хэрэг өглөө 05 цаг 02 минутад гарчээ. Төлөвлөсөн хэргүүд голдуу тэгш цагт гардгийг туршлагатай мөрдөгчид андахгүй. Гэмт этгээдүүд голдуу цаг товлож хэрэг үйлддэгээс анхны сэжүүр өгдгөө анзаардаггүй. Өөрөөр хэлбэл өглөөний 05.00 цагт хэргийг үйлдэхээр төлөвлөжээ. Жишээ нь гэмт этгээд гэрээсээ 05.00 цагт гараагүй, төлөвлөсөн цагтаа очихын тулд эрт гарчээ. Санамсаргүй хэрэг бол тэгш бус цагт жишээ нь 02 цаг 26 минутад ч юм уу, 04 цаг 23 минутад гарч болох байсан. Гэмт этгээд НАХЯ-ны сургууль төгссөн, дараа нь Хан-Уул дүүргийн Замын цагдаад ажиллаж байсан тухай мэдээллийг ойр холбоотой цагдаад олон жил ажилласан найз ахаас 08.00 цагт авсан. Замын цагдаад ажиллаж байсан хүн хамгаалалт яаж тавьдгийг мэднэ. Бас гэмт хэрэг үйлдэх цагаа үүрээр сонгосон нь хүний биологийн цагаар хамгийн идэвхгүй үе юм. Урьд өмнө олон жагсаалын зохион байгуулалтад оролцож байсан учраас талбай дээр барьсан гэр нураах, жагсагчдыг баривчлах ажиллагааг өглөөний 04-05 цагийн хооронд зохион байгуулдгийг сайн мэдэх юм. Манай цагдаа энэ өдөр тун шуурхай ажилласан. Өглөө 08.30 цаг гэхэд "сэтгэцийн өвчтэй, эмчийн хяналтад байдаг" гэдгийг нь тогтоочихсон байв. Сүхбаатарын талбайд хамгаалалтад зогссон цагдаагийнхан энэ халдлагыг мэдээж мэдээгүй. Төрийн ордны баруун талаар жирийн хурдтай орж ирсэн машин "Голомт" банкны өмнүүр дөнгөж өнгөрөөд гэрийг дайрахаар хурдаа нэмжээ. Хамгаалалтад байсан цагдаагийн машины жолооч нормын шатахуунаа хэмнээд машинаа унтраасан байжээ. Хоёр машинаа асаагаад ухасхийсэн боловч хожимдсон байна. Уг нь амжсан бол машинаараа замыг нь хаах ёстой. Энэ зуур гэрчүүдийн ярьж байгаагаар гэрийг мөргөөд гурван ч удаа ухасхийжээ. Гэрийн баруун хаяанд зургаан хүн унтаж байжээ. Харуулд зогсож байсан хүмүүс хашгирч, сэрж амжсан нь зөнгөөрөө холдсон бөгөөд хоёр нь дор нь орсон бол нэг нь гэрт шахагдаж, бас нэг нь зайлж амжилгүй хөл дээгүүрээ машин гаргажээ. Азаар гэрийн баруун хаяанд тавьсан явган ширээ дугуйнд нь тээглэсэн тул дараа дараагийн мөргөлтүүд нь гэрийг нураасангүй. Олон хүн "Ланд -80" шиг хүчтэй жийп гэрийг үйртэл дайрчихна гэж бодож байх шиг байна. Гэвч гэр тийм амар нурдаггүй юм байна. Хоёрдугаарт гэрийг мөргөхөд ачаалал эсрэг талын ханануудад жигд очдог, учир нь гэр дугуй хэлбэртэй тул тэсэх чадвар сайтай юм байна. Хаяаг нь шуучихад л үерт урсдаггүйн учир энэ. Гуравдугаарт гэрийн хана дотогшоо цөмөрч цохих хүчийг бууруулсан байна. Аз болоход гэрийг хөдөөнийхөн яг номоор нь жимбийтэл барьсан байв. Хотынхон барьсан бол нурааж унах магадлалтай юм. Гагцхүү гэрийн унинууд тоонын цамхраанаас мултарч гараад унахдаа дотор нь байсан хүмүүсийг цохиж гэмтээжээ. Ингэж гэмтээснийг бодоход гэр их хүчтэй мөргүүлсэн байна. Дөрөвдүгээрт шалгүй гэр байрнаасаа зүүн тийш 40 орчим сантиметр гулсчээ. Ханын эсэргүүцэл сайтай, цөмөрч орсноос хүч буурсан, дугуйнд нь ширээ тээглэсэн хэр нь гэр ингэж гулссан нь машин хэр хүчтэй мөргөснийг илтгэнэ. Энэ дүгнэлтийг тааж ядаад байх юмгүй, гэрийн голд байсан зуухны яндан хэр хазайсныг хараад тэгш өнцөгт гурвалжны нэг катетыг олох томъёгоор л гаргаад ирнэ. Хэрэв байшин байсан бол сүйд болох байв. Наад зах нь гэрийн хананд шахуулсан хүн няцарч үхнэ. Жолооч шилээ мөргөж бэртэнэ, дотор нь байсан хүмүүс дайруулна. Найман хүний амь.
Тэгээд хэрэг мөрдөөд эхлэхэд жагсаал зохион байгуулагчдыг буруутган баривчлаад суулт тасалдаж, эцэст нь эрх баригчид жагсаалынхныг хүн амины хэрэгт холбогдуулан яллаж дуусах байсан. Ард түмний холбооныхон гэрээ одоо болтол буулгаагүйн учир нь цагдаагийнхан хэмжилт хийх байх гэж хүлээснийх, хоёрдугаарт ард түмэнд болсон явдлыг сануулахын учир. Уг нь гэрээ үлдээгээд өөр гэр барья гэсэн авч хотын захиргаа зөвшөөрөхгүй байна. Бодвол хотын захирагч Мөнхбаяр ямар нэг зүйлийг мэдэж хэргийн улс мөрийг баллахыг хичээгээд байна, учир нь тэр өөр гэр баривал мөргүүлсэн гэрээ заавал буулга гэж шахаад байгаа юм. Гэр мөргөсөн тухай мэдээллийг сайтад дөнгөж тавьмагц баахан бэлтгэгдсэн хүмүүс сөрөг сэтгэгдэл олноор нь оруулж эхэлсэн нь гайхалтай. Хэн ч мэдээгүй, тэр ч байтугай хотынхны хагас нь өдөр 13-15 цагийн үед л видео бичлэгийг хүлээн авсан. Өглөө 8 цаг өнгөрч байхад гарсан телевизүүдийн мэдээ, сайтын мэдээг үзэж амжилгүй бүгд ажил руугаа яарцгаасан. Хамгийн эхний сэтгэгдлүүд "өөрсдөө зохион байгуулсан" гэсэн нь ямар нэг зохион байгуулалтын үнэр өгч байв. Одоо цагдаагийнхан үнэнчээр ажилладаг бол тэдгээр сэтгэгдлүүд хаанаас орж ирснийг сайтуудын инженерүүдийн тусламжтай илрүүлэхэд л нэг юмны үзүүр баригдана. Дараа нь хүн үхээгүй л байна даг, юун сүртэй юм гэсэн сэтгэгдлүүд, бүр сүүлд нь алаад хаячихгүй хайран юм гэсэн сэтгэгдлүүд. Ёстой нөгөө хэдэн адсаганаас болж хүн алах нь ээ гэдэг шиг хэдэн модон сандлаас болж хүн алахаас буцаагүй юм, эрх баригчид. Гэмт этгээд хоёр удаа хэрэг хийж ял авсан ч нэг удаад тэнсэн авч, нөгөөдөхөд нь хугацаанаасаа долоон сарын өмнө суллагдсан байна. Мөн түүнийг яг жагсаал эхлэх өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд эмнэлгээс гаргажээ. Тэр өдөр Г.Уянга жижүүрлэж хонож байгааг мэдсэн байна. Суулт хийгчид гэрт, харин Уянга азаар зассан индрийн орчим жижүүрлэж байгаад тэндээ унтчихсан байж.
Гэмт этгээд хэрэг хийснийхээ дараа "Уянгааг алах гэж ирсэн" гэдгээ олонтаа давтаж байв. Тэр архи амсаагүй, бас мансууруулах бодис хэрэглээгүй байжээ. Гэрээсээ гарахдаа "Машинаа үзлэгт оруулна" гэж хэлсэн нь итгэл төрүүлэхгүй байна. Хэзээ оношлогооныхон өглөө 05 цагт ажлаа хийдэг болчихсон юм бол? Бас эмнэлгээс гараад удаагүй тэр "Ланд-80" машин унасан байна. Жолооны эрхийг мэдрэлийн эмч оролцсон эмч нарын хяналтын бичгээр өгдөг бөгөөд тэрээр үнэмлэхээ хожим биш, замын цагдаад байхдаа авсан байж таарна. Тэгэхээр эрүүл оноштой авсан байх нь. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд зохион байгуулалттай аллагын шинжийг бүрэн хангаж байна. Эрх баригчид долдугаар сарын 1-нд таван хүн буудаж алсан. Буудсан, тушаал өгсөн хүмүүс нь одоо болтол олдоогүй байна. Олдохгүй нь тодорхой учраас энэ удаагийн жагсаалд ахин хүчирхийлэл үйлдэж, мэдрэл муутай этгээдэд тохоод иргэний хөдөлгөөний нэг удирдагчийг алж, ахиж сөрвөлзвөл ийм юм болно шүү гэж ард түмнийг айлгахыг оролджээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж жагсаалд оролцвол долдугаар сарын 1-нийх шиг юм болно гэж илт айлгаж заналхийлж байсан билээ. Олон хүн айдсаасаа болж ирээгүйг эрх баригчид мэдэж байсан юм. Бас алж чадаагүй ч алуурчин үүргээ гүйцэтгэсээр байсан ба "Уянгааг алах гэж ирсэн, Уянгаа байсан бол шууд дайрах байсан" гэж олонтаа давтан заналхийлж байв. Мөн хөдөөнөөс ирсэн найман хүний амийг завсарт нь үрэх байжээ. Энэ найман хүний амь бол эрх баригчдын хугацаагүй засаглах хүслийн дэргэд юу ч биш бөгөөд хэрэв болдог бол үүнээс ч олон хүнийг алчихаж чадна гэдгээ нотлон харуулсаар байгаа билээ. Хуруун чинээ бүсгүй хүнийг ална гэж хийрхэж байгаа дөрвөн цагдаа ноцолдоод дийлэхгүй байсан булиа эрийг тэд явуулжээ. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хойш эрх баригчид илэрхий догширсон, зөвхөн ард түмэн тэдэнд өсөрхөөд зогсохгүй тэд ч ард түмэндээ өсөрхсөн юм. Тиймдээ ч тэд нэг хүнийг алахын тулд найман хүнийг хоморголон алахаас буцаагүй юм. Ер нь сүүлийн үед төр илэрхий харгис болж байна. Гэхдээ төсөөтэй юмс төсөөтэй юмсаа л төрүүлдэг гэж нэг үг бий.
Enkhbayar
цаг хугацаа
uugii
çî÷èí
ббб
Зочин
Зочин
Зочин
Г.Цогбадрах
Г.Цогбадрах
Зочин
tt
tt
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин
zotsin
Зочин
Зочин
bi
Энхбаяр
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
eleg
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bayasa
bayasa
Зочин
хятад
бодол
Зочин
MONGOL
MONGOL
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хөөрхий дөө
bolie doo ichichlee
Зочин
ulzi
Хишгээ
Цогоо
Цогоо
O Bayart
Зочин
хүн ногоонуудад
Зочин
Зочин
Зочин
та нарыг түүх мартахгүй ээ
Vnen
bt
negen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Çîðèãèéí Àëòàé
Àâàðãà
Зочин
Зочин
”ERH CHULUU”
Зочин
unen
Зочин
Зочин
шууд түс тас
Зочин
Асуулт
Асуулт
Асуулт
Зочин
Зочин
сэтгүүлчид бүгд янханууд
Зочин
boojgo nymsuren
Teneg gar
жирийн монгол бүсгүй
Зочин
жирийн монгол бүсгүй
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол залуу.
zochin
dygnelt
Зочин
Зочин
дэмжигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ineedtei
Зочин
hmm
Зочин