Улсын сургуулиудын удирдлага,  багш нар  жагсав. Улсын эмнэлэгийн дарга, захирал, эмч сувилагч, асрагч  нар жагсав. Улсын цэцэрлэгийн эрхлэгч, багш ажилчид тэмцэв. Цагдаа жагсана гэж айлгана. Зэвсэгт хүчин жагсана гэж сүрдүүлнэ. Бүгд ажил хаяна гэнэ.Улсын өмчөөр ажил явуулж амь зууж байгаа байгууллагуудаас арайтай л Ерөнхий сайдын танхим нь ажил хаяж цалин нэмүүлэх шаардлага тавьсангүй. Төрийн өмчийн бүх  албан тушаалтан 140 мянган хүн цалингаа дөрөв дахин нэмүүлэх хүн бүр сард 1000 доллорын цалин авах, Оюутолгойн гэрээг хүчингүй болгох, Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж байна.  Хэрэв цалинг дөрөв дахин нэмэхгүй бол, Хэрэв Оюутолгойн гэрээг хүчингүй болгохгүй бол тэмцлийн дараагийн шатанд орно гэж эзэндээ Ажил олгогч эзэн нь Засгийн газар тулган шаардах бичиг өгөв. Жагсаалыг үйлдвэрчний эвлэл удирдаж байна. Үйлдвэрчний эвлэл коммунизм байгуулсан туршлага, чөлөөт зах зээлд шилжсэнийг эсэргүүцэж хийсэн хийгээгүй ялгаагүй  төрөөс цалин аваад жаргаж суусан сайхан цагийг санагалзуулан сургуулилж  байгаа нь энэ. Харин хувийн сургуулийн эзэн, захирал багш нар  нар жагссангүй. Хувийн эмнэлэгийн эзэн, эмч, сувилагч нар ажил хаясангүй. Тэд цалингаа дөрөв дахин нэмүүлэх, Оюутолгойн гэрээг хүчингүй болгуулах, Засгийн газрыг огцруулах шаардлага тавьсангүй.Ердөө л өөрт оногдсон ажлаа л сайн хийгээд явж байна. Харамсалтай нь тэд төрийн сургууль эмнэлгийнхэн шиг ажлаа муу хийж болохгүй. Тийм зав чөлөө ч байхгүй. Хувийн сургууль, хувийн эмнэлгийн багш эмч нар коммунизм байгуулах сургуулийн жагсаал тэмцэлд оролцсонгүй. Улс төрийн шаардлага тавьж уриалсан пролетарийн удирдагчийн үйлдвэрчний эвлэлийн хорооны  үгэнд орох шаардлага ч байхгүй.. Хэрвээ тэд жагсаал цуглаанд орж ажил цалгардуулах юм бол наад зах нь халагдана. Цаана нь сургалтын гологдол гаргаж , эмнэлгийн үйлчилгээний чанар муудна. Жагсаж байснаас ажил дээрээ сайн ажиллах юм бол таван төгрөг илүү олно. Хамгийн гол нь хувийн хэвшлийн онцлог нь ажилаа хийж чадахгүй хоцрогдсон барагтайхан эмч багш нар зайлхад олигтойхон эмч багш нар ард нь дугаарлаад зогсож байгаа. Харин улсын сургууль эмнэлгийн эмч багш нарын хувьд гологдол үйлдвэрлэх нь хамаагүй, Тэднийг  ямар  бүтээгдэхүүний чанараар нь шалгах үнэлэх  юм биш цалингаа нэмүүлэх нь, Оюутолгойн гэрээг хүчингүй болгох нь чухал. Улсын хөрөнгө оруулалт нийгмийн  даатгалын сангаас улсын сургууль эмнэлэгт оруулсан хөрөнгө оруулалтын тооцоог  үзээд хэн ч гайхна. Улсын эмнэлэг, сургуулийн хөрөнгө оруулалт, цалин , төсөл хөтөлбөр буцалтгүй тусламжын мөнгийг нэмж тооцход хувийн хэвшлийнхэн дуулбал атаархсандаа ухаан алдаж унахаар тоо гарч байна. Жишээ нь:Багш эмч нарын дундаж цалин 2000 доллор байхаар өсөлттэй статистик гарсан байх юм.

Улсын сургууль эмнэлэгт оруулсан энэ их мөнгө хаачдаг байна. Мэдэж цөхөх юмгүй. Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн захирагч нарын шуналын хармааг эхлээд оёх хэргтэй юм гэдэг нь эндээс илт . Гэтэл төсөв захирагч нар нь улс төрийн шаардлага тавиад цалин дөрөв дахин нэм, Оюутолгойн гэрээг хүчингүй болго гээд  жагсаал магнайлж, жагсаал турхирч явна. Бас болоогүй бүүр байчхаад цагдаа жагсана гэнэ. Батлан хамгаалхынхан тэмцэнэ гэнэ. Энэ бүхэн  чөлөөт зах зээлийн эсрэг, хувийн хэвшлийн эсрэг гэнэ.” Үйлдвэрчний эвлэл бол коммунизмын сургууль мөн” гэж нэг мэргэн

орос хэлсэн . Үйлдвэрчний эвлэл коммунизмын сургуулиа мартахгүйн тулд давтаж байна. Ирээдүйд төр мөхнө оронд нь үйлдвэрчний эвлэл төрийг орлоно. Бүх өмч  улсынх байж, Бид хэрэгцээнийхээ хирээр цалин авна нөгөө Ильич багш нь   сургасан юм гэнээ. Манай  үйлдвэрчний эвлэл  коммунизмийн сургуулиа мартахгүйн тулд давтаж байна. Төрийг мөхөөж өөрсдөө төрд гарч ажилчин ангиараа, ядуучуудаараа удирдуулахын тулд  ийнхүү жагсаж тэмцэж байна. Энэ бүхний цаана үндэсний их удирдагч, онолчтойгоо, пиарчинтайгаа  үндэсний хувьсгалд дуудан , удирдан зохион байгуулаад байна гэж хэвлэлүүд дуу дуугаа авалцан хашигралдана.