Таануус дуракууд номын дэлгүүр орж үзсэнүү. Үзээгүй бол үзээрэй. Үнэхээро өөр сонин мэдрэмж төрдөгүйн байлээ. Би яахав дээ баар саванд бол ямарч хувцастай, ямар нүүр царайтай байсан оогт ичдэгүй мөртлөө номын дэлгүүр орхоор хүн хар харчих вий гээд ичиж үхэнгээ алдахын. Эвгүйн байлээ шүү өө нөгөө нэг гар чинь согтчиж баараа андуураад номын дэлгүүрлүү шаачиж гээд шоолж өгөх байх гээд бодоод байхын. Бааранд бол яахуу дээ ээ энэ ном унших гэж яваад баарлуу андуураад ороод ирчэж зайлуул гэж бодуул бодно л биз. Харин ч сайн шүү дээ.


Ном бол ертөнцийг харах цонх гээл олон ч заалгасан учир номонд итгэх гэж туйлгүй шүү дээ. Сансарт нисэх нь битгий хэл гадаад дотоод яваад ертөнц харах хувьгүй бишээ боломжгүй төрсөн надад ном ёстой сайхан боломж юм байна гэж ойлгож байлаа. Тэгээл Чэйз, Манан будан зэргийг уншчаад энэ яасан "Хүний зовлонд хандагүй" бузар булай дэлхий вэ гээл тэрүүхэндээ амиа хорлож эх дэлхийгээ хохироочих гээл явж нэг үзэж л байлаа. Тэгсэн насны бөгсөнд ном бол ертөнцийг харах цонх биш гэдгийг ойлгож дотор онгойж байх жишээний.


Хамгийн их зарагддаг номын хэсэгт очоод би анх мэдэрсийн. Ном бол надаа зориулсан эд байна, миний сайн сайхны төлөө, намайг сайн амьдруулчих гээд байдгыг олж харав. Дандаа гарын авлагууд байхын. Би тэр ажил хийгээд, юм хум сураад байх хэрэг ч алга. Хүүхдүүддээ хэдэн сайхан ном аваад өгхөд л болжээн.


За мөнгөгүй жаахан ядраад байвал хэрхэн баяжих вэ гэсэн грүүпийн гшарын авлагуудыг аваад уншчихад тэнд нэгд нэгэнгүй заагаад өгчиж. Өө тэгээд энэ грүүпэд баяжих нууцуудыг хайр найргүй илчилсэнэсээс гадна баячуудын намтарыг иддэг хоол, өмсдөг хувцас, ааш аягыг нь хүртэл хайр найргүй илчилсэн номууд байна. Бүүр тэгээд дитаалчилж ширхэгчилэн заасан тул би ямар байх нь хамаагүй шууд баяжиж болно гэнээ. Монголын хэдэн баячууд энэ номнуудыг уншчаад баяжцан байх аягуу бол. Тэгээл бидэнд хэлкүү тэрүүхэндээ хихи гээл суужээдэг аан. Тэхдээ ийм олон зарагдсын бол олон баян монголд байдын байна гэж тэрүүхэндээ атаархав. Гүү ээ ядаж энэ номуудыг бичсэн, орчуулсан, эмхтэгсэн хүмүүс тэнэг баяжсан байхаа энэ аргуудыг нь хэрэглээд. Хэргэлдэгүймаа гэхэд номноос нь ашиг оржоогоо байлгүй дээ маниуст сайн санаал үнэ өртөггүй гаргасын болуу.


Зиа баяжичлаа одоо юу хэрэгтэй вэ. Ухаантай болох хэрэгтэй шүү дээ. Аймаар баян байжээж нээх тэнэг юм байвал утгагүй биддээ энэ чинь. Санаа зоволтгүй хамгийн олон зарагдсан номууд дотор ухаантай болох, боловсролтой болох, эрдэм сурах гээд зөндөө аргачлал байна шүү дээ. Тэнд дээрхтэй ялгаагүй ширхэгчлэн ухаантай байх тухай заасан болхоор авлаа уншлаа гүйцээ ухаантай боллоо. Мөн л монголд ухаантай улс олон байдаг тэдгээрийг гаргасан хүмүүс ухааны туйл байгаа байх.


Ухаантай мөнгөтэй хүмүүст юу хэрэгтэй вэ боддоо. Алийн болгон мөнгө ухаандаа дулдуйдаж хүүхэн шуухан эргүүлхэв дээ. Одоо гоо сайхандаа анхаарий хөөөе. Би ч ингээд хэлдчиж байгаан биш цаад ном мастерууд чинь бодоод олчиж. Хөөрхөн харагдах нууцуудыг, турах нууцуудтай хайр найргүй илчлэн тавьсан нь нэг бодлын гэмт хэрэг мэт ч харагдаж байхын билээ. Хүний нууц задруулж байдаг. Мөн ч их байлээ. Бүгдээрээ хөөрхөн болчуул тээ.


Одоо яах вэ? Баяжцан мөнгөтэй болцон, хөөрхөн одоо юу дутуу гэж тээ. Сээгс гэж нэг том асуудал байна. Зиа сээгсийг бол харин ч сайхан зураг хөрөгтэй юун бидний үздэг порно киноноос илүү, бүүр урлаг уран сайхан гээд сүүлдээ сээгс хийхээс ч сүрдмээр бичиж өгсөн номууд яриаж байна шүү дээ.


Зиа тэгээд эдгээрээс гадна хөгшин хүний бөгсөн дооор тавих паамперс гэдэг шиг залуу хүний ширээн дээр тавих ном (уншихгүй байлгаж байх ёстойн байлэ), гар барих ном, юм хэрхэн ярьж илтгэх ном, яаж унтах ном, яаж эмчлэх ном, яаж ламд үзүүлэх ном, яаж хайрлах ном, яаж хүн зодох ном, яаж идэх ном, яаж хурдан унших, яаж өглөө босох, яаж орой унтах, яаж гоё юм бодох гээд түг түмэн гарын авлагууд байх юм. Сайхан ч юмаа даа манай үеийхэн. Авлаа уншлаа сурлаа амжилтанд хүрлээ балаллаа. Одоо яахав дээ. Гүү тэхдээ илгэх юмгүй байжээж илтгэж сураад ч яахав гэж бодсий шүү. Тэхээр эхлээд юу ч хамаагүй гарын авлага унших хэрэгтэй дараа нь илтгэж сураад илтгээд алхын байлээ шүү. Нусаа татхаа хүртэл номнгоос уншина гэдэг аз шүү бас.


Тэгээд энэ номууд их зарагдаж олон хэвлэгдэж байгаа болхоор би монгол улсынхаа ирээдүйд аймаар тгэлтэй болж билээ. Ингэж их хийж ингэж зарагдаж байхад бид хөгжих юм байнаа гэж. Ядаж бичсэн орчуулсан улс бол алжаагаа даа. Биднийг 2 толгой биш цагаан толгой аврахын байна даа гэж бодоол барлуугаа орлоо доо. Би үхсэнээ хийж ямар ч хэрэггүй ардчилал, эрх зүй, маакр микр эдийн засаг заалгаж байваа гэж толгойгоо шааж байлаа шүү дээ.


Гарын авлага зөвөлсөн Гаампаа