Самбагийн хаад...
Хөлбөмбөг бол Бразилд амьдралын салшгүй нэг хэсэг болж, шашин шүтэхээсээ илүү хөлбөмбөгчдөө шүтэх тохиолдол нэн түгээмэл. Пэлэг хаан, Гарринчагаа бурхан гэж нэрлэн ханандаа зураг, өмсгөлийг нь өлгөөстэй.
Хөлбөмбөг бол Бразилд амьдралын салшгүй нэг хэсэг болж, шашин шүтэхээсээ илүү хөлбөмбөгчдөө шүтэх тохиолдол нэн түгээмэл. Пэлэг хаан, Гарринчагаа бурхан гэж нэрлэн ханандаа зураг, өмсгөлийг нь өлгөөстэй. Дэлхийн аваргаас мөнгөн медальтай ирэхэд нь өндөг шидэж, хожигдол хүлээхэд нь зурагтаа цонхоороо шидэх, машинтайгаа дохио хүлээн зогсож байхад нь буу тулгахад (гэрлэн дохион дээр буутай дээрэм хийгчид байдаг) алдартай хөлбөмбөгчин нь байвал уучлалт гуйгаад, амжилт хүсээд зугтах, хөлбөмбөгчдийнхөө ойр дотныхон хүнийг барьцаалаад (мэдээж хамгийн баян хүмүүс бол хөлбөмбөгчид) мөнгө өгөхгүй бол буудна гэсэн сүрдүүлгийг тухайн тамирчин “Тэгвэл би шигшээ багтаа тоглохгүй. Дэлхийн аваргад орохгүй” гэсэн үгээр болиулж байх жишээтэй. Нийгмийн давхаргын ялгаа ихтэй Бразилд, сэхээтний хүүхдүүд хөлбөмбөгчин болох магадлал ховор бөгөөд Бразил хүүхдүүд нэг бол хулгайч, нэг бол хөлбөмбөгчин болно гэдэг яриа үнэний хувьтай. Хөлбөмбөг бол тэдний амьдрал чухал нөлөөтэй, бөмбөггүйгээр амьдрал үгүй.
Бразил хөлбөмбөгийн онцлог нь сэтгэлийн хөөрөл, ур чадвар, техникээр давамгайлан тоглоно. Мөн тактикын арга барил нь тогтвортой биш. Бүгд жигд ур чадвар өндөртэй болохоор тактикын уян хатан шилжилт тогтмол явагддаг.Харин Дунга шигшээгийн ерөнхий дасгалжуулагч болсоноор хуучны Бразилын тоглолтын арга барил эрс өөрчлөгдсөн. 2006 оноос шинэчлэлийг удаан, алгуурханаар хийж эхэлсэн. Ур чадварт тулгуурлан тоглодог арга барилыг багасгаж, Европ стилийн байрласан тоглолт хийх болсон. Угаасаа ихэнх Бразил тоглогчид Европын лигүүдэд тоглож байрласан тоглолтыг клубтээ хийдэг нь нөлөөлсөн. Хамгийн сүүлд 2009 оны Холбоодын цом тэмцээнд тодорхой харагдсан. Чөлөөт цохилтуудыг олон төрлөөр ашиглах болж, хослон тоглогчдыг бий болгож эхэлсэн. Жишээ нь Дани Алвэс баруун хамгаалалтанд гарахад Эланог баруун хагас хамгаалалтанд тоглуулж эсвэл Майконыг хамгаалагчаар, Рамирэсийг хагас хамгаалагчаар тоглуулах жишээний. Гэхдээ сүүлийн хослол илүү үр бүтээлтэй байгаа нь харагдсан. Жигүүрийн хамгаалагчдын орчин үеийн сонгодог арга барилыг Кафу, Робэрто Карлос нар гаргаж ирсэн бол одооны багийн жигүүрийн тоглолт өөрчлөгдсөн. Баруун жигүүрт, арын тоглогчдоор нүүрний шугамыг дуустал довтолгооныг явуулж байгаа бол зүүн жигүүрийн хамгаалагч илүү хамгаалалт талдаа сайн сууж тоглон, довтолгоонд орох тодорхой шугамтай тоглож байна. Энэ нь эрсдэлд бэлэн байж, нүүрний шугам хүртэл довтолгоонд тогтмол оролцдоггүй гэсэн үг юм. Дунгагийн гол анхаарал хандуулж буй зүйл бол хамгаалалтанд сайн бэлтгэгдсэн эсрэг багийн довтолгоо уншдаг хагас хамгаалалтын шугам. Ер нь Бразилын тактикыг ерөнхийд нь хамгаалалтын төгс гүйцэтгэл дээр суурилсан довтолгоон гэж хэлж болно. Тиймээс хамгаалалтанд өндөр түвшинд бэлтгэгдсэн хамгаалалтын шугамыг эсрэг баг нь задлах нь тун бага болж хэрэггүй алсын дамжуулалтуудыг ихээр хийж байгаа. Өрсөлдөгч багийн довтолгоо нуран унадаг. Рамирэс, Жилбэрто Силва, Фэлипэ Мэло нарын урд Кака тоглоно. Арын гурван хагас хамгаалагчийн сэлгээнд Элано, Жозуэ, Эрнанэс, Лукас, Андэрсон, Какагийн сэлгээнд Диего, Баптиста, Карлос Эдуардо (Германы Хоффэнхаймын) нар бий.
Бразилын шигшээ багийн, Skytel-ийн картан дээр тавигдсан зураг.
Төвийн хамгаалагчаар хүчирхэг Лусиог нэг номероор сонгож Жуан, Тиаго Силва, Луйзао гэсэн нэр дэвшигчид байна. Дунга төвийн хамгаалалтаараа булан, чөлөөт цохилтоос гоол оруулах нөхцөлийг тун чадмаг бүрдүүлж байгаа нь нөхөрсөг тоглолт, дэлхийн аваргын урьдчилсан тоглолтуудаас харагдаж байна. Баруун хамгаалалтыг Майконд (Дани Алвэс, Рафинья нар сэлгээнд) даатгаж байгаа бол зүүн жигүүрт Миранда, Марсэло, Жилбэрто, Мичэл Бастос заримдаа Дани Алвэсийг тоглуулж байгаа. Мөн Алвэс хэд хэдэн тоглолтонд баруун хагас дээр тоглож буй.
Үеийн үед хамгаалагчдын шүдний өвчин болдог Бразилын довтолгооны бүсийг сонирхъё. Энэ удаа харьцангуй даруухан нэр сонсогдох болж Луис Фабиано, Робиньо, Адриано, Нилмар, Алешандр Пато, Роналдиньо, Графитэ, Халк, Тардэлли (тоглох магадлал өндөртэйгөөс нь нэрлэсэн) гэсэн нэрс нэрлэгдэж байна. Фабиано, Робиньогийн хослол магадлалаар тэргүүлж Робиньо зүүн талруугаа тоглоно. Мөн Робиньогоос гадна зүүн жигүүрт Какагийн гоцлон тоглолт Бразилд олон ч гоолын дамжуулалтыг авчирсан билээ. “Бүдүүн” Роналдо нутгийнхаа лигт тун боломжын тоглож байгаа ч Дунга түүнийг Дэлхийн аваргад авч явах нь тун эргэлзээтэй. Роналдог бүх цаг үеийн хамгийн мундаг довтлогч гэж олон дасгалжуулагчид хүлээн зөвшөөрч, “Роналдо шиг тоглож чадахгүй бол Роналдо шиг сэтгэ” гэдэг үгийг гаргасан билээ.
Дэлхийн аваргын үхлийн хэсэгт орсон Бразилчуудыг авьяаслаг Дунга “амьд гаргана” гэдэгт мэргэжилтнүүд санал нийлж байна. Дунга өөрөө тоглогч байхдаа Бразилын ухаалаг багийн ахлагч, хамгаалалтын хагас хамгаалагчийн сонгодог тоглогчдын нэг байсан юм.
Долоон сая хөлбөмбөгчнөөс 23 нь сонгогддог гэж бодохоор аймар!
Дэлхийн аваргад оролцож буй бүх багийн танилцуулгыг “ Үндэстний тойм” сэтгүүл дээр цувралаар нийтлэж байна.