Гайхалтайн тухай
Хүн аливаа содон үзэгдэл юмсыг гайхахдаа таг дуугүй амаа ангайн ширтдэг бол гайхалтай юм сонсохоороо харин ”аий!!!” гэж дуу алдаж байх жишээний
Хүн аливаа содон үзэгдэл юмсыг гайхахдаа таг дуугүй амаа ангайн ширтдэг бол гайхалтай юм сонсохоороо харин "аий!!!" гэж дуу алдаж байх жишээний. Англиар "woot!!" болхымуу даа. Мэссэнжрээр бол :-o энэ. Нохой бол гайхахаараа сүүлээ ч хөдөлгөхгүй таг зогсдийм билээ. Харин хамар нь тасралтгүй үнэртээстэй. Тэр савхин хамар байхгүй бол ч нохой нүдээрээ юмыг хараад хол явкуу даг шүү. Өнгө, өнгө ялгахгүй ээ. Аа ялгалаа ч матриалын шинж чанары нь үнэлж чадхым биш. Монголын сонгогчид хажууд нь хавьгүй дээр. Хэн өөрт нь хэдэн шуудай гурил өхкөөд байгааг алдкуу анана.
Сая яг нохойны хамар дээр ирээ л таг далийлаа, одоо тэгшрий даа. Тэгээд ер нь хүн гайхдаг. Хүнээр тогтохгүй бүр нэг улс үндэстэн нөгөө улс үндэстнээ гайхжаахад ганц хүн юм гайхах юу юм бэ хажууд нь. Тухайлуул Пандорагаас цэнкэр хүмүүсийг иртэл манай Африкийнхан гадаад төрхөөрөө дэлхийнхнийг гайхуулж чаднаа хэсэгтээ. Ээмэг зүүлт, пийрсингийг бол гамгүй зоодог тээ. Тэр будаг шохой нь ч юу чив. Больёоо гэхэд чүдэнзний мод шиг туранхай хэрнээ цүдийсэн том гэдэстэй хүүхдүүдий нь яана гэх вэ. Бирд л гэж тиймэрхүү юм төсөөлдөг байлаа багадаа. Тийм олон жижхэн бирд зурагтаар харахым гэж бодоогүй. Өөр ч бусад нь даруухан доо. Үндэстэн болгоны дээл хувц ямар адилхан байхым биш хэн нь хэнийгээ гэхэв.
Харин дотоод төрхөөрөө гэвүүл ч ... сая би дотоод төрх гэж зохиосымаа, хүний ааш аягийг тэгээд нэрлэцийн. Зохиогоод өгөөчээ гээд байгаад байлаа. За дотоод төрхөөрөө гэвүүл ч үндэстнүүд нэгнээ хөөрхөн гайхнаа. Дэлхий даяар бол ер нь Түүркүүдийн цусан өшөө авалтыг, Испаниудын сайн дураараа буханд дайруулж үхцгээдгийг, Оросуудын исткаанаар архи залгилдгийг, Арабуудын дагтан энд тэнд бөмбөг дэлбэлдгийг, Хятадуудын ялаа ч иддэг байж магадгүйг, Монголчуудын жижхэн хүүхдээр хурдны морь унуулдгийг... гээл гайхацгааж л байна. Гайхаг гайхаг, гайхлаа гээд болих биш. Гэхдээ яаг жинкэн дотоод төрх гэж яриул дэлхий 2 хуваагдаа л бие биенээ гайхаад байх болтойм.
Эхнийх нь аль хэдийн бүх юмаа зохицуулцан, том эдийн засагтай энтэр гэж онгирдог барууныхан, америкууд, ёпоо мопоон, синга минга гэсэн юмнууд. Дараагийх нь Африкийн бараг бүх орнууд, Афгаан, Бангла мангла мань хэд. Тэд инээд алдаа л аз жаргалтай амьдраад байгаагаараа мэл гайхуулж байгаа бол маниус тусламжийн мөнгө нь хаачаад байгааг хэнд ч олж мэдүүлдгүйгээрээ оньсого таалгажаах жишээтэй.
Яг манайхан тэр тусмаа олон юмаар дэлхийг гайхуулж байна. Дээр нэг Солонгост байгаа найзтайгаа чааталдын:
-юу бн?
-юмгүй юу бн....
.....-Наадуул чинь ер нь манайхныг юүгжийнэ?
-Аа юүгхэв дээ, ажил сайн хийдэг гэдийн. Гэхдээ архи уухаараа дампуурдаг гэж толгой сэгсэрдэг. Энэ ч гайгүй ээ, харин архи уухаараа яагаад хоорондоо зодолдоод байдийм бэ гэж л үхтлээ гайхцгаадаг даа....
Хн, үхсэнээ гайхдаг байнаа. Тэгээд тэндээ л гайхаж хэвткүү, байтлаасаа бүр дэргэд ирчээд гайхаад байхы нь юүгмээр ч юм. Юм үзэж нүд тайлаагүй нь л тэндээ биз дээ. Цаг болзоод тавхан минут хүлээчээ л толгой сэгсрээд унана. Тэгээд хорьхон минут хоцорч очоод хамаг хөөрхөнөөрөө мөрөн дээр нь алгаджаахад өмөлзөөд бүр шооконд ортлоо гайхцан байхы нь яана. Гү тэгээд тэгсэн л юм бол сайхан уурлаа л нударгалцахгүй худлаа инээгээд байх нь үнэхээр гайхмаар. Тэгээд зогсдог бол яахав гэхсэнж, худлаа тэгж инээж инээчээд дараагийн удаа шууд харилцаагаа тасалцан байгаам даа. Ёстой гайхалтай!!
Гайхах гэдэг ер нь өөрт байхгүй, бүр санаанд ч оромгүй ямар нэг шинж өөр нэгэнд байхыг харахад үүсээд байн уу гүй юү? Бүр 20-оод оны үеийн жуулчид монголчуудыг "...ер бусын зарчимлаг байдлаар огт юу ч хийхгүй зүгээр сууцгаадаг" гэж үнэн голоосоо гайхсан байдаг сан. Монгол эрийн буурь гэж мэдкүү л дээ. Одоо ч монгол эрс буурь суурьтай лухайгаад сайхан сууцгаадаг. Харуул хар л даа, чөлөөтэй шд!
Ер нь тэднүүс ч дан гайхдын биш, бид ч бас гайхуул гайхдгийг цаг болзолтын тухай гардсан догол мөрөнд миний хэрхэн дуу алдсанаас олж харсан байх. Хүн л болсон хойно бид гайхноо гайхна. Хоо хитдууд барилгыг ямар хурдан барьжийнаа! ч гэдиймүү. Гэхдээ л нийтлэг монгол хүмүүс гадаадын сайхан оронд очиж ирчээд нэгэн зүйлийг дуу нэгтэй гайхцгаадаг нь: "Тэднүүс зүгээр сууна гэж байхгүй, ажлаа л байна ажлаа л байна....!" гэж ярихдаа хүртэл ядарцан байдаг сан жинхэнэ монгол хүн.
Зочин
Zochin1
хх
buyanaa
Зочин
zochin
блогчин
Эоуоуоу
Зочин
odoo yaana
hm3
hm3
hm2
Зочин
Зочин
JUGER AH N
redman
redman
Зочин
Зочин
bitii tulshiral daa
ene humuust
Зочин
ariuka
Зочин
Зочин
njk
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
hm
dorjoov
clown
evro
boliyo
harin tiim
tseegii
Зочин
Зочин
boyaarskii-d
booloo nene
booloo nene
booloo nene
booloo nene
tuya
ganaa
battomor
Зөгий
99132115
Nomin
uuda
Mongol,
Chuhal sanal
yamar ch bsan sons malnuudaa
oo eooe-d
oo eooe
Naiz Ust
baylag buteegch
unshigch
.....
xongor
Xongor
dukk
Зочин
kk
mi
Dondog
Boldoo
Зочин
bella