Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Согтууруулах ундаа хэрэглэсэн бол ташуурдаж шийтгэнэ
Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир сонгуулийн сурталчилгааны үеэр нэлээд ноцтой мэдэгдэл хийжээ. Түүнийг тус улсын телевизээр шууд дамжуулсан байна.
Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир сонгуулийн сурталчилгааны үеэр нэлээд ноцтой мэдэгдэл хийжээ. Түүнийг тус улсын телевизээр шууд дамжуулсан байна.
Энэ нь тус улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд хандсан анхааруулга байлаа. Тэрдундаа НҮБ-ын ажилтнууд, хүний эрхийг хамгаалагчдад онцгой хамааралтай аж.
Ерөнхийлөгч Омар аль-Башир “Согтууруулах ундаа, уусан, үйлдвэрлэсэн, худалдсан хүнийг бид ташуурдаж шийтгэнэ. НҮБ, олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтан гээд хэн ч байсан ч хамаагүй” гэжээ.
Суданы хойд нутагт лалын шашинтнууд амьдардаг. Тиймээс ч согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглодог. Үүнийг зөрчсөн хүн хатуу шийтгэх хүлээдэг. Тус улсад христосын шашинтнууд ч нэлээд бий. Шашны мөргөлдөөний улмаас Суданы Дарфуртад олон жил байдал тогтворгүй байж хэдэн сая гэм зэмгүй хүн амиа алдахад хүрсэн. Нэг хэсэгтээ энэ асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Энэ аймшигт хэрэгт олон улсын байгууллага Судан эрх баригчид болон “Джанджавид” хөдөлгөөн буруутай хэмээн үзэж байгаа. Ерөнхийлөгч Омар аль-Башир үүний цаана байсан улстөрчдийн нэг. Тэрээр үүнийг эрс эсэрцгүүцэж, тавьсан шаардлагыг хүлээн аваагүй. НҮБ болон олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагатай хэл амаа ололцдогүй Ерөнхийлөгч.
Олон улсын эрүүгийн шүүхээс Судан Ерөнхийлөгчийн баривчлах тогтоол хүртэл гаргасан. Гэвч Суданы эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул Гааг дахь олон улсын шүүх өнгөрсөн жилийн гуравдугаар сараас түүнийг эрэн сурвалжилж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад оруулжээ. Гэвч Омар аль-Баширийн талынхан түүнийг өнөөдрийг хүртэл түүнийг хамгаалсаар байна. Эрэн сурвалжлагдаж буй гэмт этгээд дахин Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ. Омар аль-Башир улс орноороо явж сонгогчидттойгоо уулзаж сурталчилгаагаа хийж байхдаа гадныханд хандан анхааруулга өгчээ.
Суданы Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд 12 хүн өрсөлдөж байгаагийн нэг нь Омар аль-Башир юм. Дарангуйлагч тэрээр ямар нэгэн аргаар ялалт байгуулах юм бол суданчууд ойрын хэдэн жилдээ дарангуйлагчийн гараас мултарч чадахгүй гэсэн үг.
Ю.Дэлгэрмаа
Зочин
Suvd
hehe