Дэмий юм дэмий, Дэмбэрэлийн парламент бүр дэмий
Манайхан улс төрийг сайн ярьцгаадаг.
Манайхан улс төрийг сайн ярьцгаадаг. Хүмүүс гадуур ам амандаа ярьж байна. Энэ одоогийн Их хурлыг буюу Дэмбэрэлийн парламентыг магтаж байгаа хүн алга болчихлоо. Таксинд суугаад буух зуур л "Муусайн хулгайчууд хэн нь ч гараад ялгаа алга. Өөрсдөдөө тэрбум хуваарилдаг луйварчингуудад эх орноо гэсэн сэтгэл байгаа юм уу...?" гэж жирийн иргэд үнэхээр ад үзэж байна. Харин энэ тухай амаа үдүүлсэн хэвлэл мэдээлэл таг дүлий царайлж, зөвхөн алга ташиж байгаа нь нэн харамсалтай.
Парламентыг яах гэж байгуулсан зорилго монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд явдаг билээ. Эхлээд 300 жил, дараа нь 80 жил хойд урд хоёр хөршдөө толгойгоо мэдүүлж, шанд нь дэлхийн хамгийн ядуу хоцрогдсон орон болсон бидний монголчуудад эрх чөлөө, үүлэн чөлөөний наран лугаа хальтхан ороод ирсэн. Энэ алтан боломжоо дүүрэн ашиглаж, төр улсаа төвхнүүлж, анхны парламентыг байгуулж билээ. Дахиад л Орос нь ч юмуу Хятад нь биднийг удирдахаас туурга тусгаар ард түмэн залхахаараа нэг болсон. 76 толгойтой болчихвол яаж ч чадахгүй гэж бодоцгоосон. Ийм гаргалгааг тухайн үед хөгшин залуугүй зөвтгөж байлаа. Харин одоогийн энэ Дэмбэрэлийн парламент шиг үлбийсэн үхээнц төрийн институт болчих юм гэж хэн саналаа.
Социализмын үед бригадын тоо бүртгэгч гээд нэг иймэрхүү тэтгэврийн хөгшчүүл байдагсан. Хамгийн чухал албан дээр МАХН яагаад ийм сонин хүн томилсон юм бол. Лидер нь юм уу гэхээр биш. Тэртээх Алтайн цаана байдаг Ховд гэдэг нэг аймгийг л насан туршдаа төлөөлж Улаанбаатарт амьдарч байгаа нөхөр. Бүх л парламентад буг болтлоо сууж байхдаа Ховдоос өөр тойрогт хүчээ үзэх тийм зориг зүрх байгаагүй. Эрхбиш хорин жил улс төрд явсных нэг удаа хальтхан яамны сайд болоод авсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэдэг бөөн хэл амны бай байлаа шүү дээ. Улс төрийн хүрээнийхний ярьдгаар бол С.Баяр, Н.Энхбаяр хоёр элэг барьж байхад амар гээд энэ нөхрийг томилсон бололтой юм билээ. Хятад хүн өтлөхөөрөө их айхтар хэрсүү байдгийг энэ орныг хөгжлийн дээд түвшинд гаргаж ирсэн Дэн Сяо Пин үзүүлсэн. Дэн Дэмбэрэл хоёрт мөн ч их ялгаа байна. Захчин өтлөхөөрөө ямар болдгийг ёстой нутгийнхан нь л хэлж чадах байх.
УИХ-ын чуулганыг харж байхад урьдны нэгэн дурсамж санаанд буугаад байдаг юм. Дээхнэ үед дунд сургуулийн багш байхад манай нэг багш ангийнхаа охинтой явалдаад тэр нь баригдаад... Ядаж байхад анги удирдсан багш нь байдаг. Тэдний ангийн хүүхдүүд багшаа сүүлдээ чи гэдэг болчихсон байж билээ.
УИХ-ын индэр дээрээс "Дэмбэрэл дарга гишүүд рүүгээ "Көөе көөе эркэм гишүүнээ каачих нь вэ? Ядаж саналаа өкчикөөч дээ..." хэмээн бувтнана. Нөгөөдүүл нь тоож байгаа ч юм байхгүй. Нохой хуцсан чинээ цочрохгүй утсаараа яриад гэдийгээд гараад явчихна. Нөгөө 76-гаас арван хэдхэн нь л үлдээд маш чухал хуулийн эцсийн санал хураалт дээр бусдынхаа өмнөөс кноп дараад үлдэх жишээтэй. Р.Гончигдорж, Н.Багабандийн үед арай ч ийм байгаагүй санагдах юм. Саяын өнгөрдөг чуулганаар орж ирсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгүүдийн дийлэнх олонхи нь юу ч болоогүй ирцээс шалтгаалж батлагдаагүй гэсэн гэлүү. Их хурал юу ч хийгээгүй гэсэн үг. Хийх ёстой ажлынхаа 30 хувийг ч бараагүй байж ямар нүүрээрээ ард түмэндээ ажил хийж амьдар гэх гээд байгаа юм.
Гэхдээ бас болоогүй ээ. Хөөрхөн чангалдаг гэсэн. Эрхэм гишүүдэд гадаад томилолт энэ тэрхэн дээр Их хурлын дарга нь гарын үсэг зурдаг юмдаг уу даа. Бригадын тоо бүртгэгч энэн дээр л би чухал гэдгээ харуулдаг ажаамуу.
Нүүрэн дээр нь хэлж чадахгүй, баахан дээрэлхүүлснийхээ хонзонг авч "Чи нөкөр, гадаадад томилолттой гэж байдаг, чуулган ирц муудаад байдаг" гэхчлэн гарын үсэг зурахгүй цааргалж шар махтай нь хатаадаг гэж байгаа. Бас нэг дөнгөдөг юм нь хууль өргөн барихад нь элэг бариад байдаг гишүүдийнхээ журмыг хэлэлцэх асуудалд оруулахгүй хэмээн чангалдаг гэж байгаа. Энэ бол арай хэтэрсэн өшөө авалт. Их хурлын гишүүн ард түмнийг төлөөлж хууль санаачилж тэрнийгээ парламентад батлуулах гэж Их хуралд орж ирдэг билээ. Улс орон ард түмэн, үндэсний эрх ашиг энэ тэр гээд төрийн хар хайрцагны бодлого явагдаж байгаа эсэх нь язгуурын монгол түмэнд ерөөсөө харагдахгүй, мэдэгдэхгүй юм.
Их хурлын дарга хааяа нэг юм яриад ч байх шиг, ам нь хөдлөөд ч байх шиг, тэр нь юу гээд байгааг үг хэлээр нь байг гэхэд үр дүнгээр нь харчмаар байдаг. Үр дүн нь гэхээр гишүүн болгон нэг тэрбум төгрөгтэй болж авсан юм уу. Тэд нар дахиад сонгогдох гээд байгаа юм уу. Тэр бүү хэл Дэмбэрэл буурай маань нөгөө Ховдоосоо эргэж ирж биднээ баясгах бололтой. Дэлхийн эдийн засгийн маш чухал арга хэмжээ Монголд болж, эрдэмтэн эдийн засагч нар манай орныг оношилж байхад мань эр түүнээс зугтааж Ховдын Булган суманд "ажиллаж" байх жишээтэй.
Ийм парламент байхаар ерөөсөө Ерөнхийлөгчийн засаглалтай болоод авсан нь дээр юм байна гэсэн яриа тархаж эхэллээ. Монгол түмний заяа хаяна гэж юу байдаг юм. Гайгүйхэн нөхөр төрийн толгойд гараад ирэх л байлгүй. Ерөнхий сайд асан М.Энхсайханы дэвшүүлээд байгаа санаа нээрэн үнэн юм байна. МАХН энэ Дэмбэрэл даргыгаа одоо болиул. Оронд нь Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан гээд ид дунд насандаа яваа сайхан эрчүүлийг дэвшүүлбэл Монголын төрийг өлхөн аваад явж чадахгүй гэж үү.
Харж л байгаарай. Намайг ингэж бичсэнийх нь төлөө бөөн шүүх "нэр төр" өрнөж магадгүй. Гэхдээ үнэн ш дээ. Яагаад энэ тухай хэн ч юу ч ярихгүй байгаа юм. Нэг "тойрон хүрээлэгч"-тэй ноцолддог байсан бол нэг хэсэг олигархийн хойноос хөөцөлдөнө гэж дөрөвдөгч засагсалд арай ахдаад байна. Ядаж байхад бүгд урваад цагаан тугаа өргөжээ.
Бурхан минь та үнэн ялна гээ биз дээ.
numo
Зочин
Зочин
Зочин
Залуу үеийн төлөөлөл
Xалх
Зочин
Altanzul
Зочин
Sunday
цолмон
баабарт
Зочин
Зочин
идэвх
Зочин
jidee
Зочин
Эыүаүү
tsogoo
Зочин
Зочин
Zaya
Зочин
ganchimeg .Badamdorj
áîðæ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Habal
japan
x
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Eh orohch
bbb
Зочин
Зочин
Зочин
Óíøèã÷ Ya
Зочин
Зочин
Sanshiro
Зочин
Зочин
бага ястанд
уншигч
Зочин
Дэмжиж байна