Ардчилсан намын Д.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, О.Магнай, С.Эрдэнэ .
Хилийн цэрэгийг ард түмэн итгэж харийн тэрэмгийллээс хил хязгаараа хамгаалж амар амаглан байлга гэж байгуулсан байдаг.
Г.Дашрэнцэн.
Эд нар хоорондоо яг хилийн цэрэг шиг буудалцаад...
Хилийн цэрэгийг ард түмэн итгэж харийн тэрэмгийллээс хил хязгаараа хамгаалж амар амаглан байлга гэж байгуулсан байдаг. Тэгээд тэдэнд буу сум галт зэвсэг тавьж өгдөг. Гэтэл өнөө хилийн цэрэгүүд маань сав л хийвэл хоорондоо буудалцаад офицерээ хөнөөгөөд гардаг байгаа. Ардчилсан намд түүний томчуудад ч гэсэн намын нөхөд нь ард иргэд итгэж байдаг юм. Монголын ардчилсан хувьсгалын үнэ цэнэ ололт амжилтыг хамгаалж, эрх чөлөө ардчиллын туг болон яваарай гэсэн ганцхан итгэл ардчилсан намд хойшид ч оногдсоор байх болно. Гэтэл ардчилсан намын томчууд хоорондоо хилийн цэрэг шиг буудалцаад гардаг байгаа. Жишээ нь Д.Эрдэнэбат.| Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга| Манай урдаа барьдаг цөөхөн улс төрчдийн нэг. Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, О.Магнай иргэний хөдөлгөөний удирдагч, ардчилсан намын залуу халаа. Энэ дөрөвийн хэнийг ч гэсэн цаашид хаана ч ямарч том суудал дээр ардчилсан намыг төлөөлж сууж байх л хүмүүс гэдэг. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн шар сонинуудаар ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат Баянгол дүүрэгт Х.Тэмүүжинг жийв гэдэг мэдээ дөрвөн хувилбараар гарав. Бас Тэмүүжин Магнай руу утасдаж “Чи бид хоёр үүрдийн дайсан боллоо” гэсэн тухай мэдээлэв. С.Эрдэнэ Х.Тэмүүжин хоёрын хоорондох дайн түрүүчийн сонгуулиас эхтэй төдийгүй С. Эрдэнэ тойрогоосоо Х. Тэмүүжинг жийлээ гээд л шуугиулна. Ардчилсан нам залуу үеэр цус сэлбэж О.Магнай,Ж.Батзандан нарын залуу үеэ удирдах байгууллагадаа оруулахгүй бол ямар ардчилсан нам байх вэ дээ. Ерээд оны партизанууд гавъяа байгуулдаг үе нь өнгөрч гай тарих үедээ орж явна. Амиа хорлосон ардчилсан нам гэж би түрүүчийн дугаарт бичиж мөн ч их хараалгаж ерөөлгөж байна. Зарим нь бүүр ардчилсан намыг хагалах зорилготой явуулга хийгдэж байна. Тагнуул туршуул гээд л загинах юм. Дахин хэлхэд Ардчилсан нам ингэж амиа хорлоод , юун хувьсгалт намтай өрсөлдөх нам дотроо намналцаад байгаа нь энэ ротаци гэдэг юмнаас болоод байна шүү дээ. Үүнийгээ дүрэмнээсээ аваад хаячихвал ардчилсан намын томчууд хоорондоо буудалцхаа болино гэсэн санаа юм. Сонгодог жишээ дээрх дөрвийн тэмцэл байгаа биз. Ротоци гэдэг юм нь Баянгол дүүрэг дээр болж Дээрх дөрвөн томчуудын гурав нь үндэсний зөвлөлдөх хороондоо ордог нэг нь хасагддаг юм гэнэ дээ. Хасагдсан нэг нь цаашид УИХ-д нэр дэвшихээ болих юм байна л даа. Х.Тэмүүжин гишүүн хасагджээ. Харамсалтай нь газар болгон ийм юм гарч байна. Ардчилсан намд ялалт авчирсан 1996 оны МҮАН-ын дүрэм бий. Түүнд Ардчилсан намын удирдах байгууллагыг бүрдүүлхэд суудлыг нь чөлөөт ба чөлөөт бус суудал гэж хуваасан байдаг юм. Тэгээд чөлөөт бус суудал дээр нь УИХ-ын гишүүд, Намын дарга, генсек, улс төрийн албан тушаалтнууд, Хэвлэл мэдээлэл соёл шинжлэх ухааны зүтгэлнүүд ер нь ардчиллын вирусыг тээгч нөлөө бүхий хүмүүс орж байлаа шүү дээ. Ийм дүрмээ л ротоци гэж нэг юм гаргаж ирж халснаар жил болгон хоорондоо алалцаж амиа хорлоод байхаар юун ялалтын тухай мөрөөдөх ч хэрэггүй юм. Ардчилсан нам бол хамгийн ардчилалтай, шудрага шалгаруулалттай, хэн ч орж болдог, мөнгөтэй нь биш гарах магадлалтай нь нэр хүндтэй нь дэвших үүд хаалга нээлттэй, энэ нийгмийн соруудыг эгнээндээ багтаасан нам байх ёстой Ардчилсан нам ратоци гэж нэг жил болоод л хоорондоо буудалцдаг дүрмээрээ явах юм бол цаашид юун их хурлын сонгууль сум дүүрэгт ч ялж чадахгүй . Мөрийцөх үү.
Hi
yamar utgagui
Зочин
бүдээ
Зочин
ÀÍ
hu namiin gishvvn
Zochin
AN-iin gishuun
Uvgun noyn
Uvgun noyn
магнай-д
Зочин
kkk
Зочин
Зочин
Зочин