Хитад гэрлийн хурдаар хөгжөө л... Нүсэр нүсэр байшингууд хоногоор биш цагаар тэнгэр өөд тэмүүлээ л, шил толь болсон зам, цэлгэр сайхан гудамж талбай.... Оо нээрээ хитадын тухай бичкээгүүн шүү, зүгээр жишээ авсын, хойшоогоо түй ч хитад гаркуу. Хитад тэгээд сайханлийн. Гэхдээ баруун европ ба япон, өмнөд солонгосын энд хүрэхэд дор хаяж 50-100 жил шаардлагатай гэж дуулсан. Аа баруун европ, япон нь өөрөө Америктай зэрэгцэхэд 20 жил хэрэгтэй гэнүү. За мэдээж энэ  бол хэн нэгний хийсэн л зугаатай судалгаа биз, гэхдээ баримжаа авчxад яахуудээ. Энчээ хүмүүсийнх нь мараалынх нь асуудлыг л хэлцийм болуу гэж бодоодугаан. Тэхээс бээжингийх шиг сүүпэр барилгууд жишээ нь Ливерпүүльд байгаа юу. Тэхийн бол Улаанбаатарын сэлмэн байшин шиг сүрлэг эд Венад, заа даа ганц 2 байнуу даа гүй юу. Парисын эвдэрхий засмал зам, хархаар дүүрцэн метрог нь хааш нь нуух вэ. Хогоор дүүрцэн барууны болон Америкийн олон л хот байшд.

 

Улсын хөгжлийг сайхан байшин биш ард иргэдийнх нь харилцаа л тод илэрхийлдэг. Дээр мараал гээ биччиж. Дагтан инээмсэглээ л, мэндлээ л энтэр. Хүүе тэгэлгүй яахуу, тэгий тэгий ч гэжаах шиг. Чадхааргүй юм болуул, харамсалтай байнаа нээрээ шүү яг тусалмаар байна уул нь чихшг шал танькуум байж. Солиотой ч юм уу гэмээр. Гудамжинд нь цүнхээ тавьчаад эргээд ирхэд байж л байвал яахуу, гар утсаа арынхаа кармаанд шургуулаад, түрийвчээ энгэртээ сул хийцэн явжийнэ гээд бод доо. Худлаа яриагүй байнаа би. Уйтгартай чум шиг тээ. Гудамны нөгөө булангаас согтуу залуус орилолдоод гараад ирлээ, яахуу одоо гээ л тэгсэн чинь, хүний урманд мөрлөөд ч өхчгүй. Өөрий нь мөрлөөд үзүүл, өө уучлаарай гэж маасайтал инээж хэлчээ л яваад өгнө. Цъ!  Дэлгүүр нь хамаг өлгүүртэй хувцаснуудаа гадаанаа гаргаад тавьчна, хүүхдийн тэргээ орцондоо үлдээгээд гэртээ орчно. Машинууд саржингаа байрнаасаа хөдлөөгүй байсан ч урмы нь бодоод өөрий нь биш юмаа гэхэд, гү ядаж 4 дугуйгий нь ч биш юмаа гэхэд ядаж толий нь ч мултлаад өхчкүй байгаам даа. Улаан гэрлээр гүйгээд гаркуу хаачдын гээд анаад байсан ч саяхан ирсэн нэг ядуу орны иргэн л хялан цэхэн хийгээд гүйвэл гүйх байх. Улсын байгууллагад нь яваад орход инээд алдаа л сандал дээр өргөө суулгачна. Нэлээн өртэй хүн л тэгж "долигоно" доо Монголд.


Одоо баруун ёвроопын юмуу өмнөд солонгосын захын нэг хамммгийн соёлтой, хамммгийн нүдний шилтэй, хамммгийн төлөв төвшин хүнээс, та яагаад энэ зааланд тамхи таткуу байна вэ гэж асуувал яалаа гэж дээ би соёлтой хүн гэхээсээ өмнө 50 евро төлнө шүү дээ гэж хариулна. Хөөе согтуу толгой, намайг нэг шанаадаадхаач! гэвэл, илүүдээ гарсан 2000 евро чинь алгаа гэж хэлнэ. Наа өвгөнтийн согтуугаа түлхээ унагачаач гэвэл чи торгуулий нь төлхиймүү гэж асууна. Зүлгэн дээгүүр гүйчьяаа гэвүүл, чи өөрөө гүй надаа мөнгө байхгүй гэнэ. Хоюулаа энэ хашааны төмрийг далийлгаад шургачий гэвэл 3 нугалуулы шүү дээ дүү минь би тойроод явлаа бака гэсэн хариу сонсоно.  Зөвшөөрөлгүй газар биеэ үнэлэх, бааранд ороод тооцоогоо хийхгүй байх зэрэгтт бас л нөгөө торгууль. Энэ буланд давсгаа суллачий гэвэл цаа эмгэн чинь цагдаа дуудаад 300 евро гэнэ. Харанхуй гудманд, Алнаааа! гэж ганц орилоод үз, захын л оршин суугч цагдаа дуудаа л 500 евро. Өөрөөсөө жижиг хүнийг жоохон айлгая гэвэл ганц орилоо л гарт чинь гав гилалзна. 1000 евро төлж суллагдна. Айлын хаалгыг танихгүй хүн тогшоод хэн гэдгээ, яах гэж байгаагаа хэлкүү, би байнаа би гээд байвал 5 минутын дараа цагдаа ирээд тэр этгээдийг өргөө аваа явчна. Торгоно. Торгуулийн мөнгөгүй бол ажил хийлгэнэ. Ямартаа ч эрхий нь хасна, хүн хүсмээргүй байдалд л орно доо. Хэхэ энэ ийм юм хийх дуртай хүмүүс уншуул үхтлээ хараахым байна даа.

Энэ дээрх тоонууд жишээ шүү, солонгост евро байдиймуу малаа энтэр гэж битий загнаарай.

“Тэнд“ хүүн болгон нь, хүүхэд байхаасаа унтахын тулд эхлээд хэвтвэл зүгээр байдаг гэдгийг мэддэг болдог шиг л болкуу юм хийвэл хариуцлага хүлээдэг гэдгийг мэдэж өсдөг. Мэдкүү ч байхын аргагүй сурталчилдаг. Торгууль, төлбөрий нь аав ээж нь төлдөг болхоор мөнгөндөө харам эцэг эхчүүд хүүхдүүддээ захиж захиж явуулна. Тэгээд л нэг мэдхэд "өндөр ухамсар бүхий төлөв төвшин, эелдэг найрсаг" иргэн болж хувирна даа. Өөрийхөө эрхийг ч сайн мэднэ, бусдын эрхэнд ч халдахгүйгээ, халдвал “торгуулхаа“ мэднэ. Болно, эсвэл болохгүй! Яг л ишгаав угсрах заавар шиг тоов тодорхой хуультай, цагдаа нь хэнд ч дуртайяа тайлбарлаад өгнө. Гэхдээ тэдгээр иргэдийг зөвхөн торгуулиас айдаг гэж би ихээхэн доромжиллоо. Мараал нь угаасаа тэгээд төлөвшчихсөн л байж таараа, хэдэн үе тэгж өнгөрсийм болхоор. Тэхдээ л яс юман дээр ямар нэг шийтгэлгүй болчуул соёлт Америк ч нэхх удалгүй жунгль болох байлгүй дээ.

Цагтаа баруун европ жорлон ч гэж мэддэггүй байсан гэх, Темза мөрөн баас шээсээр урсаж, ер нь нойлгүй байдлаас болоод олон хот орвонгоорооо тахалтаж сөнөж байсан л гэнэ лээ. Хоол унд нь гэж өрөвдөлтэй, явын ядуу, хэлүүл хэдэн чулуун цайзнаас өөр юу ч гүй, харанхуй бүдүүлэг улс орнууд одоо хүний мөрөөдлийн нийгэм болчих гэж.

 

Эднүүс өөр төрлийн хүмүүс болцон хэрэг үү? гэсэн асуулт өөрийн эрхгүй ургаж гарнаа даа. Ургасан уу? Ургаагүй бол ургуулы л даа сайхан, Улаанбаатар яагаад ийм  байж болкуу  байнаа, Монгол хүмүүс ингэж чадкуумуу энэ чинь! энтэр гээд гинжин маягаар. Улаанбаатарт ч бас ялгаагүй гишгэж болкуу гэцэн зүлэгтэй, тамхи татдаггүй заалтай, хүн шанаадаж болкуу гэцэн журамтай, тэр битий хэл торгууль тавьдаг нь ч адилхан. Тэгж яривал бүр цагдаа байдаг, цагдаагийнх нь хийх ёстой ажил нь хүртэл адилхан гээч!

Гү тэгээд бяд угийн заваан, аюултай, амь нас нь дээсэн дөрөөн дээр шахуу аж төрөх тавиланд төрсөн заяа нь хаямарууд болхоор өөдөлж өгдгүүм байх даа. Дээрхээс харвал уул нь торгоо л, шийтгээ л байвал болоо явчxым шиг харагджийнуу тээ. Даанч торгууль тавиад ч авах мөнгө байхгүй, ажил хийлгэе гэхээр хараад зогсжаах завтай хүн байхгүй. Цагдаа нь яацийн гэхээр цалин бага болхоор нэмэлт орлого олкоод мөнгөтэй согтуугийн эрэлд гарцан. Байчхаад баарны үүднээс хүн барьдаг шд хаха. Инээдээ барьж чадсангүй соорий шүү. Тэгснээ өөрсдөө заримдаа зодуулчна. Эрүү мэрүүгээ хуга хуга авхуулы шд. Америкт цагдааг зодох гэвэл буудуулна. Аа цагдаа нь өөрөө эргэлзээтэй юм яривал иргэн ...... бла бла бла мэднэлиздээ.

Цагдаад уг нь дарга байнуу, Ёкозуна байнуу, өвгөнтийн архичин байнуу, янхан хүүхэн байнуу, би байнуу падлий  байхгүй. Хууль бол хууль. Хууль гэдэг чинь эрхэм цагдаа нар байх ёстой байх л даа уул нь. Даанч манай хууль сонин, тухайлбал "2-3-5: Хүрэлсүх гэдэг хүн шаардлага тавьсан замын цагдааг алышүү, амьдралтай чинь ярий шүү гэж хэлээд машины хамар дээр хэвтүүлэн зодож болно" гэсэн заалт байгаа ч юм шиг тээ. Эсвэл "4-7-1:Баасан гэдэг эмэгтэй цагдаа руу түй май гэж болно" гээд заацан ч юм шиг.

Хашаа хугалж байгаа ч юмуу, хүн зодож байгааг цагдаа гардадгүймаа гэхэд иргэнээс авсан мэдээллээр сап гээ л хүрээд ирнэ гэж заяа нь байхгүй. Машин байхгүй, ер нь тийм бэлэн зэхээний цагдаа ч байхгүй. Ноормоо биелүүлкээ гарцан. Ер нь юу гэж утсаар тоглоод байгаам бэ чи!

Цагдаа гэдэг чинь маниас татвараар авдаг мөнгөнийхөө хариуд амар амгалан байлгах үүрэгтэй төр засгийн цэргүүд шүү дээ. Эрлэгээр яривал том том сэрээ барьцан эвэртэй чөтгөрүүд. Арай ч муухай хэлчвүү. За жишээ л авсан даг. Гэхдээ цалингий нь нэммээрийн. Цагдаагийн цалинг л нэмдэг газар нэмчкүү, үлдсэн мөнгөө өөрснөө ол гээ орхичxын. Худлаа дараагийн сонгуульд санал авах гэж хүмүүст бэлэн мөнгө тараах гээд, 70 минга энтэр. мэджээшүү тэрий чинь.

Тэхээр чинь тэднүүс нь тэхээс яахудэ, уг нь яг л яс ажлаа л, танхайчуул, хулгай дээрэм хийгчид, луйварчдыг бариа л, Хүрэлсүхийг тонгорч унагаж гарт нь гав зүүж явч яваа л, хаммэр эксээл гэлтгүй адилхан журамлаа л. Журамласан цагдаагий нь дарга нь ажлаас нь халдгүй болоо л, халах гээд байвал бүр том дарга нь ирж өөрий нь халаа л ай! Шүүх прокурор нь яг зөв шүүгээ л, хахууль авсан энтэр бол гавалж авч яваа л. Хахууль авсан өгсөн дарга нарыг мөрдөж илрүүлээ л, огцруулаа л. Нийгэм тайван болоо л, хүмүүсийн сэтгэл санаа сэргээ л, цагдаадаа итгэж эхлээ л. Шог зан гаргаад байгаа цагдааг иргэний мэдээллээр шууд шууд шийтгээ л. Гоё сонсогджийнуу?

Гэтэл миний эрх чөлөөнд халдах гэсэн этгээдээс (этгээд гэдэгт ерөнхийлөгч, хамба лам, дархан аварга, манай сургуулийн захирал, хөршийн авгай, яг одоо уншжаагаа та ч орж болно) болж цагдаа дуудаад, аз болж бүх юм өнгөрхөөс өмнө ирлээ гэхэд ирээд тэрнээс хахууль аваад тэрийг биш намайг гавлаад авч явчих гээд байдаг. Хаанаас нь эхэлж засах вэ хүмүүсээ. Хуулиа яс барьдаг, хахууль өгөх гэвэл шууд протоколд оруулдаг цагдаагаас тэр этгээд сүнсээ зайлтал айдаг баймаар байна тээ, ядаж өндөр торгууль төлхөөс гол нь харладаг баймаар байхын, мөнгө байхгүй бол үхтлээ ажил хийхээс халширч үхдэг баймаар байна, ицсийцст хууль зөрчигч нар хурдан баригдаж, баригдсаных нь дараа хүндхэн хариуцлагаа яс хүлээлгэдэг баймаар байшдээ. Төрөлх гудамжаараа тааваараа алхы л даа, шөнийн Улаанбаатраараа сэтгэл тэнүүн зугаалы л даа, ажлаас оройтоод харанхуй орцондоо аз мэдэг гээ л оржийшдээ. Би тайван амьдрах гэж улсдаа татвар төлдөг. Би тайван амьдармаар байна!!