-Юу болсым бэ, хэлээч үр минь хэлмэн цолмон!!!

-Чоно ирээд бүх ах нарыг залгисан. Би орон доороос харжээсэн. Яг залгиад байсаннн... гэж ганц үлдсэн ишиг эхэр татан хэллээ.

Эх ямаа хэд гуруун өвс зулгаан гэртээ иртэл ханхай хоосон гэр нь зэвий даан угтжээ. Үрсээ дуудан майлтал орон доороос жижхэн эмэгтэй ишиг хариу майлсаар мөлхөн гарч иржээ. Харин Чоно ирээд хүүхдүүдий нь хуу залгисан гэхийг сонсоод эх ямаа, ёоохх, ахиад паартийдцийн байх л гэж бодлоо, яг уур хүрж үхкжийшд гэж санаа нь амарсан байртай хэлж билээ.

Ишиг:

-Гү тэгээд ах нарыг очиж аваркуумуу?

-Аварнаа хөө!

-Гү хурдлы л даа ижээ!

-Мэджийнаа мэджийнэ, гуруун зургаан аруун найман минган цаас шүү дээ, юүүгж зүгээр тэгж хаяхав! гэж ямаа хэлээд бослоо.


***********

Түгжээ мултламагц ээж нь биш  Чоно байхыг харсан ишигнүүд үлгэр ёсоор санд мэнд юмны араар орцгоосон юм. Орон доогуураа, пийшин дотроо, ишгаавны араар энтэр. Хамгийн жижхэн эмэгтэй ишиг зүгээр нүдээ дарцан ч суужаах шиг. Гэтэл xарайлган орж ирсэн чоно, иднэ дээ! хэмээн аймшигтайгаар архирч тал тал тийшээ савардаж, хазаж, зулгаасангүй, харин хамар нь шуухитнан амьсгалах нь л сонсдоод байлаа. Гайхсан ишигнүүд булангийн цаанаас толь тусган хартал чоно явийн ялдамхан царай гаргацан зогсож байхым гэнэ. Нүдээ байдгаарaa бүлтийлгэж, уруул нь жимийлттэй хэрнээ завьжаа нь чихэндээ хүртэл инээмсэглэжээ. Шооконд орсон ишигнүүд гарч иpлээ. Чоно ишиг нэг бүрийг нигүүлсэнгүй нүдээр ээлжлэн харах аж.

-Цъ цъ цъ цъ... ийм хөөрхөн амьтад гэж бас байдаг аа! Алий наашир, энэ боов ид, юу уухуу, илий сүү уухуу, пийжүү ч байна хохохо. Гэжж тарган чоно инээд алдан хэлээд хүнд цүнхээ задаллаа. Нүд гялбам сайхан амттанууд цүнхнээс нь ундарна. Найран дундаа ч орлоо доо. Жижхэн эмэгтэй ишиг чонын өвөр дээр суун шулганаж ам руу нь хуруугаа хийн тоглож байна. Чоно тэднийг өмнөө зогсоон дуулуулж, барилдуулж, шүлэг уншуулж, бүжиглүүлж үйлий нь үзээ суужийна одоо. Тухай бүрд нь л, заа энэ хөөрхөн амьтанд нэг мантуу шагнал болгон өгий. Уваа энэ хөөрхөнөөг таваг минтуузаар шагная гэх мэтчилан баруун солгойгүй цацан сууна.

-За одоо хэдүүлээ ижийгээ хүлээж авцгаанаа. Ариун цэврээ сахий даа энэ чинь

-Ариун цэврээ яаж сахих вэ?

-Тэр амархаан. Агаа нь таанрыг самнаад өгнө, алий самаа даа!

Гэхэд нь тэд самаа авчирж өмнө нь тавьлаа. Тэр тэднийг нэг нэгээр нь урдаа суулгаж хамрых нь үзүүрээс сүүл хүртэл нь нямбайлан самнаж хөвсгөр зөөлөн зүйл атган авч уутлах аж. Сүүлдээ залхуу нь хүрэн гэдийж суухад ишигнүүд, та ядарцан уу, биднүүс өөрсдөө самнаад өгчий гэлцэн нэг нэгнээ уралдан самнацгаав. Атга атга ноолуур уут руу орж ишигнүүд сэмбийгээ явчих нь тэр. Чоно тэднийг залхуутайгаар ээлжлэн харж байснаа нэг эвшээгээд асуусан нь:

-Таануус өлсжийнүү?

-Яалаа гэж дээ, та биднийг зөндөө дайлаа л биз дээ

-Хэхэ би өлсчлөө, золиг гэж!

Тэр ийн хэлээд үсрэн босч дороо сап сап хийн гуруу эргэж нэг үсрэхэд гэдсэнд нь 6 ишиг орсон байлаа. Долоо дахь ишиг түрүүн ядраад орон доороо ороод унтсан байсныг анзаарсангай. Tэрээр их дуу чимээнээр сэрээд юу болж байгаад харж байсан ч  Леон дээр гардаг бяцxан хэрнээ хөгшин санаатай охин Матильда шиг дугай байж чадсанаараа эрүүл саруул үлдэж чадсан юм. Кино үзэх ер нь хэрэгтэй шүү.


*************

Эх ямаа үлдсэн ганц ишгээ хөтлөн ой дундуур гангар гунгар хийн явна.

-Тэгээ яасан гэнээ?

-Тэгээ шууд орж ирээд эхлээд инээгээд байсан...

-Цъ! Эрүүгий нь заах ёстой байсан байхгүй юу!..

Гэнэт хэсэг модны цаанаас бадриун улаан залуу гарч ирсэн нь "Оройн хоол унд -(ОХУ)" нийгэмлэгийн гишүүн байлаа.

-Хүүе залуу! Тус болооч!

-Ээх Козин Козина! За сонин юу байна даа, гаврийшг идхүү? хэмээн уриалгахан уулзав. Ямаа бүх явдлаа ярьтал улаан залуу эрүүгээ барьлан байж асуусан нь:

-Тэгээд нэг ишиг чинь байгаамуу тээ?

Тэрээр үлдсэн ишгий нь олж харах гэж олилзно. Нүд нь жигтэй гилалзахыг харсан ямаа нэгийг сэтгэн бушуу зугтаалаа....

 

Тэд ойгоор явсаар байна.

-Яасан тэгээд, тэр таануусыг самнацан уу?

-Тэгсээн ээжээ, ёстой гоё...

-Дугай бай чи!....

Ийн ярилцаж явтал хэсэг модны цаанаас "Анхны нандин учрал -(АНУ)" гэдэг залуу хөвгүүдийн романтик бүлгийн дарга гараад ирлээ гэнэ шүү.

-За  дүү минь эгчдээ тус болж үз! гэж тэр уйлан хайлан хамаг зовлонгоо ярьлаа...

-Одоо зүгээр гэдсий нь хагалаа л ишигнүүдийг гаргахын, угаасаа үлгэр нь тийм юмаа миний дүү, хурдлахгүй бол ходоодны шүүс хэцүү шүү! хэмээн яриагаа дуусгав. Харин залуу хэсэг тээнэгэлзсэнээ:

-Хэхэ эгчээ Чоно гуай бид 2 чинь зузаан улс шүү дээ. Нэгийгээ гомдоож тун болкүй, харин та өөрөө үзээд алдуул биднүүс сайхан алга ташаад өгч чадна гэж инээмсэглэн хэллээ.


Ямаа вариантгүй болжээ. Үүр ч цайж байна. Нүүрээ даран уйлж байтал санаанд нь Дарьбазарын эхнэр Ариунаагийн баатарлаг аялал харвaа л ороод ирж гэнэ. Тэрээр зориг орон хөмсгөө зангидаж, эрүүгээ цохиод ишиг рүү гээ харан эрс шийдэмгийгээр "явцгаая" гэж хэлсэн юм. Шинэ өглөөний наран ч мандав.

-Хаашаа?

-Хангай дэлхий рүү! Заза жоок байлаа, хоюулаа одоо хайч аваад чонын гэдэснээс ах нары чинь гаргаж аваад оронд нүүрс хийж оёно. Чоно тэгээд худаг руу унаж үхэх учиртайм.

-Та яаж мэдсийн?

-Ном уншиж бай охин минь! Ах дүү Гримм эний чинь яг бичцэн байгаа байхгүй юу.


....Зөрөг замаар орон алхаж буй тэд зоригтой агаад золбоотой харагднаа.