Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Оросын хамгийн их нөлөө бүхий ажил хэрэгч бүсгүй
Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Финанс” сэтгүүлээс Орост хамгийн нөлөө бүхий ажил хэрэгч 50 эмэгтэйн жагсаалтыг гаргасан байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Финанс” сэтгүүлээс Орост хамгийн нөлөө бүхий ажил хэрэгч 50 эмэгтэйн жагсаалтыг гаргасан байна. Оросууд энэ жагсаалтаа байнга шинэчилдэг болсон. Нэг жилийн дотор гурав дахь удаагаа гаргаж байгаа нь энэ юм. Энэ удаад хамгийн нөлөө бүхий эмэгтэйтэйгээр дахин Москва хотын дарга Юрий Лужковын эхнэр Елена Батурина шалгарчээ. “Интеко” компанийн тэргүүн энэ бүсгүй Америкийн “Форбс” сэтгүүлээс гаргасан манай дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад орсон цорын ганц орос эмэгтэй. Эх орондоо хамгийн нөлөөтэй бүсгүй болоход нөхөр нь хамгийн ихээр нөлөөлсөн нь тодорхой.
“Интеко” компани нь авсан зээлийнхээ ихэнх хэсгийг төлж барагдуулчихаад байгаа. Москва хотын даргын гэргий мөн хамгийн их ашигтай ажилладаг компаниудын хувьцааг эзэмшдэг юм байна. Жишээ нь “Газпром” компанийн хувьцаанаас 14 тэрбум ам.доллартай тэнцэхийг эзэмшдэг. Мөн Москва хотын баруун-өмнөд хэсэгт 58 га газартай. Хямралын үед нэг ч рублийн алдагдал гаргалгүй ашиглаж чадсан. Ер нь Елена Батуринагийн өмч хөрөнгийн талаар Оросын хэвлэлүүдээр нэг бус удаа бичигдсэн. Гэвч тэрээр бизнесийн салбарт амжилттай ажиллахад нь Москва хотын дарга нөхөр нь ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гэсэн тайлбар өгдөг. Саяхан Оросын сөрөг хүчний тэргүүнүүдийг нэг Борис Немцов түүнийг шүүхэд өгсөн боловч заргаа алдсан юм.
“Интеко” компанийг 1991 он байгуулагдса. Хуванцар эдлэл үйлдвэрлэж маш их амжилттай ажиллаж байгаа.
Елена Батурина нь 1 тэрбум ам.доллартай тэнцэх эд хөрөнгөтэй, чөлөөт цагаараа морь унаж, теннис тоглож бас сэтгүүлчдийг шүүхэд өгдөг. Өөрийнх нь өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг хөндсөн сэтгүүлч бүрийг шүүхэд өгдөг зуршилтай.
Оросын хамгийн нөлөө бүхий ажил хэрэгч эмэгтэйчүүдийн жагсаалтын хоёрдугаарт “Лабораторий Касперский”-ийн ерөнхий захирал Наталья Касперский бичигдсэн юм. Түүний нөхөр төрд хариуцлагтай алба хашдаггүй байсан бол бизнес амжилт олохгүй л байсан болов уу.
Энэ жагсаалтад орсон бүсгүйчүүд бүгд ямар нэгэн байдлаар төр засгийн хариуцлагатай ажилтнуудын гэр бүл эсвэл ойрын хамаатан байдаг. Судлаачдын үзэж байгаагаар үнэндээ Оросын эмэгтэйчүүдийн байдал тийм ч таатай бус гэнэ. Хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүсийн арав хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд аж. Үнэндээ дээрээс өөрийн чадвар бус маш том татаастай байж нөлөө бүхий болдог гэдгийг сулаачид онцолж байна.
Ю.Дэлгэрмаа