Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Ардчилсан намын хавар
-Иргэний хөдөлгөөний жагсаалыг угтуулан Барууны хүчний холбоо чуулж буй нь тохиолдол бус-
-Иргэний хөдөлгөөний жагсаалыг угтуулан Барууны хүчний холбоо чуулж буй нь тохиолдол бус-
Ардчилсан намын ротацийн сонгуулийн товыг зарлах учиртай АН-ын дарга Н.Алтанхуяг яагаад ч юм алгуурлаад буй. Энэ агшинд нам доторх намаар тодорсон “Ардчилсан хүчний холбоо” анхдугаар их хурлаа сүр дуулиантайгаар хуралдуулахаар зар тарааж амжив. Тэд анхдугаар их хурлаа ардчилсан Үндсэн хууль баталсан Төрийн ордны хурлын их танхимд товлоод буй. Цаг нар, улстөрийн нөхцөл байдал, бас бус олон зүйлийн учир шалтгааныг харгалзан Ардчилсан хүчний холбоо анхдугаар их хурлаа энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар зар тараасан. Хуралдах танхим нь хүртэл олны анхаарлыг эрхгүй татаж, энэ хурлын сүр нөлөөг нэмж байгааг үгүйсгэх аргагүй.
Ардчилсан намын ротаци сураг төдий байсаар бараг бүтэн сарыг ардаа үдэв. Үүнээс илүү мэдээлэлгүй, хүлээлт бол хангалттай хуримтлагдсан энэ цагт шинэ холбоо хуралдах гэж байгаа нь ардчилагчид төдийгүй, ер нийгмийн анхаарлын төвд эрхгүй ирж байгаа юм. Ардчилсан намын жирийн гишүүд аль фракцын, хэнийг дагасан үзэл бодолтой нь хамаагүй, нээлттэй оролцож болох зар тараасан эл хурал өндөр ирцтэй байх магадлал байна. Эхний байдлаар хурлын урилга бүгд эзэддээ хүрсэн бөгөөд, Ардчилсан хүчний холбоо нийгэмд үүсээд байсан хүлээлтийг ажил хэрэг болгож буйгаа тус холбооны удирдлагууд хэвлэл, мэдээллээр өгсөн ярилцлагадаа онцолсоор байгаа.
Ардчилсан хүчний холбооны хуралтай холбоотой өөр нэг мэдээлэл бий. Тэр нь нам доторх дараагийн хуваарилалтыг хийх, удирдлагад өөрчлөлт оруулах тухай яриа. Зарим хүмүүсийн туйлын хүсэл байж мэдэх энэ асуудлаар Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг дээш гаргах тухай мессэж их явж байна. “Баатар” ардчилагч шинэ нийгэмд шилжих үйл явцад анхнаас нь манлайлан оролцож явсан ч өдийг хүртэл намын удирдлагад гарч байгаагүй, ямар нэг ил тод амбийцад автсан удаагүйг нь олон нийт үнэлдэг. Харин энэ удаа гишүүн өөрөө амбийцлаж мэдэх, түүнийг гаргаснаар араас нь намын удирдлагад түрж орж ирэх хүсэлтэй бүлэг бий гэдэг нь дэндүү ил боллоо. Олны үг ортой, Үүл даргад “санаархах” нь байж болох хувилбар. Ялангуяа Э.Бат-Үүл гишүүн хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр идэвхтэй дуугарч, Улсын баатарын үүднээс дүгнэлт хийх болсон энэ цаг үед.
Ардчилсан хүчний холбооны их хуралтай холбоотой өөр нэг сонирхлын зөрчил харагддаг. Тэр нь мэдээж Иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчдын сүүлийн үеийн мэдэгдлүүд. Тэд сүрт жагсаал хийнэ, хувьсгалын дайны өөрчлөлтийг бид хийнэ хэмээн мэдэгдэж эхэлсэн. Бас болоогүй Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо гэх 100 гаруй жижиг нэгжүүдийг багтаасан томоохон бүтцийг бий болгохоо зарлаж, анхны томоохон жагсаалаа энэ сарын 11-нд зохион байгуулахаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Магнай, Зандан нар лхагва гаригт Төрийн ордонд болох Их хуралдаанд оролцчихоод, маргааш нь Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн их хурлаа хийх юм. Ойрхон болох энэ хоёр хурлаар яригдах сэдэв ч бас адилхан. Ардчиллын хэм хэмжээ алдагдсан тухай, өнөөдөр төр засгийн тэргүүнд олигархууд завилж, Монголыг уруудуулж буй талаар тэд ярина гэсэн.
Хоёр хурлын тов нээлттэй, хэлэлцэх асуудал ч ил. Одоо тэд зөвхөн хоногийн зайтай хуралдаж хоёр хуралдааныхаа шийдвэрийг хэрхэн гаргах, тэр нь Ардчилсан намын дотоодын том дажин болох ротацид хэрхэн нөлөөлөхийг харах үлдлээ.
Ардчилсан намын хавар иржээ. Ажин түжин буй намын цагаан байр хүнээр дүүрч, хийрхлээр бужигнах цаг айсуй. Иргэний хөдөлгөөний жагсаалыг угтуулан Барууны хүчний холбоо чуулж буй нь тохиолдол бус, бодлогын чанартай алхам болохыг ажиглагчид анзаарч эхэллээ. МАХН-ын Бага хурал бас л хойшилж, дөрөвдүгээр сард гэлцсэн. Даргаа хэрхэх талаар учир битүүлэг хүлээлттэй тус нам одоо Засгийн газарт хамтран ажиллаж буй Ардчилсан намын хаврын үзүүлбэрийг түрүүлж тольдох боломж олдох нь. Хоёр намын хэн нь ямар хөдөлгөөн хийхээс Засгийн газрын ирээдүй, бүр цаашилбал УИХ дахь бүлэглэлүүдийн дараагийн өрөг тавигдана.
Д.Золзаяа