Мэргэжил бүхэн сайхан: Лам
Нээрээ зудаар чоно, нохой таргалдаг гэж үг байдаг гэнэ.
Нээрээ зудаар чоно, нохой таргалдаг гэж үг байдаг гэнэ. Тэрүүн шиг цагаан сараар манай лам нар баяждаг байхаа. Тэхдээ цагаан сар гэлтгүй жилийн 4 улирал баяжиж байдаг цагаан сараар бол зүгээр л гэнэт баяждаг байх. Лам багш нарыгаа чоно нохойтой зүйрлээд арай ч дэндүүлчихвүү дээ. Хаа сайгүй хүн бүр лам гээд мөнгөө бариад гүйгээд байхаар мөнгө хаана байна тийшээ би хүртэл гүйх нь аргагүй биддээ. Миний энэ агуу их шунал намайг өчнөөн олон мэргэжил солиход хайр найргүй хүргэж байнаа. Би лам байвал сайхан мантайсан тарган цагаан лам болох байхаа.
Мантайчаал боссон суусан нь мэдэгдэхгүй нэг айхтар лам ланд гэдэг машин унаал бөх, хөөрөг 2 яриал бас л зугаатай амьдрал бишүү. Лам Гаамп бол хэнийг ч хайр найргүйгээр үзэж харж, ном уншиж, засал чимэглэлийг нь хийж өгнө. Тэхдээ би үнийн тарипаа гаргачина гандан шиг. Угаасаа энэ чинь үйлчилгээний соёл шүү дэээ баян хүн харчаад 1000 төгрөгний номыг 1100 гэж завхарал нугалаа гаргахгүй аан. Тэгээд ч ирэх жил хийх нүгэл хилэнцийг нь бурханы номын хүчээр зайлуулж өгж байхад мөнгөндөө татгандаг тэнэг хүн хаа байхав дээ. Энэ Будда гээч этгээд ийм сайхан арга гаргаад бид тэр аргаар нь бид нүгэлтэй хүмүүсийг сайхан цагаатгаад мөнгөө олоод амьдарах боломж олгосон их буянтай хүн шүү.
Лам бид чинь олонд үйлчилж байгаа үйлчилгээний ажилтаны хувьд хөнгөн шуурхай чирэгдэлгүй байхыг урьтал болгодог байх ёстой. Нэг хүн хийморийн сан тавиулая гэхэд хажуудаа өдөржин суулгачаал хамаг цагыг нь бараад төвд ном уншаад байж болохгүй. Сайхан мөнгийг нь авчаал уншинаа номыг тань гэсэн итгэл өгөөл гаргах хэрэгтэй. тэгээд ч ирж ном уншуулж засал хийлгэх гэж ирж буй хэний хэн ямар засал хийлгэх гэж яваа нь үнэндээ маниуст падлий байхгүй. Мөнгөө өгөөл явдаг улс шүү дээ. Балдан ирээд 10000 төгрөг өгсөн энүүнийхийг уншина гээд хүн бүрчилвэл угаасаа өдөр хүркүү. ер нь хэн юу өгсөн ямар ном захиалсан ч үнэндээ хэрэггүй бид уншдагаа уншина тэрүүн дунд нөхдүүдийх хавчуулагдаад засагдуул тэр засагдахгүй бол одоо дараа жилийхэд хамрагдаад засагдах байх гээл найдах хэрэгтэй.
Бид тэр олуулаа суучаад нэг нэг ном уншиж болкуушд хоороороо нэг ном уншкуу бол зарим нь номоо мартана голоор чанасан мах, сайхан хүүхэн, пиав бодно, тэр үед нөгөө нэг лам нөхөж уншиж байх ёстойн. Тэрнээс ганцаараа уншсан ч болно л доо. Бие биенээ дэмжидэг бараг конвээрийн системтэй тиийм үйл ажиллагаа шүү дээ. Бас л хүнд ажил шүү дээ базарваань.
Банк лам 2 гэдэг бол эцсийцэст итгэл дээр тогтдог бизнес шүү дээ. Хэзээ ч үйлчлүүлэгчид үнэхээр номоо уншиж байна уу гэж тагнаж чагнахгүй, тагнаж чагнаад ч яль нь ямар ном болхыг мэдэхгүй шүү дээ лениний боть уншаад суужээсэн ч яахуу дээ. Үйлчлүүлэгч этгээд энэ мантгар цагаан үнэхээр ном уншина даа, энэ жил би ямар ч үйл хийсэн найдвартай болж байгаан гэсэн итгэл өвөрлөөд надад мөнгөө өвөрлүүлээд гарах л хамгийн чухал.
Энэ нь ирэх жилийн нүгэл хилэнц лай ланчигыг нь үүрж байгаа болхоор нөгөө талаар даатгалын бизнес болж таараад байгаан. Тэхдээ даатгалыхыг бодуул нөгөө засал хийлгэсэн хүн маань зиа би энэ жил паагталлаа чи муу ном уншиж, муу засал хийж мөнгөө буцааж авий, одоо үнэгүй уншиж янзалж өг гэхгүй бид ч зарагдсан барааг буцаахгүй гэж хэрүүл хийхгүй шүү дээ. Үйлчлүүлэгчид маань элдэв юм болуул дахиал ном уншуулах гэж ирдэг болхоос өмнөх уншуулсан номныхоо хүчин чадлыг нэхэмжилж ирэхгүй. Зуун хувийн ашигтай бүүр нэмүү зуун хувийн ашигтай даатгалын бизнес байгаан.
Аливаа бизнест зардал гардаг бол манайд зардалсаад байх юм үнэндээ байхгүй. За лам бидний хоол цайны зардал л гарна шүү дээ. Тэрийг үйлчлүүлэгчид маань өдөр өдрөөр нь даачдаг юм амар шүү дээ. Хоолны сонголт жоохон тааруухан юм билээ цагаан будаа, хэвийн боов. Бид чинь муу ч гэсэн хүншд өөр юм идмээр л байшд. Үүнийг би хамба болхоороо шууд өөрчилнө гэж боджоогоо.
Эцэст нь манай нэг салбар бизнес байдаг нь бурхан юмаа. Тэр нээх шалихгүй л дээ тэхдээ л өмнө нь хүмүүс мөнгө тавиад байдын. Арван жилийн өмнө таануусын тавьсан мөнгө одоо хүртэл бурхныхаа өмнө хураагдаад байжээдэг гэж боджээнүү. Гүү л байхгүй юу. Тэрийг харин яаж зарцуулдагыг хэлкүү ээ би. Энэ бол байгууллагын дотоод нууц шүү дээ.
Энэ бусад шашныхан манай гандангыхан шиг мөнгө олохоо мэдэхгүй үнэн мудаак гаруудаа. Эсвэл бусад шашинчид нүгэл хилэнцээ тэгээд аргалчихаа мэдэхгүй бас ирээдүйгэээ өөрөө биш лам нараар аргалуулаад өөрсөнөө сайхан хайнга зүгээр л явжаахаа мэдэдгүй хүнд гарууд байдаг байх.
mng
mng
би
би
би
би
Buddaaa
oogii
lambugai
lambugai
Ganaa
supreme
Blackpolo
Saraa
Marvel
bi
tosviin hun
Гампад
tulgaa
baajii
baajii_0916
medehgui ee sdaa
chutgur
Иргэн Б
muugii
Зочин
Гандан ХХК
Зочин
shooter
GalErdene
Зочин
Зочин
ñàéõàí áàéíà ààà
koreagaas
Зөгий
Зочин
Зочин
oogii
Oyungerel
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
enerel
Зочин
Zochin
bibolbi
bibolbi
bibolbi
Зочин
Зочин
Зочин
bodol
haraalch lamd
baska drd
cyranos
oyun
хараалч лам
hehe
оогий
zochin
sa
lamaa gej
good one
Sunday
bold
unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
uhel chini ireh tsagt
unen
Зочин
Зочин
Зочин
asds
áóðõíû øàâü íàð
hmm
moojig
Shaman
b
Зочин
name
Nonna
Зочин
kkk
Зочин
noogii
irgen
beelzibub!
х
ehul
Зочин
Зочин
longperson
eegii
eegii
Зочин
Зочин
Зочин
Kid