Төр түгшээсэн тавхан үг
“Ерөнхий прокурор Алтанхуяг огцрох өргөдлөө өглөө” гэхэд тэдний үхэх гэж байгааг харав уу.
“Ерөнхий прокурор Алтанхуяг огцрох өргөдлөө өглөө” гэхэд тэдний үхэх гэж байгааг харав уу.
Гэмт хүн гэлбэлзэнэ дайрт морь дайвалзана гэдэг үг байдаг. Бас айсан хүнд аргал хөдлөнө гэж ч ярьдаг. Манай төрөөс төрсөн тэрбумтангууд ойрдоо айж гэлбэлзэж түгшиж сандралдаж явна. Айсан түгшсэн гэмт хэрэгтэнгүүдийн нүдэнд аргал биш Алтанхуяг прокурор ажлаасаа халагдан хөдлөж хамгаалалтгүй болох гээд байна. Улс оронд зуд турхан болоод, төсөв даахын аргагүй алдагдалд ороод, ард иргэд 70-хан мянгын төлөө дарагдаж үхэх гээд байгаад нь манай дээдсүүд санаа зовсондоо сандарч давхиад байгаа юм бишээ. Зүгээр л “Ерөнхий прокурор Алтанхуяг огцрох өргөдлөө өглөө” гэсэн таван үг л төрийн ордныг бужигнуулаад тавьчдаг байгаа. Монгол улсын Ерөнхийлөгч Шүүх, Прокурор, Авлигатай тэмцэх газрын томчуудыг өөрчлөхөөр шахаж гэхдээ хүч дутаж, Хууль зүй дотоод хэргийн сайд нь өөрчлүүлэхгүй гэж гүрийж хүч илүүрхэж тэмцэлдэж байгаа нь үнэн л дээ. Алтанхуяг прокурор огцрох өргөдлөө өгчээ гэсэн сургаар аянга цахилгаан буучихсан юм шиг сандралдаж давхихыг нь хараад инээд нь хүрсэн хүн олон ч яагаад сандралдаад байгаагийн нь учрыг олоогүй хүн түүнээс хавьгүй олон байгаа байх. Ерөнхий прокурор М.Алтанхуяг огцрох өргөдлөө өглөө гэдэг мессэж Бор шувуу их инээдтэй тарсан байдаг. Энэ мессеж тэдний хардаад байгаа Ерөнхийлөгчийн зүгээс гараагүй. Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба гэдэг байгууллага зөвхөн албан ёсны мэдээг албаны хүйтэн үгээр тарааж байдаг юм. Ингэх ч ёстой байх. Үнэхээр өргөдлөө өгөөгүй прокурорыг огцрох өргөдлөө өглөө гээд мэдээлбэл мэдээллийн албаныхан нь хоолноосоо салахгүй юу. Төрийн ордны ховыг жолооч, туслах, сэтгүүлч зэрэг доодчууд тараадаг төдийгүй тэднээс сонсож болдог. Ордны баруун жигүүрийн кофений газар хоёр сэтгүүлч ингэж ярьсан байна. Валютын ханш доргих хүртэл аливаа төрийг чичрүүлдэг мэдээ ямар мэдээ байдаг талаар буу халав. Засгийн газар огцрох, Ерөнхийлөгч мэдэгдэл хийх, Газар хөдлөх, улс орныг хамарсан гамшиг тохиох зэрэг цөөхөн тохиолдолд төр түгшиж парламент сандарч валютын ханш ч доргидог байна. Онол практикаар шалгарч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг мэдээлэл энэ гэнэ дээ. Энэ үгийг сонсож байсан нөгөө нэг сэтгүүлч нь: Манай парламент наадахыг чинь тоохгүй ээ. Харин Ерөнхий прокурор огцрох өргөдлөө өглөө гэвэл газар хөдөлсөн юм шиг сандралдана гэж золигтжээ. Цаадах нь бүүр гайхаж яагаад гэжээ. Яахав. Аваргуудын Утга шилжүүлж ойлгоно уу. Авлигачид гэж бичихээр эрхэм гишүүд нэр төр гутаалаа гэж шүүхэд өгч шоронд суулгах гээд байдаг юм Г.Д мөнгө угаасан том том хавтастай материалыг ерөнхий прокурор цефендээ хийгээд хав дарчихсан байгаа. Муу нэрт цагдаагийнхан ялангуяа эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхийнхэн, дунд шатны мөрдөн байцаагчид төрөөс төрсөн, төрд амь хоохойлж тэрбумтангуудын олон зуун сая долларын гэмт хэргийг илрүүлээд холбогдох газар нь тушаачихсан байдаг байна. Харин цагдаагийн томчууд тэгээд улсын прокурор дээр очоод таг болдог юм билээ. Харж л байгаарай Алтанхуяг огцорно гэж дуулдвал тэдний хувьд аянга буусан юм шиг л болж бужигналдана гэж мэдэмхийрчээ. Нөгөө нэг нь харж л байя гээд энэ яриа өндөрлөсөн байна. Алтанхуяг огцрох өргөдлөө өгчээ гэдэг худал үг мань хоёрын нэгний нисгэсэн бор шувуу болов уу. Нээрээ л Ерөнхий прокурор Алтанхуяг халагдах өргөдлөө өглөө гэсэн сургаар манай парламентийн зарим нь нойргүй хоносон сурагтай. Лав л их сандарцгаасан. Энэ мэдээлэл МАХН-ын удирдах зөвлөлийг шөнө хуралдуулав. МАХН-ын бүлгийн дарга Лүндээжанцан бага зэрэг улайчихсан. МАХН-ын удирдах зөвлөлөөр Алтанхуягийн асуудлыг авч хэлэлцээд тийм юм байхгүй гэж тогтоолоо гэсэн үү нэг хөгийн мэдэгдэл хийгээд зогсож байгааг уншигчид маань харсан байх. Бажигдагсад ерөнхий прокурорыг намаас нь түтгэлзүүлсэн хуулиа хүртэл мартсан. Монгол улсын Ерөнхий прокурор Алтанхуяг МАХН-ын гишүүн биш шүү дээ. Гэтэл Ерөнхий прокурор Алтанхуягийг өөрийг нь байхгүй үед МАХН-ын удирдах зөвлөл нь яаран хуралдсаны учир юу билээ. Шог байгаа биз. МАХН-ын бүлгийн дарга Лүндээжанцан “Ардын элч” гэдэг кинон дээр нэг ноён ард түмний өмнө гарч ирээд “тайван амгалан байцгаа“ гэдэг шиг юм ярьсан. Ерөнхий прокурор Алтанхуягийг огцорлоо гэхэд ард түмэн сандарсангүй, бүүр тоосон ч үгүй, валютын ханш ч хөдөлсөнгүй. Харин Лүндээжанцан даргын мэдэгдэл нөгөө аваргууддаа зориулсан байх. Тэдэндээ хандаж тайван амгалан байцгаа, цаг цөвүүн болж байна. Хойшид болгоомжтой идэж ууж бай. Алтанхуягийг хоёр жил огцроохгүй ээ гэсэн дохио болов уу даа. Гэмтэнгүүдийг гэлбэлзүүлсэн, төрийн ордныг түгшээсэн таван үг. АЛТАНХУЯГ ПРОКУРОР ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГЛӨӨ. Энэ таван үгийг дуулаад манай томчууд цус харваж үхэхнээ. Тавхан үгэнд танигдаад байгаа юм биш үү.
ItammofsBeest
xans
inda
Зочин
Зочин
ардын нэг
áàëæèä
Зочин
Зочин
Зочин
Èõ çàéðàí
Зочин
Мөөжиг
Чимэд
unen ug bna
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Санатугай
хүн
Зочин
Зочин
uils
Өвгөн
Unuudur