Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Түүхэн уулзалт
Буддын шашны тэргүүн Далай лам Вашингтонд айлчилж байна.
Буддын шашны тэргүүн Далай лам Вашингтонд айлчилж байна. Өчигдөр Америкийн Ерөнхийлөгч Барак Обама түүнийг хүлээн авч уулзаж Хятадын эрх баригчдыг нэлээд бухимдууллаа. Хаалттай хаалганы цаана болсон уулзалтын дараа Далай ламыг сэтгүүлчид хүлээж байжээ. Буддын шашны тэргүүн тэдэндтэй уулзахдаа ихэд аз жаргалтай байгаа гэдгээ хэлээд сэтгэл зовоосон олон асуудлаар ярилцсаны дийлэнх нь Түвдтэй холбоотой байсан гэв. Түүний саналыг Америкийн Ерөнхийлөгч нааштайгаар хүлээн авсан хэмээн мэдэгдлээ.
Америкийн төрийн тэргүүн өнгөрсөн оны сүүлчээр Далай ламтай уулзах гэж байгаагаа анх мэдэгдсэн юм. Энэ тухай яригдаж эхэлсэндаруйд Хятадын эрх баригчид эсэргүүцлээ илэрхийлсэн. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч “Түвдтэй холбоотой нарийн бөгөөд түвэгтэй асуудлыг ойлгоосой гэж АНУ-д уриалмаар байна” хэмээн мэдэгдсэн юм.
Барак Обамаг Ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авсаны дараахан Далай лам Америкт очсон. Гэвч Америкийн төрийн тэргүүн түүнтээй уулзаагүй. Үүнийхээ төлөө ч Барак Обама нэлээд шүүмжлүүлсэн. Тэрээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээс өмнө Хятадын эрх баригчдыг бухимдуулахыг хүсээгүй тул ийм шийдвэр гаргасан байна.
Барак Обама Ерөнхийлөгчийн албыг хүлээн аваад Америкийн гадаад бодлогод нэлээд өөрчлөлт хийсэн. Хамгийн түрүүн Ирак, Афганистаны асуудлыг түргэн шийдэхийн тулд хэд хэдэн шийдвэр гаргасан. Түүний шийдэх гол асуудлуудын нэг Хойд Солонгос болон Ирантай хэл амаа ололцох явдал. Тус хоёр орны хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрийн асуудлаар зөвшилцөлд хүрэхэд Хятад хамгийн их нөлөөлөх орны нэг. БНХАУ уг асуудлаар ямар байр суурь баримтлахаас үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь шалтгаална. Тиймээс Хойд Солонгос, Ираны эрх баригчидтай зөвшилцөлд хүрэхийн тулд Хятадтай “найрсаг” харилцаатай байх хэрэгтэй. Түүнээс гадна эдийн засгийн салбараас эхлүүлээд Америк, Хятад хоёрт бие биеэсээ хамаарах зүйл нэлээд байгаа. Үүнийг аль аль нь сайн мэдэж байгаа. Гэвч үндэсний эрх ашиг, эрх мэдэл гээд буулт хийхйгү байх шалтгаан ч бий.
Далай лам Вашингтон хотноо сэтгүүлчидтэй уулзахдаа Хятадын эрх баригчдад хандан асуудлыг илүү өргөн хүрээтэй авч үзэхийг уриалаад “Нэг талаас нь авч үзэх юм бол асуудлыг цогцоор нь хараж чадахгүйгээс хандлага нь бодит бус болно. Тиймээс ч Хятадын явуулж байгаа бодлого нь надад заримдаа хүүхэдийнх шиг санагддаг юм.” гэжээ.
Далай лам Түвдийн автономит эрхийг өргөжүүлж, үндэсний уламжлалт соёлыг нь хадгалан үлдээхийн төлөө тэмцэх болсон. Хятад Түвдийг тавихгүй гэдэг аль хэдийнээс тодорхой болсон. Харин Америкийн эрх баригчид Далай ламын хэлдэгээс асуудлыг цогцоор нь авч үзсэн тул Буддын шашны тэргүүнийг хүлээн авч уулзлаа.
Ю.Дэлгэрмаа
Улс төрч - Ламтан
massajist
batsukh
batsukh
nomuunaa
delre
Зочин
j
Зочин
Болдоо
Болдоо
MYANGAN
N
hyatad sonotygei
bi