Энэ 7 хоногт
Юлия Томишенкогийн ирээдүй бүрхэг байна
Украины Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуулийн албан ёсны дүн гарч Виктор Тимошенко ялалт байгуулсан билээ.
Украины Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуулийн албан ёсны дүн гарч Виктор Тимошенко ялалт байгуулсан билээ. Түүний өрсөлдөгч маш бага саналаар ялагдсан Ерөнхий сайд Юлия Тимошенко үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр өчигдөр орой орон нутгийн цагаар 17.00 цагт Украйны Захиргааны дээд шүүхэд гомдол гаргалаа. Тэрээр иргэний хувьд өөрийн биеэр хууль сахиулах байгууллага дээр очиж өргөдлөө өгсөн. Түүнийг намынх нь нөхдүүд дагалдан явсан нь учиртай аж. Ерөнхий сайд Юлия Тимошенког Захиргааны дээд шүүхийн байранд очиход Виктор Януковичийн талынхан хүлээж байсан гэнэ. “Бүс нутгийн нам”-ын гишүүн А.Стоян Засгийн газрын тэргүүний замыг хөндөлдөж явуулахгүй байхыг завджээ Гэвч Ерөнхий сайд намынхаа нөхдүүдийн тусламжтайгаар шүүх рүү түвэггүй орсон байна. Харин “Бүс нутгийн нам”-ын гишүүн А.Стояныг оруулсангүй.
“БЮТ” намын тэргүүн сонгуулийн дүн хэрхэн луйвардсан баримтуудыг өргөдлийн цуг өгсөн. Одоо ямар шийдвэр гаргахыг хүлээх үлдээд байна. Украйны хуулинд зааснаар Захиргааны дээд шүүх ойрын өдрүүдэд уг асуудлыг авч хэлэлцэх ёстой юм.
Ерөнхий сайдыг шүүхдэж байх хооронд Украйны парламент түүнийг Засгийн газрын тэргүүнээс огцруулах асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж байна. “Бүс нутгийн нам”-ынхан “Манай Украйн” намтай эвсэл байгуулахаар хэлэлцээ хийж байгаа гэнэ. Хэрвээ тэд тохиролцоонд хүрэх юм бол Украйны улс төрийн хүчнүүдийн харилцаанд томоохон өөрчлөлт гарна. Ялалт байгуулсан Виктор Янукович тэргүүтэй “Бүс нутгийн нам”, “Манай Украйн”-тай эвссэн тохиолдолд парламентад олонх болох юм. Ингэснээр эвсэлийнхэн нэлээд асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар шийдэх боломжтой болно. Тэд юуны түрүүн Засгийн газрыг хэнээр тэргүүлүүлэх, аливаа асуудлыг шийдэх гэнэ. Ийнхүү “БЮТ” намын тэргүүн Юлия Тимошенкогийн ирээдүй бүрхэг болоод байна. Хэрвээ шүүх түүний өргөдлийг үндэслэлгүй гэж үзвээс ойрын дөрвөн жилд тэрээр Украйны улс төрд бараг орон зайгүй болно гэсэн үг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтын үеэр ажилласан олон улсын ажиглагчид санал хураалтыг шударга болсон хэмээн үзэж байгаа. Тиймээс ч Виктор Януковичийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн. Харин уржигдар болсон парламентын хуралдаан дээр “Бүс нутгийн нам” болон “Манай Украйн” намын гишүүд хүч хавсарч байж шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг энэ сарын 25-ны өдөр тангараг өргүүлэх шийдвэр гаргасан.
Ю.Дэлгэрмаа
halh
уншигч
mongol
mongol
baabar
Зочин
oros
teneg
Ajaa taij
Ajaa taij
Ajaa taij
Зочин
Зочин
Za za
Зочин
chandler