Хичнээн худлаа ярьлаа ч гэсэн баримжаа гэж бас байдаг юм шүү!
Ойрд зурагтаар нэгэн суртчилгаа маш олон давтагдаж гарах боллоо.
Ичгэвэргүй амьтас. Мөнгөний төлөө юугаа ч худалдах юмаа. Би хэзээ ч хаана ч тэгэж хэлээгүй. Айлд гурван мянган төгрөгний танилцуулга оруулж өгөхөд 60 мянган өрхтэй газар бол 180 сая болчиж байна л гэж нэг удаа ярьсан. Дээрх номын хувьд би зохиогоогүй, Сайханбилэг өөрөө санаачлаад Цэнддоогоос тусламж авч хамтарч бичсэн юм. Комикс зурахад зах зээлийн ханш нүүр нь 20 мянган төгрөг байдаг. Тэр хоёр Мөнхбаяр гэдэг залуугаар 48 нүүр зуруулаад сая төгрөг л өгсөн байх. Хэвлэхийн хувьд надад хэвлэх үйлдвэр байхгүй. 50 орчим нүүртэй өнгөт ном олон хувь хэвлэхэд нэг нь 800 орчим төгрөг л болох байх. Одоо яг сонгуулийн үеэр хэвлэх үйлдвэрүүдийн үнэ дажгүй нэмэгдчихээд байгаа. Сайханбилэгийн хэвлүүлж байх үед үнэ бага байсан. Тэгээд ч өөрөө Баянзүрхийн 54 мянган өрхөд бүгдэд нь тараах гэхээр өртөг их болоод байна гээд яг талаар нь буюу 27 мянгыг хэвлүүлнэ гэж байсан. Ингэхээр хол хадаад л нийтдээ 25 сая төгрөг болоо биз. Хуучны нэг кинон дээр Содном гуай “Худлаа ярихад баримжаа гэж бас байдаг юм шүү, дүү минь” гэдэг шүү дээ. Энэ сонгууль өртөг өндөртэй байгаа нь үнэн л дээ гэхдээ ганц ном хэвлүүлэхэд 500 сая байхдаа яахав дээ! Өөр төрлийн гүтгэлэг байна. Баянгол дүүрэгт тарж буй нэгэн хэвэлмэлд миний зургийг тавиад доор нь “Мөнх-Оргил, Энхбат хоёрыг дэмжээрэй” гэж би хэлсэн маягтай байх жишээтэй.
Ингэж гүтгэж байх ямар хэрэгтэй юм бол?
Мөнгө, мөнгө мөнгө. Одоо зурагтаар суртчилгаа явуулахад нэг секунд нь гурван мянган төгрөгөөс наашгүй байгаа. Энэ гүтгэлэг нь нэлээд олон минутын эвлүүлэг байна билээ. Бүх зурагтаар хавтгай цацаж байна. Тэгэхээр учир тоймгүй мөнгө гарна биз? Үүнийг Сайханбилэгийн өрсөлдөгчид төлж байгаа. Яг үүгээрээ шүүхэд хүртэл хандсан байгаа юмаа, тэр бацаанууд.
Захиалагчид өөрснөө нүүрээ гаргахгүй байна шүү.
Захиалагчдад баас сэжиглэхгүй барьж чадах өөдгүй амьтад хэрэгтэй байдаг юм. Залуу хүн амьдралаа өөд татахад мөнгө хэрэгтэй л дээ. Мөнгө бол маш чухал зүйл. Гэхдээ мөнгөний төлөө баас гараараа барьж бусад руу цацаж амьдралаа эхлэхээр ямар өөд байхав дээ. Ийм залуучууд олныг харсан, ялангуяа сонгуулийн үеэр биеэ үнэлээд явах нь их байдаг. Түрүү түрүүчийнхээс нь олигтой явааг нь нэгийг ч хараагүй. Хүмүүс муухай шүү дээ. Хүн гүтгэх болохоороо хөлсний алуурчин хайдаг. Ийм юм хөлсөөр хийдэг хүмүүс өөрснөө баас шээстэй хутгалдчихсан, хүн ойртохоос сэжиг хүрмээр юм болчихсон байдаг. Тэдэнд хэдэн цаасыг нь холоос шидэж өгөөд л ашиглана. Ингэсээр сүүлдээ захиалагчид хэнд ч харагдахгүй алга болно, өнөө хөөрхий заваан чинь улам аймаар юм болж сүүлдээ хүн ойртохоос сэжиглээд нүүр буруулдаг юм. Ийм замаар хориод жилийн өмнөөс замнасан олон хүмүүс хөөрхий сүүлдээ гудамжны архичин болж дууссан даа.
Хүнийг ном тараалаа гэж буруутгах юм. Гэтэл улайм цайм мөнгө тарааж байгаад баригдаж буй олон хүн байна. Тэрэнтэй харьцуулахад ном бол буян биз дээ? Тийм л шудрага сонгууль хүсээд байгаа юм бол юун түрүүн мөнгө, эд бараа тараадгуудтай л зууралдмаар юм.
Азгүй л байхгүй юу. Мөнгө тараадгуудын өрсөлдөгчөөс захиалга ирэхгүй байгаа нь “шудрага” болж алиалахад нь саад болоод буй хэрэг. Гэхдээ энд цаад захиалагчийн хорсол атаархал илүүтэй тод харагдаж байна.
Саяхан Дорлигжавын тухай нэг заваан нэвтрүүлэг хийгээд л зурагтаар цацаад байна билээ.
Захиалагчид ичгэвэртэй юм хийж байгаагаа нэг муу төсөөлөөд байдаг болохоор нэр нүүрээ их нуудаг юм. Харин захиалга гүйцэтгэгчид нэг л их эх оронч дүрээр нүүрээ халхлах гэж алиалдаг юм. Наад шудрага сонгууль гэгчийг чинь би эхнээс нь ажиглаад л байсан юм. Сонгууль дөхөхөөр нэг мөсөн баяжина гэж эхнээсээ төлөвлөсөн нь харагдаад байсан л даа. Гудамжны дэнгийн гэрэлд үдшээр хагас нүцгэлээд зогссон будагтай хүүхэн яах гээд байгаа нь мэдэгдэгтэй адил. Одоо сонгууль дууссаны дараа эдний ханш хэсэг өсөх байх. Сонгуульд ороод шатчихсан хүмүүс эднээр жаал зугаагаа гаргах болов уу. Эв эрүүл зүгээр л шудрага ердийн иргэн, тэгээд хар нялх амьтан сонгуулийг шудрага болгох гээд үхэн хатан зүтгэхээр сонин биз? Цорын ганц эх оронч. Ер нь монгол хүн айхавтар зарчмын юм яриад унахаар л ард нь мөн ч өчүүхэн хувийн сонирхол нь жижиг гэхгүй цухалзаад унадаг юм даа. Эх орноо хайрлаж гадаадын компанийг хөөн цуглаан жагсаал хийгчид нэг компаниас 250 мянган доллар, нөгөө компаниас бүр 50 сая доллар ичих ч үгүй өөрсөддөө нэхэж эх орноо нэвт хайрлаж байсан баримт ч бий.
Монголд нууц юм байдаггүй юм шүү дээ. Дорлигжавыг гүтгэсэн нэвтрүүлгийг түүний өрсөлдөгч Чойжилсүрэн захиалж Монгол зурагтын Го Бадарч хийсэн юм. Захиалга уг нь зөндөө байна шүү дээ. Сайн сайхан юмны тухай. Ингэхээр авъяас чадвар хэрэгтэй. Ийм амьтад мэдээж авъяас чадваргүй байдаг учраас сайхан юм хэн ч захиалдаггүй юм. Гар дээр нь баас тавиад л “тэрний нүүр рүү цацчихаад ир” гэхэд ийм юманд харин ямар ч авъяас хэрэггүй, зүгээр л дүүрчихсэн новш байхад л хангалттай. Гэхдээ ийм хүмүүс үргэлж байсан. Үе үед байсан. Хойшид ч байх болно. Эд хүн төрлөхтөнтэй нэн эртнээс хамт оршиж ирсэн юм. Иймээс харин ч огт алга болчихвол гайхшрам юм болно.
Энэ жилийн сонгуулийн нэг сонин онцлог бий шүү. Өрсөлдөөн нэг намаас дэвшигсэдийн хооронд илүү хүчтэй яваа. Нөгөө нам эвслээс төрөгсөд хоёр дугаар зэрэглэлийн өрсөлдөгч. Ингэхээр хамт зогсож тэврэлдэн зургаа авахуулж гудамжаар нэг наасан мөртөө намын нөхрөө хог шааруудад мөнгө төлөн гүтгүүлж байна. Өөрөөр хэлбэл гүтгэлэг захиалагчид нь өөрийн хүмүүс болж. Харин могой барьдагууд нь хэвээрээ л дээ.
ядуу монгол ичиг ичиг