Шинэ жил болоогүй байхад л би цагаан сарын наастер орцон. Яадын ганц дуртай баярынхаа наастерыг эртхэн оруулаад орйохон гаргаж байх хэрэгтэй гэдэг зарчимтай. Цагаан сар нь сайхан баяр.


Би ингэдийн битүүний өдөр бөх үзчээд маргаашынхаа их аян дайны маршрутаа зурчаад ядрахгүйн тулд эрт унтанаа. Маршрут маш чухал олон айлыг цаг алдалгүй орох гол баримт бичиг болно. Шинийн нэгэнд тэртээ тэргүй айлын бууз идэх тул 2 өдрийн өмнөөс оогт юм идэхгүй гэдсээ сойно гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд баримталдаг байх гэж найднам. Өглөө босоод шар торонд хэдэн сонин хийж аваад булдруу толгойлоол шар тороо салхинд хийсгээл гараад шидчийшдээ. Яаж байгаан гэхээр айлын өгсөн бэлгийг хийх газаргүй цамцаа өмдөн дотуураа чихээд цамцруугаа бэлгээ хийж явах нь их төвөгтэй байдгаас тэр. Сонин бол их чухал айлд хоосон тор барьж орж байхаар худлаа юм авч яваа дүр эсгэж байгаад бэлэг багтахаа болиод ирхээр сонингоо гаргаад шидчихнэ гэсэн үг. Сонинг хаяхад ямарч гарзгүйшдээ. Бас хэвийн боов хугачаад шар торондоо хйичэх хэрэгтэй зуудаг нохойтой айлуудын нохойд хаяж өгөөд ороод явчихна шүү дээ. Миний энэ ухаан ууу ундарч байдаг янзын хог шүү.


За айлд ороод урд өдрийн үзсэн бөх их хэрэг болноо. Ярих  юм олдохгүй нээх бөхийн хорхойтон шиг айлын хар хүнтэй битүүний бөхийн тухай бүлтэрч өгнө шүү дээ. Бөх үзээгүй бол худлааа тооно ширтээл сууна онигоо шүү дээ. айлын гэрийн эзэгтэй цай хийж өгхөөр битгий ууу амсаал орхино. Яаж байгаан бэ гэвэл мань мэт шиг түймэрддэг гаруудад хүндтэй зочидтой давхардаж таарахгүй л бол шинээр бууз жигнэж өгнө гэж байхгүй бөгөөд өмнөх зочны баралгүй үлдээсэн хатаж эхэлж буй буузыг өгнөө. Тэрийг нь цайндаа хийж зөөлрүүлж иднэ гэж байгаа. Олон жилийн туршлага шүү дээ. За тэгээд хотыхны айраг гэж гэдэс дүүргэхээс хэтрэхгүй бөгөөд идэх дур хүсэл байхгүй болгодог тул ууж болохгүй ээ. Браашиг ууж болно согтоход нэмэртэй. Архи сайн ууж бай хоолыг доош нь нам суулгана шшүү дээ.


Айлын эзэгтэй орны хөндийрүүгээ цаасан хайрцаг юмуу чемоданд хийсэн юмруу сарвайнгуут хэлэх хэрэгтэй. "Бэлэг хэрэггүй эээ яахын та нарт дараа болхын нэмэр хөлдүү бууз байвал хэдийг өгчих ганцаараа хүнд амар юм" гэж хэлэхээр ихэнх нь бууз өгдөгүй ч нэлээд хэдэн айлаас тав зургаан бууз дөнгөчих нв шүү дээ. За тэгээл маршрутын чиглэл хол айлаас гудамжруугаа дөхөж дуусахаар байхгүй бол согтоод ирхээр харьж барахгүй айлын эзэгтэйд ад болж айлд хоног төөрүүлэх хэрэг гарна шүү.


Бас байрны цэвэрхэн айлуудаар орох хэрэг гарвал бүтэн оймстой явахгүй бол гутлаа тайл гэдэгшүү дэээ. Би ч хэдэн жил байрны айлаар орсонгүй дээ. Намайг оруулдаг ч хэн байхав. Үхсэнээ хийгээд өдөржингөө айл хэсээд байдын гэжүүү. Айл хэсхээр манайх цоожтой болхоор бэлэг горьдсон бацаануудтай "Манайх цагаан сар хийдэгүй, Тэр чинь бэлэг бишээ би өөрөө өмсөх оймс, чихэр байхгүй эээ, айлын өгсөн бэлгийг би юу гэж та нарт өгдийн, гарцгааа, нөгөө бүлэглэлүүддээ хэлээрэй манайхыг бэлэг өхгүй байгаа гэж бас хаалга ирээд балбчады шүү" гэсэн хэрүүл хийхгүй амар байдын.


Орой

Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз татуулаад

Цагаан сарын баяр минь

Цадиггүй сайхан боллоо гэж дуу аялж ирээд муу шар нохойдоо "Үхсэн чи муу юу юм бэ, Юм хум олоод идцэн овоо байнаа, Би чамайг хаанаас ирсэнийг ч мэдкүү, ядаж чамд нэр ч байхгүйшдээ. Чи гэрт дахиж баавал зовлоготой чинь ярий шүү, Би тортой бэлэгээ хаячиж, ууг нь хаяагүй байсан бол маргааш энэ хэний бууз вэ гэдэг тааварт тоглоом тоглох байсын. Хөөөе хүн агсан тавиад байхад унтаад байдаг юу вэ чи за маргааш агсан тавьхаас сэрэхгүй нь л дээ энэ муу" хэмээн агсан тавьсанаар цагаан сарын баярын нэг өдөр дуусгавар болийшдээ.


За тэхээр ийм дүрмүүд байна

0. Гэдэсээ 2 өдрийн өмнөөс сой

1. Битүүний бөхийг сайн үз

2. Маршрутаа маш оновчтой бөгөөд тодорхой, цаг хугацаа хэмнэсэн орчиноо зөв үнэлсэн байдлаар гарга

3. Тор болон түүний доторхи сонин, хугархай хэвийн боовыг мартаж болохгүй

4. Цайг гүйцэд ууж болохгүй. Цай их идэхийн үндэс

5. Граадуус багатай гэдэс дүүргэдэг айраг ууж болохгүй оронд нь архи, болон браашиг уу

6. Бэлэгний оронд хөлдүү бууз авах оролдлого сайн хий

7. За тэгээд бүтэн оймс олж өмсөхийг бод