“Төрийн ордны золголт” түүхэн инээдмийн драмм
Жил жилийн цагаан сараар төрийн ордонд “ төрийн ордны золголт” гэж нэг лайтай гоё “жүжиг” тавигддаг юм.
Хаадын дүрд сайдууд тоглож,эрхэм гишүүд загвар өмсөнө.
Жил жилийн цагаан сараар төрийн ордонд “ төрийн ордны золголт” гэж нэг лайтай гоё “жүжиг” тавигддаг юм. Хожмоо театр судлаач урлаг судлаач, шүүмжлэгч нар эл жүжгийг инээдмийн жүжиг юмуу, түүхэн жүжиг юм уу,эсвэл эмгэнэлт жүжиг юмуу ангиллыг нь тогтооно биз. Жүжигийг хэн гэгч хэзээ зохиож хэн найруулж байгаа нь мэдэгдэдгүй болхоор хамтын бүтээл гэхээс өөр арга алга. Харин жүжгийн гол ба туслах дүрүүд, моделд Загвар өмсөгч Монгол улсын ерөнхийлөгч гэр бүлийн хамт, Монгол улсын Их Хурлын дарга гэр бүлийн хамт, УИХ-ын гишүүд, Төрийн сайдууд зарим томоохон яамны газрын дарга нар тоглоно шүү дээ. “ Төрийн ордны золголт” жүжгийн жүжигчид нь төрийн буянд хотойхооргүй бэл суусан болохоор жилд ганц дохиох цагаан сараараа тоглох дүрийнхээ хувцас хэрэглэлд гар татадгүй. Драмын театрын жүжгийн дүрүүдийн хувцас хэрэглэл хулхи байдаг юм. Хэвийн боовыг модоор зорно, алт мөнгөн эдлэлийг дуурайлган хийж шар цагаан будгаар будаж лакдана. Сайхан цагаан хөөрөгийг бол лааны тосоор хийж гурилдана. Ноён хатны дээл хувцас х гутал гэхэд л бүгдийг хямд хүний нүд хуурсан материалаар орлуулдаг бол “төрийн ордны золголт” жүжгийн хувцас хэрэглэл ёстой оригоороо байдагтаа онцлог. Битүү сувдан гутал,Үнийн ханш нь” Сая доллор” гэж дуугарч байгаа эрдэнийн хөөрөг. Хээ хуарыг нь тусгайлан захиалж Япон улсад хийлгэсэн метал утастай торгон дээл, Эрхмүүд бүсэндээ дүүжлэх жинхэнэ алтан ембүү зэрэг Монгол улсын түүхийн музейд ч байхгүй хосгүй үнэт эдлэлийг төрийн ордны золголтоос харж болдогоороо нүнжигтэй.Жүжигт тоглосон гишүүд сайдууд баян тарганаараа нөгөөгийнхөө дээр гарах гэж өрсөлдөцгөөдөг.. Энэ жилийн цагаан сараар өмсөх АН-ын “сумо” Батбаяр өөрийнхөө дээлэнд 10 сая төгрөг, авгайн дээлэнд 20 сая төгрөг зарцуулан толгой цохиж яваа бол МАХН-ын Сайхансамбуу гишүүний өмсөх дээлийн товч нь гэхэд л 45 сая төгрөгийн үнэтэй гэж оёдолчин нь мэдээлж байна. Дүрвэд далай хааны хувцасыг амилуулсан модел сайд 32 угалзтай монгол гутал өмссөн бол, Сэцэн хааны дүрд тоглосон гишүүн 64 угалзтай гутал өшиглөн илүүрхэнэ. Сур нь харагдахгүй битүү мөнгөн бүс нэг гишүүн ороосон бол, Нөгөө нь алт мөнгөөр 12 жил товойлгон, арслан барс ноцолдуулан урласан бухын хүзүүн ширэн бүс зүүж гангарах жишээтэй. Банкир гишүүн Чулуунбатын 500 сая төгрөгийн үнэтэй хөөрөгтэй зөрүүлэх гэж Гүндалай чүнчигноров хөөрөг үнэ хаян авав. Авсан хөөргөө Лүндаа гишүүнд үзүүлэн миний хөөрөг парламентдаа нэг номер байз гэж шинжүүлэв. Гэтэл Лүндаажанцан манай намынхан чиний энэн шиг чулуугаар нохой чулууддаг юм гэж баярхан унтраажээ. Монголын “Төрийн ордны золголт”энэ жүжиг даанч зерител муутай. Зерителд ажилаа хийж яваа гадаад дотоодын хэдэн сурвалжлагч, гишүүдийн туслах, ордны үйлчилгээ аж ахуйхан, хамгаалалтын албаныхан суухдаа сууж гүйхдээ гүйж үзэж шүүн албан бусаар номинацуудад шалгаруулан ам дамжин бүтэн жил ярьдаг юм . Цагаан сарын шинийн нэгний дараа тохиох ажлын өдөр жүжиг эхлэнэ. Энэ жүжиг төрийн тэргүүн Ерөнхийлөгчид золгох, УИХ-ын даргад золгох, Ерөнхий сайдад золгох, Гишүүд хоорондоо золгох гэсэн үндсэн дөрвөн үзэгдэлтэй. Жүжгийн үргэлжлэх хугацаа хоёр цагт багтах боловч жүжиг эхлэхийн өмнө, ялангуяа жүжигчид хувцсаа солих өмсөх нь үнэн хөгжилтэй ёстой нэг бааварлаж өгнө. Төрийн гурван өндөрлөгийн машин дохио хангинуулан ирж, Эрхэм гишүүд сайдууд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж унаа тэргээ ордон тойруулан жагсаана. Туслахууд нь Эрээнээс ирж байгаа наймаачид шиг том том гахай чирэн ордны хонгилоор сүлжилдэнэ. Жүжигчдийн өмсөх хувцас үнэт эдлэл ирж байгаа нь тэр. Жүжигчид өрөөндөө дүрдээ орж хувцаслах гэж сүйд болноо. Дүрээ амжилттай бүтээхийн тулд юмуу зориг орохын тулд юмуу зуун грамм, дуртай нэг нь таван зуу ч татчихна. Битүүн шинийн нэгэнд шараа тайлаад хэтрүүлчихсэн зарим нь туслахаараа түшүүлэн хаалга үүдээ тэмтчин зогсох нь энүүхэнд . Өрөө бүрд цаана нь суугаа хүн харагдахгүй өндөр өндөр идээ засчихсан архи дарс виски хэнээс ч нуулгүй сөгнөнө. Төрийн ордонд архи дарс оруулдаггүй согтуу хөлчүү явуулдаггүй хууль энэ өдөр үйлчлэхгүй. Яагаад гэвэл “төрийн ордоны золголт” болж байгаа учраас. Сар шинээр үзэгч уншигчид маань” Төрийн ордны золголт болов”гэсэн албан ёсны хуурай мэдээлэл авдаг. Харин хөшигний цаана “Төрийн ордоны золголт” жүжигт тоглох сайд гишүүд маань хувцас солих өрөөндөө бэлтгэл хийж дүрдээ хувилах гэж яаж зовж хөглөдгийг цухас өгүүлсү. Нэгдүгээр үзэгдэл эхлэх дохиог тамгын газрынхан өгнө. Саяхан л ардчилсан төрийн сайдууд байсан төрийн томчууд хоромхон зуурын дотор Автономит Монголын хаадууд шиг хувцаслаад дүрдээ орно. Төрийн томчууд ордныхоо урт урт хонгилоор хаад хатадын хувцасны загвар үзүүлж хадаг яндар сагсалзуулан алххад гадаад дотоодын сэтгүүлчид гайхан алмайрч түүхэн зурагийг нь дарна. Эрхэм гишүүд сайдууд ч өмссөн зүүснээрээ өрсөлдөн сурталчлуулах гэж телевизийн дуран өөд дөхөн хялам хялам хийнэ.Тэр жилийн цагаан сараар Цэнгэл сайд Богдын засгийн газрын Ерөнхий сайд Сайн ноён хаан Намнансүрэнгийн дүрийг сонгосон бололтой харгадсан. Дүрийг нь гаргуун бүтээсэн. Шинэ хурган дотортой үйтэн хуар дээлний гадуур минжин хүрэм хөдөрч, 64 угалзтай Монгол гутал дүрж, хориод жипний үнэтэй хөөрөг барьсаар гарч ирхэд хэнч харсан Сайд Цэнгэл биш Хаан Намнансүрэн морилж явна гэж андуурам . Давхар давхар үтэй хувцасаар гоёод золголтын ээлж хүлээхдээ, өмссөн үстэй хувцас ордны муу умгар өрөөний халуун хоёрт ухаан алдах шахсан гэдэг. Улаан сайд бол жил бүр Сүх Жанжныхаа дүрийг сонгон бүтээдэг. Жаахан л атгар болохоос дээл малгай сайхан зохидог модел . Уртын урт хөх торгон дээлэн дээр уран хийцийн хошмогтой хантааз өмсөж жанжин малгай гозойлгоно. Харин Сүх жанжны ташаандаа зүүх ган болд сэлэмний оронд хурдан зээрд мориныхоо хөлсний хусуурыг сэлэм шиг гялалзуулж гавъят уяачын улаан залаа ар ууцаа давуулан унжуулж Сүх жанжин шиг алхална.. Арвин гишүүн улсын эх дагина Дондогдулам хатны юмуу, Мандухай сэцэн хатны дүрийг бүтээн хувцасладаг хоббитой. Олон сайхан дээлэнд их ч хөрөнгө зарна. Номинацдаа тогтмолд түрүүлсэн амжжилтыг өдий хүртэл хэнч эвдээгүй болохоор манай сэтгүүлчид “МАХН-ын Мандухай хатан” гэдэг юм. Бат-Эрдэнэ гишүүн сайханч эр монгол топ модел. Үлгэрийн баатарын дүрийг сонгон аваад нум сум хөө хуяг агсуулаад алхуулбал охидууд байтугай эрчүүд атаархам. Байнгын хороон дарга Бат-Эрдэнэ аварга малгайныхаа арав түрүүлсний алтан одот улаан залааг цагаан ноолууран дээлийнхээ ар руу сурмаг хаян, дөчин лангийн мөнгөн бүс, хөөрөг сэлтээ агсан хүнд хүнд алхан гарч ирхэд төрийн ордны хуучин муу шал хотолзом.. Нүнжигтэй сайхан эрийн “Юндэн гөө гөө” номинацыг алдаагүй явсан модел. Аваргын том атган дахь эрдэнийн чулуун хөөргийг барагтай эр хоёр гардаад ч даахааргүй нь бас л нэг онцлог. Гэвч өнгөрсөн жил “төрийн ордны золголт” жүжигт Японы сумочин Батбаяр орж ирснээр аварга маань номинацаа хадгалж чадаагүй ээ. Шинэхэн гишүүн шинэхэн хайрттайгаа хослон учиртай гурван толгой дуурийн Юндэн, Нансалмаа хоёр ч атаархамаар хувцаслан гарч ирж гайхуулсан. Энэ цагаан сараар “Юндэнг гө гө” номинацыг Бат”Эрдэнэ аврага авах болов уу, Батбаяр сумочин хадгалах болов уу бүү мэддээ. “Төрийн золголт” жүжгийн гоёлыг намаар нь ярих юм бол 80 жил төрийн буян эдэлсэн МАХН-ынхан тасархай нүнжигтэй хувцаслана. Энхбаяр намын дарга төрийн өндөрлөгүүдэд байхдаа Чингэс, Жавзандамба хааны өмсөөгүйг өмсөж эдлээгүйг эдэлж дүрийг гайхамшигтай бүтээсэнд намынх нь ялалтын нууц байгаа гэж сайдууд нь бэлэгшээдэг. Харин өнгөрсөн цагаан сарын”төрийн ордны золголт” жүжигт МАХНамын дарга Ерөнхий сайд байсан Баяр муу тоглосон. Мориноос унасан. Цагаан сараар европ хувцастай төдийгүй, нэг муу даавуу дээлэн дээр орос эсгий малгай, даавуун бүс бүсэлсэн нь бэлэг дэмбэрэл муутай төдийгүй хийморийг нь доройтуулснаас н өөрөө огцорсон гэж гишүүд нь үздэг байна . “Төрийн ордны золголт” жүжгийн муу хувцастай эсрэг талын баатаруудын дүрийг хуучин саарал даавуу тэрлэгээ сольдоггүй Гүндалай, сар шинэ тулахаар л хүнээс дээл гуйгаад гүйж явдаг Алтай, Монгол хувцасыг тоодоггүй Оюун зэрэг гишүүн бүтээж харагддаг. Тэд шилдэг муу хувцастан, харамчын номинацад шалгарна. Баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү чамд ямар хамаа байна гэгчээр төрийн томчууд юугаа өмсөж зүүнэ, чам мууд ямар хамаа байна гэж уншигчид загинах байхаа. Гэхдээ хаадууд ч юм шиг сайдууд ч юм шиг эвгүй харагддаг юм. Төрийн ордны золголт гэж байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. “Төрийн ордны золголт” төрийн ажил” юм бол хуульчлах хэрэгтэй байна. Жүжиг юм бол дөмөгхөн дэглэж Драмын театр, бөхийн өргөөнд сар шинээр тоглуулмаар юм. Нэгэнт жүжиг гэж бичсэн болохоор шүүмж хэрэгтэй. “Төрийн ордны золголт” жүжгээс зарим зан үйлийн хэсгийг хасах нь улс орныхоо нэр хүндэд нэмэртэй болов уу.. Жишээ нь эл жүжиг эхлэхээс дуусах хүртлээ. үзэгдэл үйлдэл болгонд давтагддаг хүн бүр хөөрөг зөрүүлж тамхилдаг хэсгийг хасмаар байна. Барууны зарим сэтгүүлчид хүн бүр нунтаг цагаан юм хамар руугаа чихэхээс их л сэжиглэж болгоомжилж байгаа харгаддаг юм. Манай дээдсүүд үүнийг анзааралгүй заавал тэр нунтаг цагаанаас үнэрлэхийг шаардана . Бид монгол хүн болохоор сар шинээр хамрын тамхийг хөгшид хүүхэдгүй үнэрлэх ёстой гэж мэддэгч тэд нунтаг цагаан юмыг морихуан хар тамхи гэж ойлгодог юм. Магадгүй гадаадын нэгэн хэвлэл дээр монгол төрийн томчууд баяраараа цуглаж эртний түүхэн жүжигт өөрсдөө тоглохыг би үзсэн. Тэд төрийн ордондоо цуглаад морихуан татдаг уламжлалтай гэж мэдээлбэл яана. Их хурлын Лү, Го тэргүүтэй олон гишүүд нунтаг цагааныг бүүр шуналтай ихээр хамар руугаа чихэж байгаагаагаа ядаж бусдаас нуудаггүй . За болиё цагаан сар болж байхад дэмий ч юм бичивүү дээ. Төрийн томчууд минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Алт мөнгө их хурааж, америк доллороор тэрбумтан болж, ахин дахин сонгогдохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Зочин
Зочин
Munhuu
Буурал
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
иргэн
иргэн
Choi
teneg dugar dugartaarai
Mарал
Àõ
Дугар
kkk
Bold
kkk
goeo
Hun
zochin
Ard
Bolor
kkkkkkkkkk
kkkkkkkk
kkkkkkkk
kkkkkkkkk
Smart
dorj
Зочин
Bayar
Mongol
Зочин
Зочин
b.
mss
julia
Bayanaa
Зочин
Zochin
Даваахүү
íÿìà
Nyma
spirten D
irgen
re
aeia
Зочин
aeia
Сайн зохиол
Идэвхтэн
mr ha ha
Зочин
Kokain
IZN gishuun.
Зочин
Ажигч
unshigch
molom
irgen
Зочин
dulguun
Зочин
Зочин
Үнэхээр жүжиг
Зочин
hi
Зочин
íýã èðãýí
Goe
Бурмаа
Богд
x
ýðäýíý
Барлаг
Sonirhogch
gutmaar
san.
Артаг
bug
Бабу
Бабу
энэ сайтыг
Нохой чулуудаад
Зочин
Зочин
Зочин
Dshkaa zuv ee
Ard-d
nuntag tsagaan kkk
Зочин
Ард
ha ha
Зочин
MB