Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын “2009 оны шилдэг уран бүтээлч”-дийг тодруулсан бөгөөд тэдэнд “Мөнгөн цом” гардуулах ёслол ДБЭТ-т энэ сарын 9-ний үдэш  болно. БСШУЯ-наас санаачилж Засгийн газрын түвшинд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг шалгаруулалтад урлагийн 14 байгууллагаас шилдэг уран бүтээлчдээ тодорхойлон илгээснээс дараахь нэрс шилдгүүдийн жагсаалтад дурайж байлаа. Үүнд:  

 2009 оны шилдэг:

Тайз дэлгэцийн найруулагч        ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар

                    “Нүүдэл” бүжгийн жүжгээр

Тайз дэлгэцийн зураач        УДЭТ-ын зураач Т.Ганхуяг

                    “Парисын Дарь эхийн сүм” мюзикл жүжгээр

Тайз дэлгэцийн жүжигчин        УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг

                

Хөгжимчин                ДБЭТ-ын концертмейстер Б.Солонго

М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдааны амжилтаар

Бүжигчин                ҮДБЭЧ-ын бүжигчин А.Даваахүү

Дуучин                ДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг

М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдааны амжилтаар

Утга соёлын өвийг тээгч        Ховд аймгийн морин хуурч М.Довчин

Зургийн тайлбар:

Зохиолч Д.Төрбатын цомнол, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн бүтээл “Нүүдэл” бүжгийн хэсгээс. Чухам энэхүү бүжгийн жүжгийн бүжиг дэглээч, найруулагчаар ажилласан Д.Баярбаатар болон гол дүрд нь тоглосон бүжигчин А.Даваахүү өнгөрсөн оны шилдэг уран бүтээлчээр тодорчээ.

Уг бүжгийн жүжиг монголчуудын түүх, нүүдэлчин замналыг хөгжлийн эргэлтийн шинж чанартай үе шатуудын хүрээнд онцлогийг нь харуулан базаж, хөгжим, урлагийн хэлээр сэтгэлд суутал харуулж чадсан бүтээл.