Гэнэ гэнэ орж ирэх бодлууд
-Аяа…. оюутан насны гэгээхэн дурсамжууд минь.
-Аяа…. оюутан насны гэгээхэн дурсамжууд минь. Хуушуур, хатуу багшийн зэмлэнгүй харц, шартаад ирсэн ангийн анд, намрын халуун өдрүүд, хаврын урь, халаас хоосон ч гал дөлөөр дүүрэн сэтгэл, обоорт… Аяа тэртээх өдрүүд…
*************
-Торны шувууд тэнгэрт дүүлэн нисж байна гэж зүүдлэн кайф авна. Акуурамны загаснууд номхон далайд сэлж зүүдлэн баясна. Нарсанд суугч хүмүүн нарны амьдралд алхаж байна гэж, цэргийн хүү сэтгэлт бүсгүйтэйгээ уулзаж байна зүүдлэн жаргаж байхад өвөл цагийн Улаанбаатарчууд цэнгэг агаар зүүдэлж ч чадахгүй юм гээч. Цонх нэвтэлсэн утаа хамар цоргиод дагтан гал түймэр зүүдлээд салкуу….
**************
-Шалан дээгүүр аалз гүйнэ. Залуу үсрэн очиж дэвссэн боловч оносонгүй. Аалз дэндэгнэтэл гүйгээд нуугдчихав. Залуу эргэн тойрноо ичингүйрэн харснаа “иста сайхан цочоолоо доо энэ муу аалзыг…” гэж бодон цаашаа явлаа.
****
Дарангуйлагч нийгмийн удирдагч ба ард иргэдийн харьцаа нь унтагч хүн ба сэрүүлэгтэй цаг 2-н харьцаатай нэн төстэй. Дугарлаа-дарлаа.
**************
-Дэлхийн үлгэрийн чононуудын чуулга уулзалт болж байна. Америк чононууд зодуулцан, энд тэндээ лээнт хэрээслээд наацан, сүүл мүүлээ бооцон, суга таягтай хөх няц юмнууд байна. Орос чононууд гэдэс нь онгорхой, зарим нь сүүлээ мөсөнд таслаад үлдээцэн ч байх шиг. Тэгсэн монголоос чоно ирсэнгүй гэнээ. Учрыг магдлавал бүгдээрээ арьсгүй учир шалдан харагдахаасаа ичээд ил гарч өгөөгүй юм санж. Уг чуулганаас монголчуудад үлгэрийнхээ төгсгөлд чонынхоо арьсыг хуулахаа болихыг санал болгосон и-мэйл явуулхаар тогтжээ.
********
-Нэг жоом ширээн дээгүүр гүйнгүүт хор аваад цацаа хаялаа. Салгалаад гүйгээд алга болсын. Аа нэг буланд очоо л үхээ л дээ гэсэн чинь харин үхээгүйгээр үл барам дараа нь баахан охин их жоом дагуулцан явжээдэг байгаа. Бүр сүргээрээ шүү. Золиг, андуураад үнэртэй усаа цаццан байж л дээ. Ийм явдал тохиолдуул нээрээ яанаа тээ.
Харин ч олон болгож байгаад жинхэнэ хор цацаад зүгээр юм уу....
Хятад гүрэн Өвөрмонголчуудаар Монголыг цаламдах үнэрэй ус хийгээд байна уу гэсэн саваагүй бодол төрхийн хааяа.
-Монголтой сайн нийлүүлваа, сайн шуугиулваа, Дараа цугт нь хамж авбаа...
************
Өвгөн эмгэн 2 өнхрүүш хийжээ.
- Өвгөөн өнхрүүшээ цонхон дээр тавиад хөргөчиx үү?
-Тэгээ хөө, 2 хуваагаад тавьчаарай гэж өвгөн заналтай хэллээ
****
УИХ-н гишүүн Арвинаас ярилцлага авч байна
-За манай дараагийн асуулт, та ер нь бухимдлаа яаж тайлдаг вэ?
-Хөөх би ер нь тэр тухай боджаагаагүй юм байна шүү. Өөрөө ууртай байх дуртай болохоор….
****
Цинций ринцин цинннн…. 20-р зуун Фокс кино копмани үзүүлж бааийнннн!
-Тэр тэнгэрт юу нисээд байна вээ?
-Онгоц уу?
-Шувуу юу?
-Өө биш, тэр чинь Сүүпэрмэн байна шүү дээ!
----------------------
Цинций ринцин цинннн…. 21-р зууны Монголд хавар болж байнннн!
-Энэ тэнгэрээр дүүрэн юу нисээд байна вэ?
-Онгоц уу, шувуу юу? Сүүпэрмэн юмуу?
-Өө биш эднүүс чинь хийсч яваа хогнууд байна шүү дээ!
-Аа п…! Нүүрэнд шар торны тасархай ирээд наалдчлаа!
****
Чоно эмээг нь залгичаад улаан малгайт охиныг хүлээн сайхан бодолдоо умбаж шүлсээ залгин хэвтнэ. Хаалга тогшив.
-Ороо ор охин минь гэж чоно эмээгийн хоолойгоор догдлон дугарлаа. Хаалга онгойж эхлээд охины хөөрхөн царай цухуйж, харин ардаас нь буугаа бэлэн барьсан 2 анчин ороод ирэх нь тэр.
****
-Та чинь түр зогсохыг хориглосон тэмдэг харахгүй байна уу? Торгоно доо!
-Ах нь бүр зогсоноо санаа зоволтгүй
oboort?!
99132115
uu tiim bsiimuu
zochin
bolj l baina shdee
zugeer l
zugeer l
booloo nene
janna
ddd
mind
For artushka
Цинций ринцин цинннн…. 20-р зуун Фокс кино копман
Зочин
heheh
Зочин
ddg
зочин
Зочин
ddddd
kkk