Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
В.Путиныг эсэргүүцсэн нь
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга, “Нэгдсэн Орос” намын тэргүүн Сергей Миронов уржигдар Оросын төв телевизэд ярилцлага өгсөн юм.
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга, “Нэгдсэн Орос” намын тэргүүн Сергей Миронов уржигдар Оросын төв телевизэд ярилцлага өгсөн юм. Тэрээр Ерөнхий сайд В.Путины явуулж байгаа бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд “Төсвийн асуудлаар санал нийлэхгүй байгаа гэдгээ би хэлж байсан. Бүр сүүлийн хагас жил бараг нэг жилийн туршид хямралын эсрэг арга хэмжээ авч эхэлсэнээс хойш түүнтэй санал нийлэхгүй байгаагаа олны өмнө хэлсэн. Энэ тухайгаа Владимир Владимирович Путины сонорт хүртэл хүргэсэн” хэмээн ярьсан. Оросын төв телевизээр парламентын дээд танхмын дарга ийнхүү мэдэгдсэн нь олон хүний гайхлаг төрүүлээд байна. Ярилцлага гарсаны маргааш нь буюу өчигдөр Сергей Мироновыг буруутгаж “Нэгдсэн Орос” намын төлөөлөгчид түүнийг ширүүхэн шүүмжилсэн. Намын хариуцлагатай ажилтнууд ийм мэдэгдлийг ууччилж чадахгүй гэнэ. “Нэгдсэн Орос”-ын нарийн бичгийн даргын орлогч хэлэхдээ “Хэрвээ Миронов сөрөг хүчний байр суурийг баримтлахаар шийдсэн бол миний бодлоор хашиж буй албан тушаалаасаа огцрох нь зохистой гэж бодож байна. “Нэгдсэн Орос” нам түүнийг энэ албанд томилсон” гэжээ. Тус намын өөр нэг хариуцлагатай ажилтан “В.Путиныг дэмжихгүй гэж мэдэгдсэн нь В.Миронов хувь хүнийхээ хувьд үгүй болж байгаа гэсэн үг” гэсэн. Ийнхүү түүнийг намынх нь нөхдүүд элдэвээр хэлсээр байна.
Сергей Миронов 2001 онд Холбооны Зөвлөлийн даргаар томилогдсон. Улс орон улс төрийн чухал өөрчлөлтүүд хийж байх үед В.Путины дэмжлэгтэйгээр энэ албанд очсон. Тэрээр 2004 онд Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Мэдээжийн хэрэг В.Путиныг зөвшөөрснөөр буюу бодлогоор сонгуульд өрсөлдсөн. Тиймээс Мироновыг нэр төдий нэр дэвшигч хэмээн тухайн үед ажиглагчид үзэж байсан. Сонгуулийн үеэр ямар нэгэн будлиан гаргуулахгүйн тулд , өөрөөр хэлбэл В.Путинд дэмжлэг болох гэж өрсөлдөж байгаагаа гэдгээ ч өөрөө хэлж байсан . Ингээд хоёр жилийн дараа Орост эрх барьж буй “Нэгдсэн Орос” намын даргаар бас л В.Путины дэмжлэгтэйгээр томилогдсон.
Сергей Миронов улс төрд биеэ даан хүчээ үзэхээр шийдсэн бололтой. Гэвч ажиглагчдын үзэж байгаагаар тун ч тохиромжгүй үед ийм шийдвэр гаргасан байна Гэвч яагаад хамаг эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн улс төрийн хүчнээс гарч биеэ даахаар шийдэв гэсэн асуулт гарч ирж байна. Өөрийг нь байнга дэмжиж ирсэн Ерөнхий сайдтай зөрчилдөх ноцтой шалтгаан байсан бололтой. Энэ нь “Нэгдсэн Орос” намын гишүүдийн хооронд маш том зөрчил байдгийн илэрэл юм. В.Путин, Д.Медведев нарын эрх мэдлийн төлөөх тэмцэл байх магадлалтай.
Сергей Миронов өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Нэгдсэн Орос” намынхан түүний хэлсэн үгнээс юу олж хахчихаад , яагаад эмзэглээд байгааг ойлгохгүй байна гэдгээ хэлсэн. Харин албан тушаалаас нь огцруулах талаар “Нэгдсэн Орос” намынхан юу ч гэж ярьсан хамаагүй гэсэн.
Ю.Дэлгэрмаа