Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Намрын чуулганыг баасан гаригт завсарлуулах бололтой
УИХ-ын гишүүд ирэх баасан гаригаас амралтаа авах төлөвтэй байна.
УИХ-ын гишүүд ирэх баасан гаригаас амралтаа авах төлөвтэй байна. Намрын чуулганыг хоёрдугаар сарын 1-нд завсарлуулахаар ярьж байсан ч хэлэлцэх асуудал хэт овоорсон, АН, МАХН-ын бүлгийн зөрүүтэй байр суурь, Засгийн газрын шахалтаас болоод хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. УИХ дахь АН-ын бүлгийн хувьд улс төр, бизнесийн бүлэглэлийнхнийг хоёр талцуулж “хэрүүлийн алим” болоод байгаа төмөр замын асуудлыг нэг тийш шийдсэний дараа чуулганыг завсарлуулах хатуу байр суурьтай байгаа юм. Гэхдээ энэ нь АН-ын бүлгийн гэхээсээ илүүтэйгээр З.Энхболд, Н.Батбаяр нарын гишүүдийн санаачилгаар өрхөө татаад удаагүй байгаа Ардчилсан хүчний холбооныхны сонирхол гэж хэлж болно. Саяхан МАХН-ынхан Эрүүл мэндийн сайд С.Ламбааг огцруулах тухай яриа хөөрөө гаргаад амжсан ч Удирдах зөвлөл нь зөвшөөрөөгүй. АН-ын квотоор Сангийн сайд болсон С.Баярцогтыг огцруулах тухай МАХН-аас биш АН-аас гарах болсон нь нууц биш. АН-ын бүлгээс жигүүр болон өдөлж байгаа Ардчилсан хүчний холбооныхон Сангийн сайдын ажилд сэтгэл дундуур байгаа. Зарим хүн гишүүн “Фортуна” Н.БатбаярыгСангийн сайд болж чадаагүйнхээ хонзонг тайлах гэж байна гэж ирээд л хардацгаах боллоо. Хамгийн сонирхолтой нь АН-ын Сангийн сайдыг МАХН-ынхан цээжээрээ хамгаалж үлдэх магадлал өндөр байгаа юм. Яагаад гэвэл С.Баярцогт огцорвол хамтарсан Засгийн газар бүхлээрээ ганхана. Юутай ч Сангийн сайдыг огцруулах хүсэл сонирхол байгаа ч намрын чуулганыг завсарлуулахаас өмнө халаа сэлгээ хийхгүй л болов уу.
Харин МАХН-ынхан Засгийн газраас өргөн барьсан Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталсны дараа завсарлага авах сонирхолтой байгаа. УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тогтоолын төсөл, УИХ-ын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл багтжээ. Гэхдээ УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ дахь намын бүлгүүдийн завсарлагад хугацаа тогтоож өгөх саналыг АН-ынхан, парламентад Мөрдөн шалгах дэд хороо байгуулах саналыг МАХН-ынхан дэмжихгүй байгаа болохоор маргаан дагуулсан энэ төслийг баталж амжихгүй л болов уу. Хөдөө орон нутагт цас ихтэй зудын байдалтай байгаа учраас намрын чуулганыг ирэх баасан гаригт завсарлуулах нь зүйтэй гэж МАХН-ын гишүүд үзэж байгаа юм байна.
Б.Түвшинтөгс