Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Өвлийн зугаа
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс Оросын сөрөг хүчин нэлээд идэвхтэй ажиллах боллоо. Калининград хотын төвд уржигдар В.Путиныг огцрохыг шаардсан цуглаан болжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс Оросын сөрөг хүчин нэлээд идэвхтэй ажиллах боллоо. Калининград хотын төвд уржигдар В.Путиныг огцрохыг шаардсан цуглаан болжээ. Уг арга хэмжээг В.Жириновский тэргүүтэй Либерал Ардчилсан нам, Коммунист намтай хамтран зохион байгуулсан юм. Хамгийн сонирхолтой нь хотын захиргаа ийм арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрч, түүний эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Цуглаанд оролцож үг хэлэхээр Москвагаас хүртэл зочид очжээ. Сөрөг хүчнийхэн Оросын Засгийн газраас явуулж буй эдийн засгийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн юм. Тодруулах юм бол нийтийн тээврээс авах татвар зэргийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасанд бухимдсан байна. Эхэндээ энэ асуудлыг Төрийн Думаар хэлэлцэж зөвшөөрсөн. Гэвч тун удалгүй ард түмнийг дургүйцлийг төрүүлсэн шийдвэрийг Кремль буруу хэмээн хүчингүй болгоод орон нутгийн засаг захиргааны мэдэлд шилжүүлжээ. Оросын эрх баригчид ийнхүү асуудлыг өөрөөсөө зайлуулах арга сэдсэн юм.
Энэ нь сөрөг хүчнийхний хувьд дахин тэмцэлээ эхлүүлэх нэгэн шалтаг боллоо. Үүнийг Калининград хотоос эхлүүлсэн нь учиртай юм. Оросын тусгай бүс тооцогддог тус хот нь газар зүйн байрлалын хувьд эх гүрнээс тусгаарлагдсан байдалтай оршдог. Калиниградаас эхлүүлсэн хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж Оросын сөрөг хүчнийхэн өчигдөр Москвад цуглаан зохион байгуулсан. Гэвч эрх баригчдын хатуу хяналтад байдаг Москва хотын захиргаанаас сөрөг хүчнийхэнд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрдөггүй. Нийслэлийн захиргаанаас тэдэнд гурван газар л цуглаан зохион байгуулах боломжтой гэсэн тайлбар өгсөн. Гэсэн хэдий ч тэд Москвагийн төв болох Триумфальный талбай дахь В.Маяковский хөшөөний дэргэд цугларсан байна. Ойролцоогоор 500-аад хүнийг хууль сахиулах байгууллагынхан хүчээр тараах гэж нэлээд бужигнасан байна. Энэ үеэр 100-гаад хүнийг баривчилсан бөгөөд тэдний дунд сөрөг хүчний төлөөлөгч болох Борис Немцов, “Зөв Орос”-ын Эдуард Лимонов, хүний эрхийг хамгаалагч Лев Пономарев, Олег Орлов нар саатлуулагдаад байна. Мөн өчигдөр орой Санкт-Петербург хотноо сөрөг хүчнийхэн Невскийн өргөн чөлөөнд цуглаан зохион байгуулах үеэр 25 хүн баривчлагджээ.
Оросын сөрөг хүчнийхэн энэ удаагийн цуглаанаа “Өвлийн зугаа” хэмээн нэрлэсэн. Засгийн эрхийг барьж буй Петербургийнхэн гэгддэг бүлгийнхний эх нутаг Санкт-Петербург хотод хүртэл цуглаан болсон нь бас л нэг том амжилт юм. Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” зэрэг олон улсын байгууллагууд энэ бүхнийг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Сөрөг хүчний төлөөлөгчид болох ардчиллын төлөө тууштай тэмцэгчид болох Б.Немцов нарыг хэрхэн нь олны анхаарлыг төвд байна.
“Өвлийн зугаа” эрх баригчдад таалагдаагүй нь гарцаагүй. Хамгийн гол нь оросуудад бас нэг том дохио өгч чадсан явдал юм.
Ю.Дэлгэрмаа
Алт
x