Уурга ,урхи, чөдөр, бугуйл гэдэг бүгдээрээ монгол үг л дээ .Анчин нүүдэлчин удам маань адгуус амьтдыг   барих, номхруулах, эрхэндээ оруулхад хэргэлдэг хөдөлмөрийн  хэрэгсэлүүдийн нэр юм. Нэг улс нь нөгөө улсаа эзлэх түрэмгийлэх, эрхэндээ оруулах колони байлгахад уурга урхи чөдөр бугуйлын аргыг өнөө хүртэл хэрэглэсээр ирсэн  улс төрийн түүх байдаг байна.  Орсын колони орон байсан  Ар Монгол|ОМ- Ovter Mongoliа, Ийм хоёр үсгээр тэмдэглэгдсэн нислэгийн дугаарыг санаж байгаа байх. Г.Д|  гэнэтхэн нэг л өдөр ардчилсан улс болж дэлхийн чихийг анх удаа дэлдийлэгсэн. Ингээд тун удаагүй байтал Нөгөө Ар Монголд чинь зэс нүүрс зэрэг ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд  байхгүй том ордууд илэрлээ  баталгаатай байна  гэхэд бас л дэлхийн чих хоёронтоо  дэлдийж шүлсээ залигав.. Улс гүрэн нь том ч гэсэн баялагаа шавхсан  том гүрнүүд манай төр засгийн томчуудыг эрхэндээ оруулах гэж  мөнгөн уурга, урхи, бугуйл чөдөр ногтоо аль хэдий бэлдэж хаяж эхэлсэн байна. Ач холбогдлоороо байгалын баялагыг нь эзэмшихтэй тэнцэх цорын ганц зүйл бол төмөр замын сүлжээг  ямарч хамаагүй үнээр байлдан  авах явдал. Тухайн улс орны төмөр зам нь хэнийх байна. Тэр улсынхаа колони болдог нь ганц манай орны ч биш дэлхийн буурай орнуудын түүх ажээ.   Тэгээд  том улс төрчид “төмөр зам бол алт мөнгө зэр зэвсэг тусгаар тогтнол мөн” гэж бичдэг. Түүхээс уншхад Москва, Бээжинг холбосон ганц төмөр зам маань найрамдлын зорилгоор тавигдаагүй цагаан Оросын Алексанр  хаанаас Улаан Оросын Сталин хаан хүртэл хэрэгжсэн үе дамжсан бодлого байв. Цагаан хаанд буриад Монгол дагаар орсон1858 онд цагаан хааны буриад эмч П.Бадмаев  Хятадыг эзлэн Энэтхэг хүрэх нэгэн төсөл танилцуулсав. Монголоор дайруулан төмөр зам барьж чадах юм бол бид Энэтхэг ч хүрч болно. Ар Монгол ч бидний гарт гэсэн байна.Харин хүү Николай нь алс Дорнодыг байлдан дагуулах Смбирийн төмөр замын дарга байжээ. Тэр үеэс цагаан хаан Хятадыг хүртэл төмөр бугуйл хаясан юм. Хожмоо энэ бодлогыг коммунист Орос хэргжүүлж Сталины зургийг  урдаа зүүсэн бух тэрэг хоёрдугаар дайны дараа хойноосоо орилон орж ирж Монголыг эзэлснээ зарласан байна. Өнөөдөр  Монголд баялаг нь байгаа болохоор хойд урд хоёр хөрш төдий биш гуравдагч гүрнүүдийн хувьд ч монголын төмөр замын төлөө тулалдаан эхэлжээ.   Энэ тулалдаанд Оросууд хождож орсон нь.

Нэгд. Монголыг “Орос  чөдөр, ногттой хэвээрээ” гэж бодож байсан . Хоёрт. Манай төмөр замаас өөрөөр тэд хаа холдох вэ гэж бассан байх.   2006 оны 12 дугаар сард Путин Н. Энхбаярыг гэнэт дуудаж чичрүүлэв. Оросууд танай орны их өрийг  тэглэсэн, хаа ч олдохгүй ганц ах чинь бид биш билүү. Чи чинь яасан хуншгүй эр вэ. Оюу толгойгоо Америкт өгчихсөн байна. Одоо Таван толгойгоо манайд өг гэж тулгана гэдгийг манай хүн мэдэлгүй яах вэ. Гэвч Таван толгойгоо бүтнээр нь авч үлдэж аргалахын тулд шинэ Орсод барих бэлэг талхан дээр тавих давс болгож   “Асгатын мөнгө”-ийг  өгөе гэжээ. Оросууд  хэт шунасан болохоос “Асгатын мөнгө”ийг голоод чамлаад байхаар зүйл биш л дээ. |Хайгуулын судалгаанаас үзхэд 6820 тн нэмэх нь 1100 тн мөнгө байгаа юм  Г.Д |.  Асгатын мөнгөний ордыг Орсод  өгсөн бичиг баримт дээр ёслол төгөлдөр гарын үсэг зурах дээрээ тулав. Гэтэл Монгол улсын Ерөнхийлөгч нь өгөе гээд байхад Ерөнхий сайд М.Энхболд ёстой нэг  бүдүүн хүзүү гаргаж өгхгүй ээ гээд гэдийчихэв. . Тэр үед М.Энхболд намын дарга Ерөнхий сайдын албыг хашиж байсан . Манай Ерөнхийлөгчийн эвгүй байдалд орсон Путиний ууралсан хоёр тэнцсэндээ гэж айлчлалд оролцогчид бичсэн байв.Энэ үеэс Орсууд  Н.Энхбаярт итгэхээ больж С.Баярыг түлхсэн байж магадгүй , Оросын сонирхол Н.Энхбаярын уур хилэн нийлсэн энэ моментыг С.Баяр яаж ашиглахаа мэднэ.  М.Энхболдыг тун удалгүй МАХН-ын дарга,Ерөнхий сайдын албан тушаалаас зайлуулах далд шалтгаан нь ердөө л энэ боллоо. Оросын томчуудад таалагдаагүйнхээ төлөө огцорсон хамгийн сүүлчийн Ерөнхий сайд гэж түүхэнд тэмдэглэгдэнэ биз. Ингээд  өөрийн талд ажиллах  “Орос школтой” найдвартай хүнтэй боллоо гэж оросуудыг горьдоон байж С.Баяр нам засгийн тэргүүнд гарч ирэв. Оросууд манай хазаар чөдөртэй хүн гэж итгэж байснаас биш  ногтоо чирээд цаашаа зугтана гэдгийг тооцоолоогүй байх.. Гэвч С.Баяр” Оюу толгойг” Орос Хятад хоёрт өгөхгүй нь тодорхой боллоо, Харин” Таван толгойн “ орд оросуудыг горьдоосон хэвээр….С.Баяр монголчуудын гар дээр байсан  “таван толгойн”лицензийн 96 хувийг төрийн сүр хүчээр хурааж авав. Намаа ялуулна. Засгийн газрыг дахин өөрийн хяналтандаа авна гэсэн Баярт асар их мөнгө хэрэгтэй нь мэдээж.. Баялаг нь багсайж багтаж ядаж байгаа  улс орны гол намын дарга Ерөнхий сайдад сонгуулын зардалаас эхлээд  хэдэн гэр бүлийн амьдралыг шийдэх мөнгөн бугуйлыг урьдчилан хаях нь  том улс орны том компаниудын хувьд ярьшиг л байна. Баяр хэлсэндээ хүрч намаа ялуулж өөрөө дахин ерөнхий сайд болоод зогсоогүй сөрөг хүчнээ давхар бугуйлдаад номхруулж авав. Ингэж хүний амь цус нулимс гал түймэр алт мөнгөөр тэмдэглэгдсэн 2008 оны түүхт сонгууль өнгөрлөө.Оросууд С.Баярыг манай  уяатай чөдөртэй бэлтгэггдсэн нэгэн гэж тооцоолж байсан ч цагаа тулаад ирэхээр Баяр хялайж ч харсангүй.  Монголчууд аль хэзийнээ Оросын ногт чөдрөөс салсаныг Оросууд хоёронтоо ойлгох нь тэр. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Оросын томчууд  Монголд ээлж дараалан айлчлав.Оросуудын томчуудын сандран Монгол руу гүйлдах нэг шалтгаан нь АНУ-гаас ногттой байхаар бэлтгэгдсэн ардчилсан хүчний удирдагч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид нэр дэвшчихээд  ялах магадлалтай байдаг. Монголын их баялагаас хүртэж чадахгүй хоцорчих зэрэг шалтгаанаас үүдсэн хэрэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн урилгагүй  ирсэн Путинтай, Ерөнхий сайд Баяр оройн зоог барилаа. Баяр тоглоом наргиан хоолны хачир болгон  ийм үг Путинд хэллээ.   “Та Ерөнхийлөгч, би танай оронд элчин сайд байлаа. Тантай уулзах оролдлого олон хийсэн. Хүлээж авдаггүй л юм байна билээ. Юу болчихоод та нар чинь бүгдээрээ наашаа гүйлдээд байх болов” . Аргагүй л тусгаар улсын Ерөнхий сайдын үг шиг ийм  гашуун үгийн хариуд Путин “.үнэн, үнэн” гээд  инээдээр дүйвүүлэн өнгөрөөсөн ажээ. Энэ хэлэлцээрээр ердөө л Дорнодын “уран”ы ордын  талаар тохироод буцахдаа Монголын төр засгийн томчуудын толгойд байгаа коммунмзмын ногт, хөлд байгаа чөдөр алдуурчээ дахин зах зээлийн зарчмаар уураглах хэрэгтэй гэдэгийг ойлгоод буцсан. Оросын эрх ашиг,Таван толой, Оюу толгойн алт эрдэнэсээс ухрахгүй. Одоо Орсод “ хуучин муу төмөр зам”даа найдахаас өөр Монголыг колонидоо  бариад  чөдөрлөөд байх өөр зүйл  үнэндээ үлдсэнгүй.  Хаа холын Америк хүртэл төмөр зам барих “төмөр бугуйлаа аль хэдийнээ ” Монгол руу далай давуулан хаячихжээ. “Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай” төмөр замтай болох   юмсан.  Хоёр их том зах зээлийг хооронд нь холбож  мөнгийг ёстой нэг олж өгнө дөө. Бид хэний ч ногтонд байхаа болино.  Монголын томоохон улс төрчдийн ийм зөгнөл мөрөөдөл төдий биш  биелэх шахаж байв. Энэ том төслийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн хувьд Амеркийн буцалтгүй тусламж буюу Монгол улс терроризмийн эсрэг тэмцэлд Амеркийн талд  гар өргөснийхөө шагналд авсан мөнгөөр  үндэсний төмөр зам барьж “Орос хятадын төмөр бугуйлнаас гарах”  төсөл” нууц хийгдэж байв. |Ардчилсан намын нэг лидер халзан Ганболд төмөр замын агентлагийн дарга байхдаа энэ том төслийг хийж бэлэн болгосон Г.Д| Гэтэл төмөр замыг би мэднэ гэдэг нэг өвгөн гишүүн Орсод ховлож хамаг гай тарив. “Төсөл нууц” хийгдсэн ч яг батлагддагынн даваан дээр Орсууд” хориг” тавин  сүр хүчээ үзүүлэн   Монголын үндэсний төмөр зам гэдэг аврага том  бүтээн байгуулалтыг хориг тавин цуцалсан түүх энээ..Хятадууд ч  Москва, Бээжинг холбосон одоогийн  төмөр замтай зэрэгцээд “Монгол төмөр зам” бий болход дургүй байлаа... Ингээд Амеркийн буцалтгүй тусламжаар барих үндэсний төмөр зам будаа болох нь тэр дээ. Энэ бүхнээс болж Баярын хувьд дотоод бодлого дээрээ сөрөг хүчин энээ тэрээ юм байхгүй ч гадаадаас ирэх дарамт ялангуяа Оросоос ирэх дарамт цаашид Ерөнхий сайдаар ажиллах нөхцөлгүй болгосон гэж зарим хэвлэлүүд мэдээлж байв.. Баяр ойрыг ч холыг ч хардаг, өөрийгөө ч боддог Монголоо ч боддог том улс төрч. Оросын бугуйлаас зугтааж  ядсандаа “өвчний учир өргөдлөө өгөх”өөс өөр зам үлдээгүй нь үнэн байхаа. Баяр бол хэрэгтэй цагт  ирж чаддаг, бас хэрэгтэй явж  чаддаг улс төрийн тун мэдрэмтгий казиночин. Баяр Хятад руу тавих “Ухаа худаг”-ийн  мухар төмөр замын зөвшөөрлийг үнэндээ, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолд аюултай гэдэгийг нь мэдсээр байж, хууль зөрчин байж  Хятадад өгчихсөн нь яахын аргагүй үнэн. Хятадууд”  төмөр зам гэдэг төмөр бугуйл”ыг үнэндээ “Ухаа худаг” руу биш зөвшөөрлийг ухаа худаг гэж аваад “Таван толгой “руу  хаясан юм. Үүнийг Баяр сайн мэдэж байгаа. Хятадууд “Ухаа худаг””ийн мухар төмөр замаар  дамжаад “Таван толгой, Оюу толгой” руу төмөр зам тавьчих юм бол манай улс чинь  Хятадын Ар Монголын Өөртөө Засах Орон болно.  Үүнийг ч Баяр бас л тооцоолсон,  Хятад руу шууд төмөр замаар Монголын Баялагийг ачихыг Орос ч, Зүүн өмнөд ази тэрч байтугай зүүн европ ,Америк ч хүсэхгүй байлаа. Үнэндээ Баяр Хятадуудад нэг гараараа Ухаа худагийн төмөр замын зөвшөөрлийг өгчихөөд нөгөө гараараа Монгол улс Владивостокоор дайруулан төмөр зам тавьж далайд гарах төслийг эхлүүлэх хэлцэлийг хийж эхэлсэн байх юм. Мөнгөн бугуйл хаясан Хятадууд одоо хүртэл нүүрэн дээрээ “Ухаа худаг”ийн  лецензийг  барьж  Тавантолгой руу замаа зассаар.. Байдал хурцдах үед  Баяр  ” Орос, Хятадын төмөр бугуйлаас аль хэдий мултарсан   байв. Өөрөөр тайлбарлавал Баяр ганц нэг компаниар дамжин хятадуудыг багахан мөнгөөр шатаасан л байхгүй юу. Тэр мухар нарийн төмөр замын зөвшөөрлийг би өгчихсөн юм.  Батболдоо чи миний захирамжыг их хурлын энэ хэдтэй нийлж байгаад  болгочихоод байгаарай гэж “чөдөр өшиглөж” чадах хүн. | Яаж ч чөдөрлөж ногтолж хүлсэн, сулраад алга болж эзнээ хуурдаг морийг чөдөр өшиглөж сурсан гэж хэлдэг байна. Г.Д|”Ухаа худаг”мухар нарийн төмөр замын  төсөл дээр “MCS” компанийн далбаан доор  нэр бүхий хэдэн хүн  багтдаг.|Ж.Оджаргал,П.Батсайхан, Оюунгэргэрэл|  Улс төрийн бүлэглэлийн хувьд хуучин Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээр нэгддэг.  Ардчилсан намын “Алтангадас” фракцынхан нэмэгддэг гэж улс төр судлаачид мэдээлдэг юм. Хятадын эрх ашийг хамгаалсан нэг муу мухар замын төсөл буцлаа гэхэд  нэр төрөө  бодон нөгөө кинон дээр хэлдэг шиг “энэ зэргийн юман хотойхооргүй” болсон тэрбумтнууд бий.   Ямар нүүрс олборлох зөвшөөрлийг нь хураасан биш. Зүгээр л танайх нүүрсээ олборло. Монголын  төрийн өмч давамгайлсан өргөн төмөр замаар олборлосон нүүрсийг чинь зөөе гэж байгаа хэрэг. Нэг компани биш цаана нь Хятад байгаа учраас хэл ам хэрүүл шуугиан тарьж элдэв явуулга хийх нь мэдээжээ. Энэ ч бас аргагүй. Оросын мэдлийн төмөр зам байнаа. Гэтэл Хятадын мэдлийн төмөр зам сөөм ч газар  байхгүй. Тэгвэл Хятадын сонирхолыг Оросын сонирхолтой тэнцүү авч явах нь төрийн томчуудын үүрэг. МанайханХятадад  Оросын Сибирь, алс дорнод руу чиглэсэн өргөн төмөр замынхаа барих эрхийг өгч  төмөр бугуйлаас мултарч болно доо.. Хятадын геополитик Алс дорнод биш гэж үү. Хятад супер том гүрний хувьд Алс дорнод руу төмөр бугуйл шидэхийг бодож байгаа. Сүхбаатар аймгаас чанх хойшоо Монголыг нутагийг нэвт явах төмөр зам тавих эрхийг  Хятадууд хүсч Орос Японтой зөвшилцөж байсан юм. Ийм төсөл явж байсан  чухам одоо хаанаа гацчихаад байгааг бүү мэд. Хятад таван толгойн их нүүрсний дөрөвхөн хувь буюу ухаа худагт зориулан төмөр бугуйл хаяагүйг дэлхий мэдчихээд Монголыг баялагтай нь хамт алдчихгүй гэсэндээ дэлхийн том орнууд хөрөнгө оруулалтын  хатуу нөхцөлөө бууруулж байна. Орос ч бас адил хатуурхахаа больж   төмөр замдаа хуучнаасаа онцгой анхаарч төмөр зам дахь төрийн өмчийнхөө  эрхийг хувийн “РЖД Якуниний” компанид өгсөн юм. Харин Баттулга сайд аль хэдийнээ РЖДКомпанитай  тохирч чаджээ. Та нар Сайншандаас төмөр замаа татаад Владивостокийн усан боомт дээр хүрээд ир, Тэгээд Япон,Солонгос руу зарвал зар гэж сүүлийн 100 жил олдоогүй “алтан боломж” гаргаж  шалдаа бууж өгөв.  1949 оныхоо төмөр замын тухай хэлэлцээрээс ухарч 51 хувийг Монголын талд шилжүүлж болох тухай Оросын хэвлэлүүд ам алдсан байна.   Япон, Солонгос зэрэг улсууд Таван толгойг  Хятад руу  мухар төмөр зам  тавьж шууд ачихгүй бол  хөрөнгө оруулая гэлээ.Европын хөгжлийн банкаар дамжсан Герман ч бас Хятад руу л зам тавихгүй бол бид Австралиас нүүрс авснаас танайхаас авах нь ойр гэдгээ учирлан Баттулга сайдын төслийг дэмжлээ.Хятадыг муулах гээгүй.  Хятад бол Оросын Монголд  эдэлсэн эрхийг дутуу эдлэж болохгүй том хөрш. Хэрэглээг нь тооцвол жилд 30 сая тонн нүүрс орно гэв. Тэгвэл   судлагдсан нөөцөөрөө манай Тавантолгойд хүрэхгүй ч  нүүрсний арвин ордууд Эрээнээс цагаан хэрэм хүртэл их талд хөндөгдөөгүй дараастай байна. Тэхэд Солонгос улс л ганцаараа  Монголын нүүрс Владивосток хүрээд ирэх юм бол жилд 60 сая тонныг авна гээд байдаг. Харамсалтай нь Хятадын нарийн төмөр зам шиг нарийн төмөр бугуйл манай эрх баригчдын хүзүүнд байна. Энэ хятад бугуйлаас эвтэйхэн яаж мултрах вэ. Монгол төрийн зүтгэлтнүүдийн ухаан  эх оронч сэтгэлгээ, манай ард түмний заяа тавилан мэдэх хэрэг. Дэлхийн том орнуудын баян пүүс компаниуд “төмөр зам гэдэг төмөр бугуйл”ыг асар их баялагийг маань зөөх гэж хол ойроос шидсээр байна.

                  2010.01.24