Сайн сууцгааж байна уу ажилч хичээнгүй малчид минь. Та нарынхаа энэ өдрийн амгаланг эрьяа. За ер нь зун болтол амгалангий нь эрий даа цаг хэцүү байхад. Хэцүү цаг гэснээс хэдэн чухал юм хэльюү гэж бодлоо.  

- Одоо хүйтэн болоод, цас ороод байгаа бол битий сандраарай ах дүүс минь. Эний чинь өвөл гэдэг юм. Зима, winter. Хэрвээ та нар санаж байгаа бол нодлин бас цас орж, хүйтэрсэн дээ. Ер нь жил бүр л ингэдийм дөө.

-Нутгийнхаа өвөлжөөнд дээвэртэй, хаалгатай, том, сайхан саравч барьцан  байдаг гэж итгэдэг шүү та нартаа. Ажилч хичээнгүй малч удмын монголчууд билээ. Тэрэндээ малаа хашаарай. Битий гаргаарай. Гадаа нэл цас.

-Тэр саравчинд заавал паар маар хэрэггүй ээ, засаг төрд чинь тийм их паар ч байхгүй. Угаасаа нөмөрт байгаа олон малд үхлийн хүйтэн ирэхгүй бизээ. Ой, талын бусад амьтанд ч бас паар олдодгүйм байлээ. Зурам, гөрөөс мөрөөс, туулай эднүүсд

-За малчин залуус минь өдөртөө 2-хон удаа гараад хашаа хорооных нь цасыг хамаад өгчих, амьтад чинь туурайгаараа хүрз барьж хүчрэхгүй чааваас.  Гү цасгүй өдөр бол ч өвсөө тавьж өгчөөд чүдэнзний мод зууж унь ширтээд хэвтхэд яахав дэ.

-За тэгээд өвснөөсөө малдаа өгөөд бай. Яагаав ажилч хичээнгүй таанры маань зун намаржин хадаж авсан өвс шүү дээ. Тэднүүс чинь цас орчxоор өвс түүж идэж чадахаа байчдийн. Цас чинь дээр дээрээсээ ороод давхарлаад зузаараад байдиймаа. Аа тэр цас нь өвөл болохоор ороод байдаг юм. Харин одоо өвөл байгаан байхгүй юу. Дээр хэлсэн дээ.

-Мэдээж бүх малыхаа гэдсийг дүүртэл өвс өгнө гэвэл хүркүэ. Тэднүүс чинь том том гүзээтэй. Зун чинь бас ган болно. Харин "хэдэн минган жил мэргэжил болтол хөгжүүлсэн мал маллагааныхаа арга туршлагаараа" гаргаж авсан энерги ихтэй шимт тэжээлээ одоо өвстэйгээ холиод хэрэглэдэг газар шүү ах дүүс минь. Тийм юмнуудаа зун бэлдээд авсан тээ?

-Гү тэгээд амьд л амьтан юм чинь мал чинь дотроо хөгшин залуу, сульдаа бакь макь гээ л байгаа даа тээ. Өрөвдөлтэй харагдаад байгаа заримы нь өвлийн эхэнд танагтай дээр нь яагаад гот руу химдхан шахаач. Хэсэг бүлгээрээ нийлээд унаа машин зохицуулкуу юу. Амжкуу бол чээнжүүдэд л өхөөс. Тэртэй тэргүй дарааа нь  талаар нэг хэрзгэр яс хэвтдийм чинь. Хотод үмх мах үнэгүй олдку байхад даа. Заза энэ миний зовлон. Та нар минь өөрснийгөө л бод.  

-Нэг сонин дуулгачxад Хаити гэдэг аралд газар хөдлөөдөө. Бүүгд будаа. Гэхдээ газар хөдөлнө гэж мэджээсэн бол бүгдээрээ гарч зогсоод холоос харжаах байсийн. Ямар мэдсээр байж өвөл болгон паагталдаг Монголчууд биш гэж шуугиж байлээ гадныхан. Мэдкүү л дээ тэднүүс, манай ард түмнийг. Майский гуайн 100 жилийн өмнө бичсэн ном олдохоо больцийм байлгүй. Тэхээс яаг тэрүүгээрээ л байгаа л даа. Гайхаад, жишээ аваад байх юм байхгүй шүү дээ. Та нартаа засаг төр чинь хайртай шүү.

-Тэгээд байнаа, нарийн яривал уг нь газар мангар олон ширхэг өвс ургаж байгаа ч гэсэн мал нь дуустал нь идчээд байнаа. Гадаадаас одоо хэзээ өвс импортолж өхийм байгаан энэ засаг төр. Тэр болтол одоо бололцоогоороо талх боорцгоо өгөөд ч болохнээ тэсээрэй. Гү тэгээд энэ цайны боов идсэн хонины мах, хил нь 20 минга гэж болкуу нь гачлантай юмаа бас. Энэ мал ажхуй чинь яасан гицүүм бэ. Гадныхан яадийм болоо. Нэг баримтат кино үзчээд яадгий нь  та нартаа хэлнээ.

-Эцэст нь хэлэхэд одоо энэ болоод байгаа юм чинь өвөл. Дээр 2 хэлсэн дээ. Xойтон ч бас болно гэж мэд. Бүр тэрний дараа жил ахиад бас өвөлтэй.  


За одоогоор нэг иймэрхүү сонинтой байна даа. Баяртай ахан дүүс минь!

Хүндэтгэн ёслов.  2010.01.20