Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Баян-Өлгийчүүдийн тэмцэл ширүүсчээ
Баян-Өлгий аймгийн хэсэг иргэд аймгийнхаа Засаг дарга С.Хабалыг огцрохыг шаардсан тэмцлээ 21 дэхь өдрөө үргэлжлүүлж байна.
Баян-Өлгий аймгийн хэсэг иргэд аймгийнхаа Засаг дарга С.Хабалыг огцрохыг шаардсан тэмцлээ 21 дэхь өдрөө үргэлжлүүлж байна. Аймгийн төв талбайд 20 орчим хүн суулт хийгээд байгаа ба тэднийг дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж. Өчигдрийн байдлаар 1200 орчим хүн огцор гэх шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлж гарынхаа үсгийг зурсан байна. Гэвч тэдний тэмцэл аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдын эсэргүүцэлтэй тулгарчээ. Цагдаа, иргэд болоод АН,МАХН хоёр намын гишүүд гээд олон талын хоорондын мөргөлдөөнөөс гурван хүн бэртэж, гэмтжээ. Мөн цагдаагийн алба хаагчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн, биед халдсан хэргээр арав гаруй хүнийг баривчлан түр саатууллаа гэсэн мэдээлэл байна. Тиймээс эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулж буй хэсэг нөхөд Баян-Өлгий аймагт үүсээд буй тэмцэл ширүүсч байгаа учраас эл асуудлыг ойрын хугацаанд шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр илгээсэн байна. Алгуурлавал хүний амь эрсдэж болзошгүйг ч тэд дурджээ.
У.Шагай
Зайл
zochin
Rkjr
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин