Намуудын хөрөнгийг хязгаарлая.
МАХН, АН-ын хоёр өндөр ордонг ч гэсэн үндсэн хөрөнгөнөөс салгах хэрэгтэй байна.
МАХН, АН-ын хоёр өндөр ордонг ч гэсэн үндсэн хөрөнгөнөөс салгах хэрэгтэй байна.
Дэлхийн улс төрийн намуудын өнөөгийн асуудал, сонгуулийн талаар нилээд сайн мэрэгжсэн Амеркийн бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн нэгэн эрдэмтэн өнгөрсөн онд ардчиллын ордонд лекц уншсан юм. Энэ лекц нь манай “сонгуульчид”ийг их гайхшруулсан төдийгүй намын тухай уламжлалт ойлголт орчин үед эвдэгдсэн гэдгийг сонсгосон юм. Сонгууль, сонгуульчин. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш ийм нэгэн шинэ мэргэжил нэмэгдсэн. Сонгуульчин гэдэг мэргэжил дотроо ухуулагч, пиарчин,хорчин, ажиглагч, хянагч, тоологч гээд бүр нарийн мэргэшдэг болсон. Г.Д Манай сонгуульчид улс төрийн намын тухай уламжлалт ойлголттой л байсандаа. Тэр эрдэмтэн нам гэж ер нь юү юм. Яагаад танай намууд гишүүнчлэлгүй болоод байдаг юм. Бүгд найрамдах нам хэр баян вэ. Яаж санхүүждэг вэ гэсэн манай сонгуульчдийн асуултанд хариулж билээ. Нам гэдэг маань” Нэр дэвшээд өгөөч гэж боловсон хүчин гуйдаг, мөнгө гуйдаг, эцэст нь ард иргэдээс санал гуйдаг, ийм гуйлагчингийн байгууллага байх ёстой төдийгүй хий хоосон юмыг хэлдэг байнаы . Ер нь нам ийм гуйлагчин байгууллага байх ёстой гэж хэлж билээ. Бас дараа нь нам мөнгөтэй бол аюул тарина, харин хувь хүн хөрөнгөтэй байх ёстой гэсэнсэн. Лекцийг сонссон манай сонгуульчид баахан гайхаад өнгөрсөн. Намуудын эцсийн зорилго нь төрийн эрх мэдлийг булаах . Зэвсгийн хүчээр төрийг булааж авч болдог, бас сонгуулын хүчээр төрийг”саналын хүч” булаан авч болдог болсонийг ардчилал гэдэг байна. Нам хөрөнгөтэй бол аюул тарина . Нам нь мөнгөтэй намын удирдлага нь хязгааргүй эрх мэдэлтэй намууд юу хийдэг талаар нэхэн саная. Хамгийн их хөрөнгөтэй намаар Германы үндэсний социалист намыг гэдэг. Тэдний томчуудын томчуудын цуст алт эрдэнэс алт эрдэнэсийг хурааж авах илрүүлэх ажил хагс зуун жил үргэлжилж байна. ЗХУ-ын коммунист нам. Энэ намыг хуулиар тараасан ч намын санхүүг барьдаг томчуудых нь хэд нь амиа хорлож, хэд нь алуулав бүү мэд. Одоо хүртэл ЗХУ-ын коммунист намын алт эрдэнэсийг гуравдагч орнуудаас хайж байна. Нам хөрөнгөтэй л бол аюул тарьдаг нь үнэн байхаа. Улаан намын цэрэг, Ардын намын цэрэг, Гамин намын цэрэг гээд түүхэндэх намын цэрэгүүд цуст хувьсгал хийв дээ. Намууд хичнээн их хөрөнгө мөнгөтэй ч гэсэн цэрэг зэвсэг агсаж төр эргүүлж хувьсгал хийхгүйд итгэж болох ч түүнээс дутуугүй ,санал худалдан авах , сонгууль луйвардах зэрэг авилгалын мехнизмаар төрийн эрх аваад сурчих нь цусгүй л болохоос хувьсгалаас юуны өөр. Ламд өгсөн мөнгө бурханд хүрдэггүй гэж үг байдагдаа. Бас намд өгсөн мөнгө ч ард түмэнд хүрдэггүй ээ. Намд мөнгөө өгнө дараа нь албан тушаал авна. Хар ухаанаар бодход ч амьдрал дээр бид үүнийг бишгүй л харлаа даа. Нээрээ нам гэдэг хий юм чинь хөрөнгөтэй бол намын даргаа намын удирдлагаа булаалдана. Намын удирдлагын төлөө нам доторхи дайн ердөө л мөнгө эрх мэдлийн төлөө дайн болдог. Манайд бол энэ ердийн үзэгдэл болсон.Намуудын мөнгөний өвчин бүүр удамшлын шинжтэй болоод үзэл бодол эрдэм ухаанаар биш хөрөнгөөр цохин гарч сайд болдогийг монголын улс төрийн намуудын гажигаас төвөггүй харж болохнээ. Улс төрийн гажигийг бий болгож чадсан юм чинь эл гажигыг засаж бас болно. Намуудын хөрөнгийг хуулиар хязгаарлах ижилсүүлэх шаардлагатай байна. Өнгөрсөн хорин жилийн түүхэнд МАХН ялагдаагүй нь бусад намаасаа илүү үзэл баримтлалтай даа биш өмч нь илүү байсан байдаг. МАХН-ын ил далд эзэмшсэн хөрөнгө гэж замаа алдсан Хотод том том объектуудтай, аймгийн төвд хоёр давхар байшингуудтай цулгар намтай шинэ залуу намууд өрсөлдсөн нь инээдтэй ч юм шиг. Бас дэндүүзоригтой ч юм шиг. Судлаач Д.Ганхуяг нэг тоо хэлдэг юм. Зөвхөн 1996 онд ганцхан жилд МАХН урьд төр барьж байсан бүх үеийнхээ мөнгийг нэмсэнтэй тэнцүү хөрөнгө босгож түүгээр сонгуульд оролцож байв гэжээ.Намууд хөрөнгөөр өысөлдөх хориотой мэхэнд аль хэдийн оржээ. Жил ирэх дутам хөрөнгө нь нэмэгдэж дотоод хөрөнгийн эх үүсвэр төдий биш газар шороонд унасан гадаадын нууц хөрөнгөөр улс төрийг бүхэлд нь намаар дамжуулан худалдан авахыг хэн ч байг гэхгүй болжээ. Яаж хамгаалах вэ. Жишээ нь. МАХН 12, АН 16 давхар хоёр өндөр барилга босохнээ. Энэ барилгаас түрээсээр олох бөөн валют намын өмч болно. Улс төрийн намуудын тухай ойлголт шинэчлэгдэж ,хуулийн заалт хуучирч намуудын өмчийг хязгаарлах, нэг гараанаас сонгуульд оролцох боломж олгох үе иржээ . Наад зах нь үндсэн хөрөнгө түрээслэж ашиг олох зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг нь хуулиар хаагаад өгөөч. Тэгвэл намууд юунд байрлаж яаж санхүүжих хэрэг вэ. Ялсан нам нь, намууд нь суудлынхаа тоогоор төрөөс мөнгө аваг. Ялагдсан намууд нь яахав сураагүй биш шүүмжлээд л гудамжиндаа дөрвөн жил алхана биз.. Үнэн сайхан хөтөлбөртэй нь ялж төр бариг. Ялсан намд мөнгө өгөхөд татвар төлөгчид гар татахгүй.Намууд хөрөнгө нь ихэдхээрээ санал луйвардана, тэгээд бүхнийг мөнгөөр шийдэх гэж улайрч ариун нандин бүхнээ алдана. Ямарч хамаагүй мэх хэрэглэж засгийн эрхийг авах дайнд мордоно. Мөнгөний сонгууль сонгууль биш самуун болно. Монгол улс “Гал дүрэлзэж цус асгарсан 7 сарын1” ийг мартахгүй. МАХН том цагаан ордонгүй байсан бол өдийд шатаагүй байхгүй юу. Тийм үү.
санал нэг байна
TRANSHEINII BAAGII
Бүрнаа
Зочин
Зочин
omogshlol
Guest
Зочин