Бас нэг баяр нэмэгдлээ
Монголчууд үнэдэсний тусгаар тогтнолоо олсон өдрөө тэмдэглэдэггүй, харин тусгаар тогтнолоо “устагсан” өдрөө улсын наадам хийж сүр жавхлантай тэмдэглэн нааддаг юм байна.
Монголчууд үнэдэсний тусгаар тогтнолоо олсон өдрөө тэмдэглэдэггүй, харин тусгаар тогтнолоо “устагсан” өдрөө улсын наадам хийж сүр жавхлантай тэмдэглэн нааддаг юм байна.
Шинэ он гарах дөхөж ,ёолк болж,”Христос дахин төрсөн”ий баярыг буддын шашинт манай гэр бүл тэмдэглэхчаа аядах гэж идэх юм цуглуулан эхнэрийнхээ хамт дэлгүүрээр явж байв. 12 дугаар сарын 28 нд юм. Гэтэл шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баахан сэтгүүлчийг төрийн дээд одон медалиар шагнаад байна бас ямар баяр болчихвоо гэж эрдэмтэн нөхөр минь утасдав.Өнөө маргааш чинь МАХН-ын улаан сарнайн ёолк, Нийслэлийн засаг даргын тамгын газрын өндөр байшин ашиглалтад орсны баяр, Их өр тэглэсний 5 жилийн ойн баяр болно гэхээс өөр Ерөнхийлөгч зарлиг гаргаж шагнал буулгачихаар том баяр санаанд орсонгүй. Орой нь телевизүүдийн мэдээ үзэв. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Дорлигжав лам хар хэдэн хүн суулагчихсан бидний мэдэдгүй, бидний тэмдэглэдгүй бас нэг баярын тухай ярьж байна. Нээрээ энэ өдөр чинь Монголчууд 200 жилийн их тэмцлийн үр дүнд анх удаа тусгаар тогтнолоо олж, төвд лам Жавзандамбыг Монгол улсын хаанаар өргөмжилж, парламентийн хаант засаглалыг сонгож, үндэсний хувьсгалчид тусгаар тогтнолоо олсон түүхэн өдөр юм байна шүү. Ярилцлагаас л би мэдлээ л дээ. Яагаад ч юм Монголчууд хэнээс ч хараат бус тусгаар улс болсоныхоо баярыг Орос оронд болсон 1917 оны октябрийн хувьсгалын баяр, Их өр тэглэсний баяраас доогуур үнэлээд заншчихсан юм байна . Монгол телевизийн редактор оройн мэдээгээр энэ өдөрийн тухай улс төрийн тайлбар хийж байна.” Тэрээр аригал бүдүүн хоолойгоор “1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн бол 1921 оны ардын хувьсгал, 1924 оны анхдугаар үндсэн хууль ,тусгаар тогтнолын” аугаа их үйл явдалуудын угтал байсан юм гэж өгүүлэх нь тэр. Монгол телевиз гэлтгүй сэтгүүлч бид нар ч гэсэн “Тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсан түүхэн өдөр” гээд хэлчихэж чададгүй. Тэгсэн мөртлөө хүн бүр тусгаар тогтнолоо хамгаалагч эх оронч болж хашхирцгаадаг. Ёолк, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр,цэргийн баяр, намын баяр, улсын наадам гээд л мөн ч олон баяр тэмдэглэж ууж иддэгдээ. 12 дугаар сарын 29 ямар түүхтэй өдөр юм болоо гэж бодоод түүхийн ном нээж үзлээ.
… Түр засгийн газар цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу,Европийн тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний Баасан гариг, Морин цаг өлзий учрал бүрдсэн сайн өдөр Богд Жавзандамба хутагтыг улсын хаанд өргөмжлөв.
…Улсын нэрийг”МОНГОЛ”оны цолыг “ОЛНОО ӨРГӨГДСӨН” хэмээн нэрийджээ.
……Энэ өдрийг улсын их баяр наадмын өдөр болгожээ.
…...1911 оны 11 дүгээр сарын 30 нд Түр засгийн газарыг”Халхын хүрээний бүх хэргийг түр Ерөнхийлөн шийтгэх газар нэртэй “байгуулж тэргүүнээр нь Түшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржавыг тавьсан байна. Засгийн газар 5 Яамтайгаар байгуулжээ. 1912 онд Ерөнхий сайдаар сайн Ноён хаан Намнансүрэн тохоон томилогдож, 1914 оноос хоёр танхимтай парламентийн хаант засаглалтай азийн Монгол улс дэлхий дахинаа тусгаар тогтнолоо тунхаглан зарласан нь үнэн байна.
Харин хотол олноороо дэнж хотойтол наадан сүр жавхлантайяа тэмдэглэдэг”Ардын хувьсгалын яруу алдарт ----жилүүдийн ойн баярын өдөр 7 сарын 10,11, 12 –ний өдрүүд ямар учир түүхтэй баяр юм болоо.
1921 оны 6 дугаар сарын 28 нд Монгол ардын намын төв хороо, Богд хаанд тулган шаардах бичиг өглөө. Ардын намын журамт цэрэг,Лениний намын улаан цэрэгтэй хүч хавсран нийслэл хүрээг дайлаар мордлоо.
1921 оны 7 дугаар сарын 6-ний үдээс хойш Орос Монголын улаан цэргүүд нийслэл хүрээг эзэлжээ.
7 дугаар сарын 10-ны 12 цагт Богд хаант Монгол Улсын бүх яамдын сайд нарыг Дотоод Яаман дээр дуудан ирүүлж тамгыг хураан авчээ.
7 дугаар сарын 11 ний 12 цагт Тусгаар тогтносон эзэн хаант Монгол улсын төрийн тамгыг хувьсгалчид “Богдын ордонд хураан авсан юм байна.
Харин Богд хаан хувьсгалчдийн өөдөөс цэрэг зэвсэг хөдөлгөж цус урсагсангүй. Зайлуул айгаа байлгүй. Айлгүй яахав. Оросын цагаан хаан буюу өөрийнхөө хааныг гэр бүлээр нь хүйс тэмтэрчихсан “Улаан цэрэг”ийг зэр зэвсэгтэй нь дагуулаад хааны ордонд ороод ирэхээр бурханы шавь хүн бууж өгч төрийн тамга шилжүүлхээс өөрөөр яах билээ . Яг 1990 оны ардчилсан хувьсгалаар коммунистуудын удирагч Ж.Батмөнх сайн дураараа төрийн эрх мэдлээс татгалзсантай төстөй үйл явдал тэртээ 100 жилийн өмнө болсон юм шиг. Манай хувьсгалчид ч, Оросын большвикууд ч тун муухай увайгүй хүмүүс байгаа юмуу. Зэвсэг хангинуулалгүй цус урсгалгүй тусгаар тогтнолоосоо татгалзсан Монгол төрийн тэргүүнийг хүндлэхийн оронд хичнээн олон мянган төрийн зүтгэлтэн, лам хуврагуудыг хожим нь алан хядавдаа. За энэ ч яахав. Монголд тэмдэглэдэг,тэмдэглэдэггүй хоёр баяр байдаг юм байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тусгаар тогтносон, парламентийн хаант засаглалтай Монгол улс байгуулагдсаны баярыг үндэсний хэмжээнд өргөн тэмдэглэнэ гэлээ. Нээрээ 100 жилийн тэртээ Монгол улс маань “тусгаар тогтнолтой”гоо байж шүү дээ. Тавь гарсан насандаа анх удаагаа л ойлгов би. Энэ удаагийн шинэ жилийнхээ шампанскийг эхлээд Монгол улсынхаа тусгаар тогтнол,Манж Хятад, Оросын эзлэн түрэмгийлагчдээс тусгаар тогтнолоо хамгаалахаар үеийн үед тэмцэж явсан чин зоригт хөвгүүд охидынхөө төлөө ёслон буудуулмуу. Харин дараа нь ирж байгаа шинэ оны ажлын амжилт сайн сайхныг ерөөл дэвшүүлье байз.
2009 оны 12 дугаар сарын 29,
өааөахө
өааөахө
Thise
Зочин
Зочин
enkhee
Зочин
Мөнхжаргал
Naraa
sanal
Mongoliin tusgaar togtnol
Arzak-áàÿðëàæ áàéíà
zochin
uugii
zochin
re
zochin
зочин
ху
zochin