Би 76-ийн нэг байсан бол ингэж солиорох байсан
Гишүүн А: Ганцхан тэрбум хаанаа ч хүрэхгүй байнаа, зуун тэрбум болгох санал тавья.
Гишүүн А: Ганцхан тэрбум хаанаа ч хүрэхгүй байнаа, зуун тэрбум болгох санал тавья. Тойргийнхоо мянган айлд ганц ганц усны тэрэг аваад л тэрбум төгрөг чинь дуусчлаа. Ингэж байгаан, усны тэрэг хийлгэх тендер зарласан чинь эрээн хотын Лүй Жин Хуа гэдэг пүүс шалгарсым л даа. Тэгээд бүх өртгөөс нь танаад танаад нэг усны тэрэг хийлгэхэд Сая төгрөг болж байгаан. Энэ усны тэрэг бол хөдөлгөөн мэдрэгчтэй, титанан гадартай, бриджстон дугуйтай түрээд явахаар өвөрмонгол ардын дуу явдаг гээл үнэхээрийн орчин үеийн шаардлагад нийцсэн эд. Дээрээс нь би өөрөө хувиасаа гаалийн татварыг нь төлж байгаа байхгүй юу.
Сурвалжлагч: Та бас гишүүн бүр мянган эхнэртэй байх хууль баталсан шүү дээ. Энэ арай даварцан юм бишүү.
Гишүүн А: Нэрэн дээрээ л мянган эхнэртэй гээд байгаа болохоос биш үнэндээ бол би тэднийг чинь бөөгнүүлээд гэртээ аваачна гэсэн юм байхгүй шүү дээ амжих ч гүй. Гадны хүмүүстэй гэр бүл болгохгүй гэсэн бодлогын чанартай юм яриад байна би. Даланзургаан мянган монгол хүүхэн монголдоо монгол нөхөртэй гэсэн статустай байхад л болох юм.
Сурвалжлагч: Хайрга олборлодог гаруудад туулын эрэг дагуу зөвшөөрөл өгсөн байгаа. Заавал ингэх хэрэг байсан юмуу.
Гишүүн А: Бид эрээнээс хайрга авах талаар судалж үзээд өндөр зардалтай учраас болисон. Ер нь бол үндэсний үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй. Ядаж өөрсдийн олборлосон хайргаар байшингаа баримаар байна. Цаашдаа илүү гарсан хайрга шороогоо төмөр замаар солонгос руу гаргах боломжийг судлах зардалыг төсөвт суулгасан.
Сурвалжлагч: Туулын ус ширгээд шагайгаар татаж байна.
Гишүүн А: Сүүлийн арван жилийн дотор нийтдээ дал орчим хүн зөвхөн туул голын усанд осолдож нас барсан тоог үндэсний статистикийн хорооноос гаргасан. Цөөхөн монголчуудад бол их тоо шүү. Харин одоо нэг ч хүн осолдохгүй. Ус ширгэсэн юм шиг харагдаж байгаа ч угтаа хөрсөн доороо л урсаж байгаа шүү дээ. Бидэнд гүний ус хэрэгтэй болохоос тэр их илүү ус хэрэггүй.
Сурвалжлагч: Та одоогоор төрийн албан хаагчдын тоог сая хүргэх зорилт тавин ажилж байгаа. Ингэснээр төсвийн зардал талийж өгнө биздээ. Иргэдийн нуруун дээр татварын дарамт ихсэх бишүү.
Гишүүн А: Урьд нь ганц хороон дарга байдаг байсан бол одоо тав болсон байгаа. Иргэд ганц хүнийг царай алдахгүй хэнд хандахаа өөрсдөө шийдэх боломжтой болсон, Дорж хүнд суртал гаргалаа гэхэд хаалгыг нь савж гарчаад Дондог дээр орох жишээтэй. Ер нь иргэд иргэд л гэнэ тэр төрийн албан хаагчид чинь иргэн биш юм уу. Нэг сая хүнийг ажлын байртай болгох бодлогын чанартай юм яриад байна би (уурсав) . Тэд чинь эргээд өөрсдийн цалингаа зах зээлд капитал болгохоор худалдаа сэргэж тэр мах тэр ногоо чинь борлогдоно.
Сурвалжлагч: Гэхдээ эмч багш нарын цалинг нэмэхгүй харин ч хасах тогтоол гарсан нь буруу гэж олон хүн ярьж байгаа
Гишүүн А: Битгий жижиг юм яриад бай. Ийм жижиг юмаар хөөцөлдсөн улс хэзээ ч хөгжихгүй.
Сурвалжлагч: Хятадаас зуун мянган ажилчин оруулж ирэх саналыг юу гэж тайлбарлах вэ. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бишүү.
Гишүүн А: Энгийн ард чи үндэсний аюулгүй байдал гэж том ярих хэрэггүй. Зуун мянга гэхээр гучин хүнд нэг хужаа ногдож байгаа юм. Тэгэхээр нээх нөлөөлөхгүй. Манайхан л хужаа нарт дургүй болохоос хөөрхий тэд чинь сэтгэлдээ биднийгээ л гэж явдаг юм шүү. Нэг хятад дарга надтай хамт архи хувааж уугаад уйлж байсын "та нар яагаад тэгтлээ биднийг ингэж үзэн яддаг юм бэ" гэж. Их сэтгэл эмтэрмээр санагдсан.
Сурвалжлагч: Сүхбаатарын талбайд мянганы паар тавих санаа яаж төрвөө.
Гишүүн А: Манай нэг негр найз хэлж байсын, "таньаа улс аямаар гүйтэн, ингхээр хэн жуучилхын" гэж. Хасах дөчин хэм байхад тэр том талбайд аятайхан дулаан байвал сайхан биздээ. Гадныхан ч их сонирхоно. Паар угсралтын ажлыг манай негр найзын "Мон-Зимбаб" компани гүйцэтгэхээр болсон. Нийт Африкийн паарны талыг нь дангаараа нийлүүлдэг найдвартай компани л даа.
Сурвалжлагч: Нөгөө муухай траншений ч юмуу тэнэмэл хүмүүс очоод хэвтэчхийн бишүү.
Гишүүн А: Ийм том төсөл бичиж байхад үүнийг тооцолгүй яахав. Мэдээж манайхан соёл муутай болохоор гутлаа тайлаад гүйчинэ, за тэгээд үнэр танар гэж айн ба л хэцүү дээ, бас согтуучууд нь очоод хэвтэчхэнэ. Иймээс мянганы паарыг тавьсны дараа Сүхбаатарын талбайд зөвхөн гадны жуулчид зочид төлөөлөгчид зорчих болно.
Сурвалжлагч: Арай ч дээ бид чинь тэгээд өвлийн цагаар ганц төв талбайдаа тааваараа алхаж ч чадахгүй болох хэрэг үү.
Гишүүн А: Юмыг битгий ингэж өрөөсгөлөөр харж бай л даа. Зөвхөн өвлийн улиралд явж болохгүй бусад цагтаа дураараа явна. Хэрвээ үнэхээрийн шаардлага гарвал хороон даргаасаа тодорхойлолт зөвшөөрөл аваад 5 мин явж болно. Францчуудтай эйфлийн цамхагтаа бүгд гарна гээд дайраад байдаггүй биздээ тэдэн шиг соёлтой болмоор байна л даа.
Сурвалжлагч: За бидэндтэй сонирхолтой яриа өрнүүлсөн танд баярлалаа эцсийн асуултыг өөрт чинь үлдээе.
Гишүүн А: Бүгдэд нь баярлалаа. Би УИХ -ын суудлыг 76хан биш гурван зуу болгох санал гаргаж байгаа, дэмжигдэх байхаа. Гишүүн бүрт өгөх нэг тэрбум хаанаа ч хүрэхгүй байгаа учир үүнийг 100 тэрбум болгохоор судалж үзэж байгаа.
Ээ бурхан минь над шиг ийм гар УИХ д орсон бол яанаа. Өнөө муу хэд маань арай ч ингэхгүй л дээ сайхан сэтгэлтэй хүмүүс юм чинь, тэднийгээ муулах биш харин хайрлах хэрэгтэй юм шүү. Хэрвээ ингэж яриад зурагтаар гаруул надад санал өгөх хүн олдох болуу.
sss
guest
unshigch
enkhbayar
enkhbayar
enkhbayar
enkhbayar
enkhbayar
zochin
chinbaa
Зочин
Зочин
lucifer
Иргэн
nh
nh
ms
ms
shavi
Jambaldorj
numo
Зочин
Зочин
og og ogood bai
hoho
eegii
ganaa
Хэн бэ
meg
tesver aldaj baina
Зочин
Hehe
Zariin hariu
ataman
Зочин
Зочин
Зочин
yostoi unen shuu
Саруул
Зочин
zar
Зочин
Зочин
ßã
Зочин
YANZTAI
сайн
шавь нь
Японоос
Çîðèã
nemoo
nj
Маш сайн
QO
QO
polaris
Зочин
darkahnaas
spam
spam
Hate Them!
Зочин
Зочин
jgan
б
Зочин
bicheed bai hu...
baagii
Zochin
Зочин