Өвлийн өвгөн 2010
hi all! Өвөөгөө таньсан уу? Хэхэ тийн, би байна. Хавай энтрээр тансгалжаагаад ирлээ.
hi all! Өвөөгөө таньсан уу? Хэхэ тийн, би байна. Хавай энтрээр тансгалжаагаад ирлээ. Нодлин он гаруут л гараа шидцэн, одоо л орж иржээшд. Сахлаа сүлжиж, бөөркий хар шил, банда манда зүүчxээр хөөрхөн хиппи өвгөн болдын би. Салаан таавчиг, том том ногоон толботой улбар шар шоорт жийчнээ бас. Асдаг ногоон бикинитэй цасан охиыг төсөөл дөө. Чарга бол хаарлий дээвидсон. Тэгж яваад нэг гартай 2 лонх виски суллахад нэлээн донхойсон шүү. Сүүлдээ контроол алдаад, "чи ер нь намайг хэн гэж бодож вайннн?" гэж хадуураад. Хашир зогсьцон, намайг долийж харжээснаа, "Өвлийн өвгөн гэчив дээ хөгшөө, харьж амар!" гэж хэлсэн. Харих юухан байху дээ, ганц дохио л ал тогоондоо. Ахиж дохио л эрүүлжнэ. Тэхдээ "эмгөө, түмпэн аваад ир! ...ууээгг..." гээ хэвтжаах нь сайхан байдийн, хүн шиг.
Шинэ жилээр улс, мужуудад томилогддог 1000-аад өвөө нар амралтаа ингэж л өнгөрүүлдийм даа. За ингээд өвөө нь сахал үсээ ангижруулагчаар угааж хөвсийлгөчөөд Монголд буцаад ирлээ. Танайд томилогддог болоод 60 гаран жил болжээнэ. Гэхдээ энэ жил арай хэтрүүлээд шоудчиж ээ, нодлингийн кимоно ордгүү. Нэг дохио л формондоо орцон л доо гэхдээ.
Монголд ирэх дуртай би, уйтгар сэргээж, намайг баясгаж чаддаг газар. Индиан Жоонсын цуврал бол юу юм бээ, уйтгартай мелодрам. Газардах буудлаа таамгаар харж үсрэхээс л бүх юм эхэлнэ. Өтгөн хар утаан дунд будлижээж хэзээ нэгэн цагт тараншэй руу онож орж нүдний булай болох вий л гэсэн совин татаад байгаа. Нэг манангийн шар олж духандаа тогтооно гээ л яваад байхын, тогтоосон ч юм байхгүй. Ирэх жил л яг тогтооно доо чамайг. Заримдаа ч хөөний юм болно шүү дээ. За байзүүү.... уржнангийн урд жил байхаа. Бугануудаа ташуурдаа л наашаа тэнгэрийн заадсаар нисжаахгуу юу. Бэлгээ ардаа хаяцан, эмгэн хажуунаас үглээ л, "-гү одоо тийш нь... одоо ийш нь дар, хөөе урд чинь од! Тэр санчир гариг мөргөлөө шд ээ чи!.." энэ тэр гэж там болоо л явжээсийн, өөрөө бариа явчиж чадкуу гэвтжээж. Гэхдээ тэр Австри орохжаагаа өвгөний чаргатай хальт шүргэлцсэн тал ч бий л дээ. За тэр яахав, тэгээд тэр жил нисээ л явжээсэн чинь бөөн утаа харлаад гараад ирвээ. За Улаанбаатар ирчлээ энд бууна гээ л доошилсон чинь юу ч юм шатааж байгаа хятадууд дээр явж ороод түлэгдэж үхэнгээ алдсан. Буганууд маань ч огло харайж, эмгэн ч чарлаа л явчиж байгаам чинь. Шидэт дохиур чарганы шалан дээр уначаад олддогүй. Чарганы аваарын дохио орилоод байдаг. Бөөн юм болж билээ. Би бас донхойлттой, жоохон хайнга буулт болцымаа тэр угаасаа. Тэрнээс хойш нэг навигатортой болсон яшиг. За тэгээ л гудманд явж байгаад зодуулна, юм хумаа суйлуулна. Эртний сурвалжит урт гартнуудаараа алдартай хот доо энэ. Царцаа Намжил, Цахиур Төмөр, Тоорой Банди, Тогос Чүлтэм, Чүлтэмийн Улаан .... гээ л. Зиа за үг олдох нь.
Энэ жил хэвээрээ байноо Улаанбаатар, сайхан нагаартаад. Ирээ л дөнгөж газардангуут нэг гөлөг над руу давхиж ирсийшд нээрээ. Миний ууттай бэлэг рүү хараад сүүлээ модогнуулж байгаагий нээ. Тэрүүнд май гээ л бэлэг өхийн гэнэ. Нэлээн оптимист гөлөг шүү тэр. Гутлынхаа хоншоороор хөнгөхөөн өлгөж шидчээд цаашаа явах гэсэн чинь харин ахиад урдуур гүйгээд ороод ирдэг байгаа. Тэхээр нь нэг хийстэл өшгөлчдиймүү гэсэн чинь хүмүүс хараад байхаар нь жоохон санаа зовоод. Тэгээд ч ер нь тэр гөлгийг хараад монголын нийгэмд бас сайн сайхан амьдрал, амттай шимттэй юм олдно гэсэн найдвар нь тасраагүй л байгаан байна гэж бодлоо шд хөөрхий.
Цаашаа явжээсэн чинь үе үе хулхи өвөө нар зөржийноо надтай. Нэг нь бүр гал асуусан. Тэгээд мөрөөрөө байхгүй дураак чинь орлого давгүй биз дэ энтэр гэж дургүй хүргээд. Бүр наад охин чинь харин яасан давгүй туучий вэ, утсаа өгөөч ч гэжаахшиг, муу эмгэний маань. Тэр чинь одоо миний хамтран амьдрагч шүү дээ, арьс сайтай болхоос уг нь 670 настай ен шд зайлуул. Хүмүүс цасан охин гэх дуртай. Би ч яахуу ахиад 120 жил болчуул мянга хүрлээ л дээ. Нэг өвгөн л охиноо дагуулцан явжээдэг гэж боддог уу? Гү ямар амьтан охиныхоо өгзөг рүү алгадцан инээд алдаад зогсжаахав дээ. Тануус зөндөө л харсан доо. Дохио л мартуулчдаг болхоос. Ер нь мартуулдаг дохиуранд ордгүй хүн гэж үгүй шүү дээ. Тэхээр намайг хэн ч мэдкүү харамсалтай л байдийн, гээд яахав тэх л журамтайм хойно. Уг нь монголд байгаам чинь надад журам дүрэм адилхан л байхгүй болхым байх гэсэн чинь үгүй л юм билээ.
Гэхдээ ер нь ирэх жилээс Монголд ирэхээ болий гэсэн өргөдөл гаргы гэж бодож байгаа. Өөр нэг хүсэлт гавсаргацан. Тэрийг доор хэлнээ. Уг нь он солигдоход гацуур модондоо хүслээ шивнэж байгаа үй түмэн бацаануудыг би сонсдийн. Надад .. барби, маруужин хайрлаач гэхээс эхлээд, аавд машин, ээжид мөнгө өгчөөч гэнэ. Зарим нь архи уудгүй аав, гадуур тэндгүй ээж нэхнэ. Онц суры гэнэ, Туягийх шиг палааж, Болдоогийх шиг гар буу л гэнэ. Хаа очиж томчууд шиг Балданг баллаад өгөөч, Доржийг огцруулаад хаячаач гэхгүүм даа.
Гэтэл жил ирэх бүр танай оронд пухка пухка шидтэнгүүд пүн пүн гэж гарч ирээд байна шүү дээ. Мэднэ дөө таануус өөрсдөө, танай захын хүн харь гаригтай холбоо тогтоож, мөнгө л байвал дурын хэнд ч хууль үйлчлэхээ байж, хүссэн хэн ч шинжлэх ухааны нээлт хийж, тэнгэртэй харьцдаг үй олон хүн зэрэг зэрэг төрж, нэг хүний төлөө л бүхэл бүтэн төр нь хууль баталж, хүний нийгэм атлаа жунглийн ертөнц шиг аж төрдөг шүү дээ. Хамгийн оргил үйл явдал нь саяхан тохиов доо. Нэг шөнийн дотор давын далан зургуулаа тэрбумтан болж энтэр. Энэ ид шид шүү. Өвлийн өвгөн би өвлийн өвгөнөө байгаад монголын ямар нэг дарга болж амьдарья гэсэн хүсэлт тэнгэрийн захиргаанд гаргацан байгаа. Буцаж очоод гайгүй хахуулиар гары нь хүндрүүлчнэ дээ. Хэ хэ, энийг сайн сураад байгаа шүү харин Монголооссс.
Зиа за нэг иймэрхүү дээ. Баахан магтаал хэлцэн, гоё байгааз дээ.
Энүүнээс дээшxийг уншсан хүмүүсийг шидэт савхаараа дохиж мартуулхаас одоо. Чихэнд хонх жингэнээд байна, жийнгл бээлс жийнгл бээлс. Буганууд гадаа цас цавчлаад сүйд. Цасан охин инээд алдаа л хөлөө савлаад суужийнэ. Монголчууддаа ирэх 2010 ондоо хүссэн зөв талын хүсэл болгон нь биелэх болтугай гэж ерөөе өө! Хо хо хоо мэээрри крийсмас & Хапьпи ёолк'с дэйс!!!
2009.12.28
ariun
ariun
Sunrise
eebii
Дэндүүшка
Зочин
Зочин
Зочин
teneg
Moнгол өвгөн