Саяхан хэдэн хүн тэрбумтан болсон гэж дуулаад. Тэрбумтан болчоод дуулсан л байлгүй дээ. Би сайн сонсоогүй ээ яг яаж тэрбумтан болсоныг нь. Мөнгөтэй байх мөнгөгүй байхаас гэцүү гэдэг шүү дээ. Жишээ нь би одоо толгойгоо салаавчлаад том том санаа алдачаад гэртээ хэвтэхээс өөр зовлонгүй байшд. Тэгсэн мөнгөтэй бол яахуу хаана хэнүүс пиав уужээн, хаана юун төрсөн өдөр, шоу болжээн гэж хайгаад сэтгэл доголзоод сүйд болийшд. Тэхэд хамаг цаг заваа зарцуулж нэг тэрбум төгрөг авсан улсыг хараад бас өрөвдхиймаа.

Гүй ээ бас гэнэт нэг тэрбумтай болчихоор сэтгэл мэтгэл хөдлөөд хачин болдог байхдаа. Би тэр жил гэнэт авсан цалингаасаа өрөө төлөөд анх удаа үлдэгдэл 10 цаастай үлдэж билээ. Нэг л дэлхий гарт багтцийм шиг, хүмүүс намайг хараад биширч байгаам шиг, би дуртай бууз хуушуураа идчихнэ гэдэг бодол санаанаас гаркуу үе үе гэгэлзээд нэг л тийм гэхийн тэмдэггүй армаантаг байж билээ. Тэгээд гуанзанд орж 5 бууж гээд мөнгөө төлж байхдаа тэр гэхийн тамтаггүй байж билээ. Харц дээгүүр, нуруу цэх, хөл солбиотой, хөх чангараастай, мөнгө хайнга шидээстэй, мөр тэгш гачин сайхан байсышүү.

Мөнгө тэгээд сайхны хажуугаар саарыг дагуулахым даа. Тээр жил би бас хэдэн цаастай болчоод ТҮЦ-нээс тамхи авч зогсохдоо худалдагч охинд гайхуулмаар санагдаад хариулт 5 цаасаа авалгүй лангуун дээр нь байлгаал пал пал гээл худлаа яриад зогсжээсэн гайтай нэг хүн шүүрээд зугтаачиж билээ. Хамаг амьдралаа алдсан хүн юун охин мохин гараад хойноос нь хөөсөн. Тэхдээ бас тэр охинд байжээ одоохон эргээд ирий гэж мэгээд байгаамаа тэнэг хог чинь. Бараг 24 цаг юм идээгүй байсан болхоор хөнгөхөн гэж жигтэйхэн дорхноо мөнгө шүүрэгч этгээдийн ард шап гээл очдым байгааддээ,  базарваань. Хүний юм хулгайлсан хүн чинь гүйцээд очихоор өөдөөс шидээд юмууу, айлаа намайг битгий зодооч гэх ёстой биздээ, ...кино эднүүст гардагаар бол. Тэгсэн бакь биетэй шүүрэгч харин эргэж харсанаа "тэгээд чи яахын!" гэж томроод. Миний ундарсан ухааны хэрэг тэр дороо гарж "уучлаарай ахаа, хүн андуурчиж" гэжийж нэг юм зодуулалгүй үлдсэнсэн.


Тэгэж их мөнгө алдхаар хэд хоног нойр хүрээгүйгээр барахгүй бааж шээж чадахгүй гүн шооконд ордын байлэ. Мөнгөтэй болхоор яаж алдахгүй байх вэ гэж бас санаа зовно. Тэрбум төгрөгтэй хүн дампуурдаг банкинд, салаад явж мэдэх авгай хүүхдэд, үрчихэж мэдэх найзууддаа хадгалуулахгүй нь лав. Тэхээр өөрөө бариад явхаас аргагүй. Бүгд л 20 мянгатаар байна гэж байхгүй нь ойлгомжтой тул анх авхаасаа л машиныхаа ар өвөрлүү чихээд бүх уулзалтаа машиндаа хийгээд, аан. Мөнгөтэйм чинь хүнтэй уулзаж ч яахын гэртээ л байжээдэг байх, аан. Орон доороо зулж дэвсээл унтах хамгийн сайн арга санагдаад байдын. Эхнэр хүүхэд нь орж ирээд 100 төгрөг сугаллаа, мөнгөө манаж байгаа гэнэтийн тэрбумтан сэргэг унтаж байгаа дээр нь биен доороос барзгар товруутай шинэ мөнгө үрэгдээл сугархаар сэрэлгүй яахав дээ. Тэхдээ тэрбум байхгүй бол бас бүткүүн байлээ. Би саяхан туршиж үзээд хэдэн цаас аравтаар задлуулаад гудсан доороо зулаад унтсан чинь өглөө боссон юучгүй үрчийлгээд ураад шүлс нустайгаа холиод алингий нь алдуулсан байлээ.

Мөнгөтэй байх мөнгө яаж олох вэ гэж ганцхан зовлонтой, мөнгөтэй байх түмэн төвөгтэйн байна даа.

Таануус тэрбумтай бол юу хийх вэ. Би бол сэнгэнэсэн хэдэн хуушуур, хил хиам ганцаараа дангаар нь идэх гээд нэлээд хэдэн юм байж л байна.