Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Үндсэн хуулийг яаж өөрчилж байхыг ажлын хэсэг шийднэ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 16-нд 202 тоот захирамж гарган, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулаад байна.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 16-нд 202 тоот захирамж гарган, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулаад байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн болон бүрэн эрхт байдал, ардчилсан төрт ёс, эрх зүйт нийгмийн харилцааны баталгаа, хүний эрх, үндэстний язгуур байдлыг хангах тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуульд хэн, хэрхэн, яаж өөрчлөлт оруулж байх ёстойг тус ажлын хэсгийн боловсруулан, батлуулсан хуулиар зохицуулж байх юм.
Бусад улс орнуудад ийм дэг, журмыг тогтоосон хууль байдаг бөгөөд манайд одоо болтол энэ харилцааг зохицуулсан эрх зүйн механизм байхгүй байгаа нь парламентын 17 жилийн түүхэнд олонтаа бэрхшээл учруулж байсан. Үндсэн хууль бол “хэтэрхий чухал” хууль болохоор түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг байнга бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэж байх учиртай гэж үздэг улс төрчид ч бий. Ажлын хэсэг чухам гарц бодож олох бол?
Ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь парламент дахь МАХН, АН-ын бүлгүүдийн ахлагч нар, хууль зүйн ухааны эрдэмтэд, докторууд, холбогдох төрийн захиргааны байгууллагуудын удирдах хүмүүс буй. Ажлын хэсгийн ажлын албаны үүргийг УИХ-ын тамгын газраар гүйцэтгүүлэх үүднээс нарийн бичгийн даргаар нь Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг томилсон байна.
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
Ёок
Зочин
аня
JA_5658