Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Могойн хорноос гаргаж авсан бэлдмэлийг машид нууцалж байна
High буюу өндөр зэрэглэлийн технологийг Монголд нэвтрүүлж, эмийн бэлдмэл гаргаж авах ажлыг “Шижир интернэшнл” компанийнхан хэдэн жилийн өмнөөс эхлүүлжээ.
High буюу өндөр зэрэглэлийн технологийг Монголд нэвтрүүлж, эмийн бэлдмэл гаргаж авах ажлыг “Шижир интернэшнл” компанийнхан хэдэн жилийн өмнөөс эхлүүлжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн нутагт ажилладаг тусгай лабораторитоо Волков гэдэг доктороор ахлуулсан орос эмч нарын багийг урилгаар ажиллуулж, нарийн судалгаа хийж байгаа юм байна. Волков гэдэг энэ эмч уг нь украин гаралтай бөгөөд биотехнологийн чиглэлээр дэлхийд нэрд гарч яваа нэгэн гэж учир мэдэх хүмүүс хэлж байв. УИХ-ын нэгэн гишүүний өгүүлснээр бол “Шижир интернэшнл” компанийн өндөр технологийн лабораторид түүхий сүүнээс 56, өндөгнөөс 20 гаруй молекул гарган авсан гэнэ.
Монгол хүмүүсийн дунд зүрх судасны өвчнөөр хорвоог орхих тохиолдол сүүлийн жилүүдэд олширсон. Хамгийн гол нь зүрх судасны өвчнийг эрт оношилж чадахгүй байгаагаас ийн олон мянган хүн цаг бусаар хорвоог орхиж байгаа гэдгийг анагаах ухааны салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Волков эмчийн багийнхан зүрх судасны өвчнийг анагаах эмийн бэлдмэлийг High технологийн тусламжтайгаар могойн хорноос гарган авсан гэдгийг эх сурвалжууд баталж байна. Энэ бол Монгол хүний нэр дээр дархлагдах эрүүл мэндийн шинжлэх ухааны амжилт гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Хэдийгээр орос эмч нарын баг ажиллаж байгаа боловч зохиогчийн эрх нь Монгол хүний нэрээр бичигдэх гэрээтэй ажиллаж байгаа юм билээ.
Хэрэв энэ бэлдмэл эцсийн байдлаар батлагдаж, анагаах ухаанд нэвтэрвэл Монголд зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдол эрс буурч, монголчууд илүү урт наслах боломжтой болно. Эрт оношилж чадвал эмчлэх боломж тэр хэрээр нэмэгддэг. Нарийн яривал Монгол Улсын, Монгол үндэстний аюулгүй байдалтай холбоотой учраас энэхүү судалгааны үр дүнг олон нийтээс нууцалж байгаа бололтой.
Могойн хорноос гаргаж авсан бэлдмэлээс гадна зургаан бүтээгдэхүүн бэлэн болчихсон байгаа гэдгийг ч зарим хүн хэлж байгаа юм. Тус компанийнхан Засгийн газраас хэрэгжүүлж буй жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслөөс 600 сая төгрөгийн зээл авсан аж. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар ОХУ-ын холбогдох албаныхан хоёр ч лиценз худалдаж авах санал тавьчихаад байгаа гэсэн. Эндээс харахад могойн хорноос гаргаж авсан эмийн бэлдмэл юм дуулгаж мэдэх нь.
Б.Түвшинтөгс
Irgen
sha
Amaraa.N