Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Америкт дахин хямрал нүүрлэхгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас шат дараалсан арга хэмжээ авсаны ачаар санхүүгийн систем дахин хямралд автахгүй болсон гэдгийг онцлов. Улс орныхоо эдийн засгийг сэргээж, шинээр ажлын байр бий болгохоор ойрын өдрүүдэд шинэ санаануудыг хэрэгжүүлэхээр дахин шуурхай арга хэмжээ авах гэнэ.
Өнгөрсөн оны есдүгээр сард Америкийн “Lechmann Brothers” банк дампуурлаа зарласнаар санхүүгийн хямрал эхэлсэн юм. Үүнийг мэргэжилтнүүд 1930-аад онд Америкт нүүрлэсэн хямралтай адилтгаж байсан. Энэ нь зөвхөн АНУ төдийгүй дэлхий дахиныг хамарч Монгол зэрэг хөгжиж байгаа орнуудад хамгийн хүндээр туссан. Сүүлийн 70-аад жилд дэлхийн эдийн засаг ийм хүнд байдал орж байгаагүй. Үүний үр дагаварыг өнөөдрийг хүртэл манай банкны салбарын үйл ажиллагаанд нөлөөлсөөр байгаа.
Хямрал эхэлсэний дараахан Барак Обама Ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авсан бөгөөд түүнд америкчууд төдийгүй дэлхийн улс орнууд ихээхэн найдлага тавьж байсан. Энэ итгэлийг алдалгүй санхүүгийн байдлыг тогтворжуулж чадсан хэмээн Барак Обама мэдэгдэлдээ дурдлаа. Цаашдаа ч хямралтай тэмцэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч ард түмнийхээ итгэл найдварыг алдаагүй гэдгээ ийнхүү илэрхийллээ. Ард түмэндээ хандсан мэдэгдлээ амралтын өдрүүдэд хийсэн нь ч санамсаргүй хэрэг биш юм. Гэвч бодит амьдрал дээр байдал ямар байна гэдэг асуулт гарч байна. Судалгааны дүнгээс үзэхэд өнгөрсөн аравдугаар сард АНУ-д ажилгүйчүүдийн тоо 10.2 хувь хүрсэн. Өөрөөр хэлэх юм бол тус улсад 16 сая хүн ажилгүй байна. Энэ нь улс орны эдийн засаг, санхүүгийн байдал ямар байгаагийн хамгийн гол үзүүлэлтийн нэгд тооцогддог. АНУ-д ажилгүйчүүдийн тоо 1983 оноос хойш анх удаагаа 10 хувиас даваад байгаа юм.
Нобелийн эдийн засгийн шагналтан Пол Кругман, Жорж Сорос зэрэг мэргэжилтнүүд хямралын хоёр дахь давалгаа удахгүй нүүрлэж энэ нь эхнийхээс илүү хүндээр тусна хэмээн нэг бус удаа анхааруулсан. Энэ нь олон нийтийг айдаст автуулж байсныг Барак Обама зөөллөж өглөө.
Хямрал гэдэг тийм ч хурдан арилдаггүй, үр дагавар нь нэлээд удаа үргэлжилдэг. 1990-ээд болсон Азийн эдийн засгийн хямралын үр дагаварыг арилгахын тулд хэдэн жил шаардагдадсныг эргэн санацгаая. Тэгэхлээр энэ удаагийн дэлхий дахиныг хамарсан хямралтай тэмцэх чадаж байгаа эсэх нь аяндаа харагдана.
nak
nak
dak