Энэ 7 хоногт
Засаг даргыг торгожээ
Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг хөрөнгө орлогоо худал мэдүүлснийг Авлигатай тэмцэх газраас илрүүлж,
Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг хөрөнгө орлогоо худал мэдүүлснийг Авлигатай тэмцэх газраас илрүүлж, энэ асуудалд хариуцлага тооцох хүсэлтийг холбогдох дээд байгууллага болох Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргад удаа дараа хүргүүлсэн билээ. Гэвч хариу арга хэмжээ авалгүй таг байсаар олон сар өнгөрсөнд АТГ-аас шаардлага хүргүүлж, Авлигын тухай хуулийн заалтыг үл тоомсорлож байгааг анхааруулснаар саяхан хариуг нь ирүүлжээ. Уг хариуд, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг гурван сарын цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ авч, хариуцлага тооцлоо хэмээн мэдэгджээ.
Засаг дарга Л.Амгалан нь 2006, 2007, 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн нэр дээр бүртгэлтэй гурван өрөө орон сууц, “Дэлгэрэх Эл Эй” ХХК, “Голомт” банкин дахь арван сая төгрөгийн хадгаламжаа мэдүүлээгүй нуун дарагдуулсан юм. Ямартай ч, удаа дараа шаардсаны эцэст ийн хариу ирүүлсэн ч учир дутагдалтай гэдгийг АТГ-ынхан үзэж байгаа аж. Учир нь, хөрөнгө орлогоо санаатай болон санамсаргүйгээр худал мэдүүлсэн, нуун дарагдуулсан бол арга хэмжээ авна гэсэн хуулийн заалттай. Гэтэл яам, тамгын газар, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд уг хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй, олон сараар гацааж, эсвэл хүмүүсээ хайцаалж элдэв шалтаг тоочиж суугаа нь ихээхэн хүндрэл учруулж байгаа аж.
Одоогоор Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангаас гадна хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хэд, хэдэн албан тушаалтан бий. Тэдгээрт хариуцлага тооцох асуудлыг мөн холбогдох газруудад тавиад байгаа ч мөн л хойрго хандсаар байгаа аж. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын байцаагч Пүрэвдулам гэр бүлийнхээ гишүүдийнхээ нэр дээр байдаг банкин дахь хөрөнгө, хувьцаа худалдан олсон их хэмжээний орлогоо мэдүүлээгүй байсан бол Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батсайхан 2008, 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн нэр дээр өмчлөлтэй 11 байр байгууламж, үл хөдлөх хөрөнгөө бичээгүй байжээ. Цаашлаад олны дунд нэлээдгүй дуулиан тарьсан Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав өөрийн болон эхнэрийнхээ нэр дээрх хоёр өрөө орон сууц, барилга байгууламж худалдан олсон 50 сая төгрөгийн орлого, “Дорнод бөхийн өргөө” төвөөс олдог байнгын орлогоо санаатайгаар мэдүүлээгүй байсан юм.
Тоймч У.Шагай
bat
enh
Зочин
g
уншигч
zochin
zochin
zochin
Shoogii
Agluu
Зочин
Зочин
baaska
baaska
Dondog
warwar
луйвар
jem
amgalan
Б.Жаргалсайхан
жагаа
уншигч
Deegii
Зочин