***
Москва-Санкт-Петербург чиглэлийн “Невский экспресс” галт тэргэнд нэлээд хэдэн тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 30-аад хүн нас барсан юм. Гэрчүүдээс мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэгтний  ам зургийг гаргаж эрэн сурвалжлах ажил үргэлжилсээр байна.  Оросын зэвсэгт хүчинд алба хааж байсан Павел Косолаповыг энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа тухай хууль сахиулах байгууллагынхан мэдэгдсэн юм.  Павел Косолапов нь  лалын шашинтан болж,  Чеченийн салан тусгаарлагчидтай нийлж Оросын эсрэг байлдаж байсан. Нэлээд хэдэн алан хядах ажиллагааг зохион байгуулахад ч оролцсон аж. ОХУ-ын эрх баригчдын  үзэж байгаагаар тус улсад болж байсан алан хядах ажиллагааг нэг л бүлэг зохион байгуулдаг аж. Өөрөөр хэлбэл энэ бүхний цаана Чеченийн алан хядагчид байгаа нь гарцаагүй гэнэ. Гэвч үүнийг батлах нотолгоо  одоохондоо алга.  Ямар ч байсан “Невский экспресс” галт тэргэнд сууж явсан зорчигчдод төр засгаас нь нөхөн төлбөр болгон тус бүс нэг сая рубль олгохоор болжээ.  Хохирогчдын асуудлыг шийдсэн хэмээн үзэж байгаа боловч үүний цаана ОХУ-ын дотоодын тулгамдсан асуудал шийдэгдээгүй байна гэсэн үг. Хэдийгээр Чеченийн дайн дууссан гэж байгаа боловч тус бүс нутгийн байдал тогтворгүй хэвээр байна. Олон жилийн туршид яригдаж байгаа Чеченийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Улс орны дотоод асуудалтай холбоотой бас нэгэн үйл явдал дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна.

***
Филиппиний Магуинданао мужид 2010 оны эхээр орон нутгийн сонгууль болох юм.  Нэр дэвшигчдийг бүртгэх ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Сонгуульд  өрсөлдөх гэж байсан Исмаелийг дэмжигч болох  улстөрч, сэтгүүлчдээс бүрдсэн 50 гаруй хүнтэй баг Магуинданаод хүрэлцэн ирээд  байсан юм. Тэднийг дэмжигчээ сонгуулийн хороонд бүртгүүлэхээр Сонгуулийн хороо руу явж байхад нь  барьцаалж бараг бүгдийг нь буудан хороосон хэрэг гарсан  Нөхцөл байдал нэлээд ээдрээтэй болсон тул Филиппиний Ерөнхийлөгч тус мужид онц байдал зарлаж цэргийн тусгай ангийг илгээх шийдвэр гаргажээ. Хууль сахиулах байгууллагынхан гэмт хэрэгтнүүдийг  эрэн сурвалжилж явахдаа 57 хүний цогцсыг олсон байна.  Энэ хэргийг  өдгөө Магуинданао мужийн захирагч Андал Ампатуанийн хүү зохион байгуулсан болох нь тогтоогджээ. Гэрчүүдийн мэдүүлсэнээр мужийн захирагчийн хүү  хэргийг зохион байгуулаад зогсохггүй барьцаалагсдыг буудан хорооход өөрөө оролцсон байна. Магуинданао мужийн  захирагч Андал Ампатуан уг албыг 10 гаруй жил хашиж байгаа гэнэ.
 Филиппиний өмнөд мужуудийг тус улсын эрх баригчид үндсэндээ хянаж чаддаггүй юм байна. Орон нутгийн нөлөө бүхий улстөрчид бүгд өөрийн гэсэн зэвсэглэсэн бүлэгтэй байдаг гэнэ. Тиймээс орон нутгийн болохоос өмнө иймэрхүү гардаг  гэдгийг ажиглагчид дурдаж байсан юм.

***
Олон жилийн туршид дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Хойд Солонгос үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн бодлогод шинэчлэл хийлээ. Өчигдрөөс  хуучин 100 вон нь шинэ 1 вонтой тэнцэх болсон байна. Уржигдар өглөөнөөс тус улсын банкны үүдэнд мөнгөө солиулах хүмүүс дараалан зогссон байсан тухай эх сурвалжууд мэдээлсэн. Сүүлийн 17 жил тус улсын эрх баригчид үндэсний мөнгөний  бодлогодоо ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй юм. Тиймээс ийм  шийдвэрт нэлээд цочирдсон ард иргэд нь мөнгөө юань, ам.доллар болгож байсан гэнэ. Хойд Солонгос нь сүүлийн 17 жилд үндэсний мөнгөний тэмдэгтийн бодлогод ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй. 2002 онд эдийн засгийнхаа бодлогод шинэчлэл хийсэн бөгөөд үүний улмаас вонийн ханш нэлээд унасан юм.

***
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилларигийн охин сүй тавьсан тухайгаа мэдэгдлээ. Америкийн  Ардчилсанэ намын нэрт зүтгэлтний охин Бүгд Найрамдах намын гишүүний хүү Марк Мэзвинскийтэй 2010 оны зун   хуримлах гэнэ. Челчи Клинтоны сүйт залуу нь хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банкинд ажилладаг. Харин түүний аав Эдвар Мэзвинский нь санхүүгийн хууль бус ажиллагаа явуулсан хэргээр буруутгагдан шоронд сууж байгаад өнгөрсөн жил суллагдсан юм байна.